АНУ-ын Колорадо мужийн даатгалын нэгэн компани илүүдэл жингээ хасаж байгаа хүмүүсийг урамшуулж эхэлжээ. Тэд “Weigh and Win” хөтөлбөр хэрэгжүүлж, үүнийгээ гурван сар тутамд дүгнэж байгаа аж.
Энэ хугацаанд илүүдэл жингээ тууштай хаяж байгаа хүмүүсийг 5-150 ам.доллараар урамшуулдаг гэнэ. Одоогоор 8900 “өөхөн бөмбөг” тодорхой үр дүнд хүрсэн учраас энэхүү урамшууллыг авчээ.