Улаанбаатар хотноо даваа гаригийн 01.50 цаг болж байх үед Америкийн Калифорни мужийн “Беверли Хилтон” зочид буудалд зассан улаан хивсэн дээр “Америкийн шүтээн”-ий хөтлөгч Райн Сикрест гарч ирлээ. Араас нь Эван МакГрегор, Жүди Фостер, Жорж Клуни, Жозеф Гордон-Левит, Шэрон Стоун нарын алдартан зургаа татуулж, шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилснээр 69 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам эхэлсэн юм. “Vogue” сэтгүүл улаан хивсний ёслолын хамгийн сайхан хувцасласан хүнээр англи жүжигчин Тилда Свинтоныг нэрлэсэн бөгөөд Эмма Стоун, Шарльз Терон, Николь Кидман, Натали Портман, Анжелина Жоли нараар жагсаалт үргэлжилнэ.
Энэ жилийн наадамд нэр дэвшигчдийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласнаас эхлэн ялагчдын тухай таамаглал, цуурхал эхэлсэн гэхэд болно. Мартин Скорсезийн “Hugo”, Александр Пэйний “The descendants”, Мишель Хазанавичусын “The artist” шилдэг киноны гол өрсөлдөгчид бол шилдэг эрэгтэй дүр “Moneyball”-ын Брэд Питт, “The descendants”-ын Жорж Клуны нэгнийх болно хэмээн шүүмжлэгчид таамагласан нь биеллээ оллоо. Жаран ес дэх удаагийн “Алтан бөмбөрцөг”-ийн хамгийн эртэч нь Райн Сикрест байсан бол Күйн Латифа цаг барьдаггүйгээрээ шүүмжлүүлэв. Тэрбээр шагнал гардуулах ёслолоос 15 минут хожимдсон юм.
ТЕЛЕВИЗИЙН ШАГНАЛТНУУД
Шилдэг олон ангит драмын кино “Homeland”
Телевизийн шилдэг олон ангит кино “Downton Abbey”
Шилдэг эрэгтэй жүжигчин (драмын кино) Келси Грэммер “Boss”
Шилдэг эмэгтэй жүжигчин (драмын кино) Клэр Дейнс “Homeland”
Шилдэг эрэгтэй жүжигчин (хошин кино) Мэтт ЛеБланк “Episodes”
Шилдэг эмэгтэй жүжигчин (хошин кино) Лора Дерн “Enlightened”
Телевизийн олон ангит киноны шилдэг эрэгтэй жүжигчин Идрис Элба “Luther”
Телевизийн олон ангит киноны шилдэг эмэгтэй жүжигчин Кэйт Уинслет “Mildred Pierce”
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин Петр Динклэж “Game of Thrones”
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин Жессика Ланж “American Horror Story”
ОСКАРЫН ТӨЛӨВ “АЛТАН БӨМБӨРЦӨГ”
“Оскарын шагнал гардуулах ёслол “Алтан бөмбөрцөг”-тэй бараг л адилхан. Гэхдээ Ким Кардашиан Кэйт Мидд летонд ямар санагдах билээ. “Алтан бөмбөрцөг” Оскарын хувьд ч мөн тийм байр суурьтай. Цэмцэгнэж, ихэрхсэн байдал үгүй, илүү чанга, илүү хөгжилтэй, тэгээд юуг ч нотлох шаардлагагүй” хэмээн энэ жилийн наадмын хөтлөгч Рики Гервэйс хошигносон нь олон хүнийг хөгжөөв. “Алтан бөмбөрцөг” Оскартай харьцуулахад энгийн хэрнээ зугаа цэнгээн, наргиан ихтэй болдог ч тухайн жилийн шилдгүүдийг үнэлдгээрээ бусад наадмаас огт дутахгүй. Тус наадмын шилдгүүд “Оскар”-т хүчтэй өрсөлддөгийг өмнөх жилүүдийн туршлагаас харж болно. Түрүү жилийн “Оскар”- ын эзэд ч “Алтан бөмбөрцөг”-ийн ялагчдаас ялгаагүй байсан тухай хэвлэлийнхэн мэдээлж байсан. Рики Гервэйс нээж үг хэлс ний дараа “Хар хун”-гийн од Мила Кунис, инээдмийн жүжигчин Жерард Батлер нар шилдэг туслах дүрийн жүжигчнийг зарлахаар тайзнаа гарч ирлээ. “Beginners” киноны ижил хүйстэн өвөөгийн дүрийг чадварлаг бүтээсэн 82 настай жүжигчин Кристофер Пламмер шилдэг туслах дүр бүтээсэн жүжигчнээр тодорсноор салхи хагалсан юм. Энэ жилийн шилдэг драмын киногоор Александр Пэй ний “The descendants” шал гарч, гол дүрд тоглосон Жорж Клуни шилдэг эрэгтэй жүжигчин боллоо.
