С аминдэмийг тогтмол хэрэглэвэл ходоод, улаан хоолойн хавдраас урьдчилан сэргийлж чадна гэж Америк, Энэтхэгийн эрдэмтэд мэдээлэв. Энэхүү аминдэм хелико бактер буюу ходоодны амсарт үрж - дэг бичил биетийн өсөлтийг хязгаарладаг болохыг судалгаагаар баталжээ. Цусан дахь С аминдэмийн хэмжээ буурсан тохиолдолд нян хурдацтай үрждэг юм байна. Гэхдээ аминдэмийн хүчээр хавдрыг эмчилнэ гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт болно гэж эрдэмтэд мэдээллээ. Юутай ч сүүлийн үед монголчуудын байнга ярих болсон хеликобактерт “бариулах”-гүйн тулд С аминдэмээр баялаг хоол хүнсийг өдөр тутам хэрэглэх ёстой гэнэ. Эсвэл бэлдмэл байдлаар тогтмол хэрэглэж байх нь зөвхөн энэ төрлийн өвчин гэлтгүй олон талын тустай.