“Биллбоард” сэтгүүл энэ онд худалдаанд гарах, хамгийн их эрэлттэй байх цомгуудыг нэрлэв. Попын хатан хаан, дуучин Мадоннагийн “M.D.N.A” цомог ирэх гуравдугаар сард нээлтээ хийх бол “Битлз”-ийн гишүүн Пол Маккартни ирэх хоёрдугаар сард “Kisses on the bottom” цомогтойгоо эргэн ирэх нь.
Сүүлийн үед хамгийн их шуугиан тарьж буй реппер Ники Минаж (“Pink Friday: Roman reloaded”), жааз дуучин Эсперанса Спалдин (“Radio music society”) нарын залуу од шинэ цомгоо гаргахаар төлөвлөж буй аж. Түүнчлэн ойрын хугацаанд шинэ уран бүтээл туурвиагүй “No Doubt”, “Green day” хамтлаг болон Мэрайя Кэри, Брэнди, Лайонел Ричи нарын хууччууд шинэхэн цомогтойгоор хөгжмийн ертөнцөд дахин хөл тавих нь.
Т.ЖИГҮҮР