Улсын филармонийн Симфони найрал хөгжмийн 55 жилийн ой энэ онд тохиож буй. Симфони най рал хөгжимчид ойгоо то хиол дуулж, сонгодог хөгжмийг таа шаан сонсогчдод олон бэлэг бэлджээ. Тухайлбал, ирэх сарын 10-нд “Ж.Гершвины уран бүтээлээс”, гуравдугаар сарын 6-нд “Cinema Night” зэрэг тоглолт хийхээр төлөв лөжээ. Мөн гуравдугаар сарын 8-нд ардын жүжигчин А.Долгорын уран бүтээлийн тоглолтод Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно. Төрийн шагналт Ц.Намсрай жав Москвагийн хөгжмийн дээд сургуулийг удирдаачийн мэргэжлээр төгсөж ирээд 1957 онд Монголд симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулсан түүхтэй. Уг симфони найрал анх 1958 оны хоёрдугаар сарын 25-нд Улсын Хөгжимт драмын театрын тайзнаа Ц,Намсрайжав, Г.Бир ваа нарын удирдлагаар төрийн шагналт Л.Мөрдорж Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун болон Л.Бетховен, Ж.Бизе нарын бүтээлүүдийг эгшиглүүлжээ.