Та эрүүл байхыг хүсвэл доод тал нь 30 минут, түүнээс дээш хугацаанд дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг до лоо хоногт гурваас доошгүй удаа хийх, эсвэл өдөрт 10.000 алхам явган явж хэвшээрэй. Бодисын солилцоо 30 наснаас хойш 10 жил тутамд 10 хувиар буурч, 35 наснаас мэдрэлийн эс өдөрт 10-13 мянган ширхгээр үхэж байдаг. Харин 100 м/мин хурдтай гурван км явган алхахад бодисын солилцоо 3-4 дахин нэмэгдэж, мэдрэлийн эсийн хорогдол гурав дахин багасдаг.
Нэг удаад хийх дасгалын нийт хугацаа 20-30 минут байхад хангалттайгэж фитнесс төвийн багш нар зөвлөж байна. Харин эхлэн суралцаж байгаа тохиолдолд 10-15 минутын дасгал хийх нь тохиромжтой бөгөөд аажмаар хуга цаагаа уртасгаж, 30 минут болгох хэрэгтэй. Долоо хоногт 3-5 удаа хичээллэх нь дундаж хэмжээ юм. Дасгал сургуулилалтын хооронд гурваас илүү хоног амарч болохгүй.
Судалгааны баримтаас үзэхэд долоо хоногт 3-4 удаа дунд зэргийн эрчим шаардах дасгал хийдэг байх нь илүү их үр дүнтэй болох нь батлагджээ. Харин долоо хоногт нэг удаа нэлээд ачаалалтай дасгал хийх нь гэмтэж бэртэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.