Зохиолч Сэмуэл Бэккетийн “Годог хүлээхүй” жүжгийг энэ сарын 14, 15- нд “Black box театр”-т гаргана. XX зууны хамгийн алдартай абсурд жүжиг хэмээдэг уг бүтээлийг Английн хатан хааны таетрт тавьсныг нь видео хувилбарт буулгасан нь ийнхүү монгол орчуулгатайгаар монголчуудын хүртээл болж буй юм.
Галзуу ирланд, солиот зэргээр цоллуулж байсан Бэккетийн “Годог хүлээхүй” өдгөө үйл ажиллагаа явуулж буй театр бүрийн чансааг шалгадаг жүжиг болжээ.
А.АМИНА