Шинэ Гвинейн ойгоос хамгийн жижиг мэлхий олдсон тухай National Geographic мэдээллээ. Paedophryne amauensis зүйлийн уг мэлхий нь 7.7 миллиметр урт бөгөөд энэ нь хамгийн жижиг биетэй ялаатай дүйцэх юм.
Хэдий жижиг биетэй ч энэ зүйлийн мэлхийнүүд биеэсээ 30 дахин хол зайд үсэрч чаддаг. Түүнчлэн тэдгээр амьтныг төрөл нэгт том биетнүүд нь дээрэлхэх, хоолыг нь булаах хандлагатай байдгийг National Geographic сэтгүүлд бичжээ. “Хоёр жилийн өмнө Шинэ Гвинейд аялах үедээ маш жижиг мэлхий навчин дээр сууж байхыг анх харсан.
Гэсэн ч мэлхий хэт жижгийн дээр хурдан хөдөлгөөнтэй байлаа. Иймд түүнийг барихын тулд тэнд дөрвөн удаа очсон” хэмээн Америкийн биологич Кристофер Остин дурдан ярьжээ.
Б.Ганди