Сонгодог урлагийн шинэ үеийг гадаадад сургах төрийн бодлогын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-д суралцаж буй хоёр балетмейстерийн нэг нь Н.Чинзориг. Тэрбээр анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж байна.
-ОХУ-ын ямар сургуульд сурч байгаа билээ?
-СУИС-ийг 2008 онд балетмейстер мэргэжлээр төгсөөд ДБЭТ-т гурван жил гаруй ажилласан. Одоо Москвагийн театрын урлагийн дээд сургуульд балетмейстер мэргэжлээр суралцаж байгаа. Энэ сургуульд миний багш, хөдөлмөрийн баа тар Б.Жамъяндагва анх сурч төгссөн юм.
-Модерн бүжгийн тоглолт хийх гэж байгаа гэж сонслоо?
-Дэглэсэн бүжиг, бүжгэн жүжгээ нэгтгэж “Mirror” модерн бүжгийн тоглолтоо энэ сарын 30-нд ДБЭТ-ын тайзнаа тавина. Тоглолт хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсэг нь АНУ-ын алдарт хөгжмийн зохиолч Жэймс Хорнерын “Хар дугтуй ба хайр дурлал” нэг үзэгдэлт неоклассик баллет, хоёрдугаар хэсэгт нь неоклассик, контемпорари, сонгодог бүжгүүд байх юм. “Хар дугтуй ба хайр дурлал” бүжгэн жүжигт Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, Г.Батчимэг, Э.Эрдэнэжаргал нар гоцолно. Хоёрдугаар хэсэгт ДБЭТ-ын бүх балетчин оролцоно.
-Неоклассик баллет гэдэг нэр томъёо содон сонсогдож байна. Урлагийн энэ төрлийн талаар тайлбарлаач?
-Неоклассик гэдгийг модерн, сонгодог хоёрын нийлмэл гэж ойлгож болно. Сонгодог урлаг хэдэн зуун жилийн түүхтэй. Модерн урлаг Дэлхийн II дайны дараа үүсэж, хөгжсөн. Харин неоклассик урлаг бол харьцангуй шинэ урлаг. Манай тайзнаа нео классик бүжгэн жүжгийг ба раг тавьж байгаагүй.
-Монголын уран бүтээлчид урлагийн энэ төрлийг сонгож бүтээл туурвиж байгаагүй юм байж. Яагаад неоклассик бүжгэн жүжиг дэглэхээр шийдэв?
-Би неоклассик бүжигт дуртай. Нөгөө талаас орчин үеийн, дэлхий дахины сонирхлыг татаж буй урлагийн төрлийг үзэгчдэдээ хүргэх хэрэгтэй. Манай театрын тайзнаа дан даа сонгодог ба лет тавьдаг. Энэ хэв загварыг шинэчилье гэж бодсон.
-СУИС төгсөөд ДБЭТ-т бүжигчнээр ажилласан байх аа?
-Багш маань “Балетмейстер хүн бүжигчнээ мэдэрдэг, жаргал зовлонг нь ойлгодог байх хэрэгтэй. Үүний тулд хэсэг хугацаанд ч болов бүжиглэ” гэсэн. Тиймээс би ДБЭТ-т бүжигчнээр ажилласан. Энэ хугацаанд А.Батдэлгэрийн “Гэсэр номун хан” балетын хар шувуу, П.И.Чай ковскийн “Нойрссон гүнж”-ийн Жонон, Муур, З.Хангалын “Эрдэнэсийн охид”-ын дуэт, Л.Минкусын “Дон Кихот”-ын бухтай тулалдагчийн дүрд бүжиглэсэн. Мөн 2010 онд ДБЭТ-ын тайзнаа тавьсан Ц.Нацагдоржийн “Тунгалаг Тамир” мюзиклийн бүжиг дэглээчээр ажилласан.
Х.УЯНГА