YouTube сайт өөрийн нэрийн фестиваль зохиохоор болжээ. Ирэх гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 15 минутын бичлэгийг хүлээж авах юм. Ивээн тэтгэгчээр Эмират онгоцны компани ажиллаж байна.
Фестивальд ирүүлсэн бичлэгүүдийг тус сайтын сувагт байрлуулах гэнэ. Улмаар хамгийн их хайж үзсэн бичлэгийг шалгаруулах юм байна. Youtube.com/yourfilmfestival сайтад хандан фестивальд оролцох боломжтой аж.