УДЭТ энэ сарыг гэр бүлийн сар болгон, шилдэг бүтээлүүдээрээ бэлэг барьж байгаа. Энэ долоо хоногийн сүүлч буюу 27-29-нд соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатарын найруулан тавьсан С.Жаргалсайханы “Нууц амраг чинь болъё”, В.Крас ногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг тоглохоор төлөвлөжээ. “Нууц амраг чинь болъё” жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эр дэнэ, Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан, Д.Ганцэцэг, Д.Бат төмөр, “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин У.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Т.Хулан, залуу жүжигчин Б.Тамир нар тоглосон. Дашрамд дуулгахад, гэр бүлээрээ жүжиг үзвэл тасалбарын үнийг 20 хувиар хөнгөлнө гэсэн.