Жижиг талбайтай өрөөнд шүүгээ, орноос өөр зүйл байрлуулах боломжгүй байдаг зовлон бий. Зочин ирэхэд ор нь ил харагдаад тав тухгүй байдаг бол Германы дизайнер Ларс Концений шийдэлд анхаарлаа хандуулаарай. Тэрбээр ил задгай байдал болон зай багатай өрөөний заслыг ийнхүү шийджээ.
Олон өнгөний холимог гэмээр энэ зохицол өрөөний хэмжээг том болгож харагдуулахаас гадна унтлагын өрөө гэж санагдуулахгүйгээрээ давуу талтай гэнэ. Үүнээс гадна унтах хэсгийг халхалж, гүйдэг хаалгаар өрөөг хоёр хувааж болох юм.
Талбай багатай өрөөнд бага насны хүүхэд тавилгын буланд толгойгоо цохих зэрэг эрсдэл их.
Тиймээс хурц ирмэгтэй ширээ сандал, тавилгаас зайлсхийж, энгийн хэрнээ өвөрмөц ийм “тавилга” сонгоорой. Олон халаастай “ханын цаас”-ыг янз бүрээр ашиглаж болно.