Кино ертөнцийн шилдгүүдийг тодруулах “Оскар”-ын шагнал гардуулах 84 дэх ёслолын ажиллагаа ирэх сарын 26-нд болно. Тус наадмын албан ёсны трейлер өнгөрсөн долоо хоногоос цацагдаж эхэлсэн бөгөөд жүжигчин Меган Фокс, Жош Духамел нар энэ жилийн хөтлөгч, жүжигчин Билли Кристалыг хайж буй тухай тэнд өгүүлдэг. Биллиг Монголд байгаа тухай нэгэн залуу хэлснээр тэдний эрэл төгсдөг. Меган, Жош нар Билли Кристалыг Монголын нэгэн агуйгаас олж, “Оскар”-ын баримлыг харуулна. Хэдийгээр үйл явдал Монголд болж буй мэтээр дүрслэгддэг ч манай оронтой холбогдох зүйл тун бага гардаг. Тус трейлерийн зургийг Америкийн цас, мөс ихтэй бүсэд авсан гэнэ. Монгол Улс 2011 онд уул уурхайгаараа дэлхий дахинд танигдсан учраас “Оскар”-ийн онцолсон хэмээн үзэгчид таамаглаж буй.