Европт жил бүр уламжлал болгон “Оны автомашин” уралдаан зохион байгуулж, хамгийн шилдгийг шалгаруулдаг юм байна. Энэ удаад “Оны автомашин- 2012” арга хэмжээгээр шилдэг долоон авто хөлгийг нэрлэжээ. Оны шилдэг авто хөлгийг тодруулахдаа хэрэглэгчдийн санал, борлуулалтын үзүүлэлтийг нь чухалчилдаг гэнэ. Үүнээс гадна тухайн машины техникийн үзүүлэлт мэдээж нөлөөлнө.
Энэхүү арга хэмжээнд олон улсын шилдэг 50 шинжээч оролцсон байна. Ийнхүү Европын “Оны автомашин-2012” уралдааны дүн гарч “Citron DS5”, “Fiat Panda”, “Ford Focus”, “Opel (Vauxhall) Ampera / Chevrolet Volt”, “Range Rover Evoque”, “Toyota Yaris”, “Volkswagen UP”-ыг шилдгээр нэрлэв.
Эдгээрээс “Fiat Panda,”-ыг хэрэглэгчид өнгө, үзэмж сайтай, тохь тухтай хэмээн онцолсноос гадна аюулгүй байдлаараа таашаалд нийцдэг хэмээжээ. Эдгээр машиныг ирэх гуравдугаар сард Женевт болох үзэсгэлэн худалдааны үеэр олон нийтэд танилцуулах аж.

Э.ХАНА