
Монголын ахмадын чөлөөт холбооныхон Батсүмбэрийн асрамжийн газарт амьдарч буй өндөр настнуудад халуун сэтгэлийн бэлэг бэлджээ. Гэр бүл, үр хүүхдийн хайр халамж дутсан үе тэнгийнхнээ баярлуулахсан гэдэг санаа ахмадуудад хоёр жилийн өмнө төрсөн гэнэ.
Ахмадууд эл санаагаа ажил хэрэг болгохоор шийдэж, өөр өөрийн чадах зүйлээ хийж, боломжийнхоо хэрээр хувцас, хэрэгсэл цуглуулснаа өнөөдөр асрамжийн газрынханд хүргэж өгнө. Тэд эсгий шаахай, дэвсгэр, цайны шаар болон самрын ястай дэр, шатар, даам, массажны аппарат, хувцас хэрэгсэл бэлэглэж буй юм.
Х.УЯНГА