Элэгний С вирус тархины эсийг гэмтээдэг гэж Английн Бирминхэмийн их сургуулийн эрдэмтэд мэдээлэв. Тэд элэгний С вирусээр үүсгэгдсэн гепатитаар нас барсан хүмүүсийн тархи болон элэгний эсийг шинжилсэн байна. Тэгэхэд тархины судасны дотор ха нанаас С вирусийн генийн хэсэг илэрсэн гэнэ. Үүний улмаас төв мэдрэлийн систем гэмтэж, үхэлд хүргэх шалтгаан болсон хэмээн эрдэмтэд дүгнэжээ. “Энэхүү нээлтэд үндэслэн С вирусийн халдвар авсан хүн яагаад амархан сульдаж, эрхтэн системүүд нь элгээ дагаад өвчилдгийн учрыг тайлбарлаж болно. Вирус элэгнээс гадна бусад эрхтэн системд халд варла даг” гэж Никол Флетчерээр удирдуулсан ба гийнхан мэдээлжээ.