ЮНЕСКО-гийн Австри дахь салбар Венийн вальсыг соёлын өвийн жагсаалтаас хассан тухай AFP мэдээлжээ. Венийн вальсын уламжлалт үдэшлэгт неонацистуудын төлөөлөгчид оролцдог тул ийм шийдвэр гаргасан хэмээн ЮНЕСКО-гийн ажилтнууд тайлбарлалаа. Хэт барууны үзлийг баримтлагч залуус жил бүр болдог вальсын үдэшлэгт оролцдог аж. ЮНЕСКО-гийн үндсэн баримтлал, чиглэлд энэ нь харшилж буй тул Венийн вальсыг соёлын өвийн жагсаалтаас хассан байна. Өөр ард түмний соёл, ахуйг хүндэтгэдэггүй, тэдний үнэт зүйлст халддаг неонацистуудыг вальсын үдэшлэгт оролцуулахгүй байх нь зүйтэй гэж олон улсын байгууллагынхан үзэж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, энэ сарын 27-нд Венийн вальсын үдэшлэг болно. Тэр үеэр хэт барууны үзэлтнүүдийг эсэргүүцсэн жагсаал болж магадг үй гэнэ.