“New star” уралдааны шилдэг 15-д шалгарч уран бүтээлийн гараагаа эхэлсэн дуучин Ч.Сэлэнгийн анхны цомог сонсогчдод хүрэхэд бэлэн болов. Тэрбээр “Хоёр нутгийн эрх”, “Аргагүй амраг”, “Цэн цэнгийн баавар”, “Бүүвэйн дуу”, “Цэвэр охин”, “Улаан торгон уут” , “Хөх торгон цамц”, “Гандан уул” зэрэг ардын дууг рок поп хөгжимтэй хослуулан хуучны ая дангаар дуулж, “Аялуун” цомогтоо багтаажээ.
Ч.Сэлэнгэ БНХАУ-ын Шанхай хотын Хөгжмийн сургуулийг дуулаачийн мэргэжлээр төгссөн. Тэрбээр Шанхайд сурч байх хугацаандаа Малайзын Пеннанг хотноо зохиогдсон “Залуу дуучдын уралдаан”-д эх орноо төлөөлөн оролцож буюу “Шилдэг залуу дуучин”-аар шалгарч байжээ.
А.АМИНА