Австрийн Вена хотод амьдардаг орон гэргүй, тэнэмэл эр Херманн Шляйхерт гудамжнаас дугтуйтай мөнгө олжээ. Дуг туйд байсан 7000 мянган еврог тэрбээр эзэнд нь буцаан өгсөн тухай “Kurier” мэдээлсэн байна.
Зул сарын баярын дараа Шляйхерт явган хүний замаар явж байхдаа энэ мөнгийг олсон аж. Тэрбээр тэр үед халаасандаа 80 центтэй байсан ч мөнгийг нийгмийн ажилтнаар дамжуулан Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Венийн цагдаагийн ажилтнууд мөнгийг эзэнд нь өгчээ.
Ц.УСАНБОЛОР