“МАРГАРЕТ ТЕТЧЕР, “МЭРИЛИН МОНРО” ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
Алдарт Мерил Стрийп “Алтан бөмбөрцөг”-ийн од болов. Тэрбээр тус наадамд хамгийн олон буюу 25 удаа нэр дэвшсэн амжилтаараа толгой цохидог бөгөөд долоог нь өөрийн болгосон. Тэгвэл Их Британийн “Төмөр хатагтай” Маргарет Тетчерийн дүрийг “The Iron lady”-д бүтээснээрээ Мерил Стрийп шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч, найман бөмбөрцөгтэй боллоо. “Америк эмэгтэй нутагт нь ирээд, түүхийг нь бусниулах шахахыг зөвшөөрсөн англичуудад талархъя. Миний бурхан, миний төлөөлөгч болсон Харвей Вейнс тэйнд чин сэтгэлийн угаас баярлаж байна” хэмээн шаг нал авсныхаа дараа тэрбээр хэлсэн юм. Бүсгүйчүүдийн буухиа шилдэг эмэгтэй туслах дүрийн эзэн болсон Октавиа Спенсерээр үргэлжиллээ. “The help” киноны асрагчийн дүрд тоглосон тэрбээр “Бүх юм үлгэр шиг эсвэл зүүд мэт санагдаж байна. Энэ бү хэнд итгэж ч чадахгүй юм. Баярласандаа өндөр өсгийтөөсөө унах нь” хэмээн хэлэв. Хошин, мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчнээр “My week with Marilyn”-д Мэрилин Монрогийн дүрийг бүтээсэн Мишель Уильямс тодорлоо. Өмнө нь Мишель “Brokeback mountain”, “Shutter island”, “Blue valentine”-д бүтээсэн дүрээрээ үзэгчид төдийгүй шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм.
ДУУГҮЙ КИНО ЭРГЭН ИРСЭН НЬ
Кино урлагийн түүх анх хар цагаан, дуугүй киногоор эхэлсэн билээ. Гэсэн ч энэ төрлийн кино техник технологийн хөгжлийг даган 1930-аад оны эхээр байраа тавьсан гэдэг. Тэгвэл Францын найруулагч Мишель Хазанавичус 1920-иод оны урлагийн ертөнц, жүжигчин залуу, бүсгүй хоёрын хайр сэтгэлийг харуулсан “The artist”-аараа түүхийг дахин эхлүүлсэн юм. Box office-ын хит болсон төдийгүй шаардлага өндөртэй шүүмжлэгчдээс “онц” үнэлгээ авсан уг бүтээл зургаан төрөлд нэр дэвшснээс шилдэг мюзикл, мюзиклийн эрэгтэй дүр, киноны хөгжим гэсэн гурван төрөлд тэргүүллээ.
“The artist”-ын хөгжмийн зохиолч Людвиг Бюрс шагнал авах үеэрээ “Та бүхэнд олон зүйлийг хэлмээр байвч англи хэл маань тун муу. Энэ бүх мэдрэмжээ хөгжмөөр илэрхийлье гэвэл хамгийн цоглог хэмнэлтэй, товшуур бүжгийн ая байх болно” хэмээв. Хуучны үеийг эргэн авчирсан уг кинотой зэрэгцэн хамгийн сүүлийн үеийн гурван хэмжээст технологиор бүтээсэн “Тинтины адал явдал” хүүхэлдэйн кино найруулагч Стивен Спилбергт шилдэг хүүхэлдэйн киноны шагнал авчирлаа. “Алтан бөмбөрцөг” телевизийн салбарын шилдгийг шал гаруулдгаараа онцлог. Өнгөрсөн жил энэ төрөлд “Glee” цуврал тэргүүлсэн бол энэ удаа “Modern family” шилдгээр шалгарав.
КИНО ЕРТӨНЦИЙН “ХАНХҮҮ” МОРГАН ФРИЙМАН
“Алтан бөмбөрцөг” жил бүр кино урлагт олон жил хүчин зүтгэж, онцгой хувь нэмэр оруулсан хүнд нэрт найруулагч Сесиль Блунт ДеМиллийн нэрэмжит шагнал олгодог. Уг хүндтэй шагналыг энэ жил 74 настай жүжигчин Морган Фрийман хүртлээ. “Хатагтай Дэйзигийн жолооч”, “Бүхнийг чадагч Брюс”, “Шоушенкээс оргосон нь”, “Сая долларын бүсгүй” зэрэг 50 кинонд тоглосон Морганыг найруулагчид “Хамгийн их хичээл зүтгэлтэй, мэдрэмжтэй жүжигчин” хэмээн үнэлдэг. Түүнд шагнал гардуулсан жүжигчин Хелен Миллер “Энэ танхимд цугласан хүмүүстэй харьцуулахад тэр өндөр настай. Гэхдээ Морган кинонд тоглох бүртээ яг л ханхүү мэт байдаг” хэмээн тодорхойлсон юм. “Хэрвээ чи дуртай зүйлээ ажлаа болгож чадвал үргэлж жаргалтай байх болно. Амьдрал бол дуусашгүй их аян. Та үхнийг сайхан аялахыг хүсье” хэмээн Морган Фрийман хэлсэн юм.
ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН БУСАД ШАГНАЛТАН
Шилдэг эрэгтэй жүжигчин (хошин, хөгжимт) Жан Дюжарден “The Artist”
Шилдэг найруулагч Мартин Скорсезе “Hugo”
Шилдэг кино зохиол “Midnight in Paris”
Б.Эгшиглэн