“Алтан ураг”, “Fire”хамтлаг, гавьяат жүжигчин Б.Сарантуяатай хамтран энэ сарын 13-18-нд ОХУ-ын Эрхүү хотод тоглоно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “UP music” продакшн ажиллаж байгаа аж.
Дашрамд дуулгахад, фолк рок урсгалаар уран бүтээл туурвидаг “Алтан ураг” хамтлагийнхан хойд хөршөөс ирээд хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
А.АМИНА