Домогт “The Beatles” хамтлагийн бөмбөрчин асан Ринго Старр “Ringo 2012” хэмээх шинэ цомгоо энэ сарын 30-нд гаргах гэнэ. Есөн дуутай уг цомгийг тэрбээр ЛосАнжелест бичүүлсэн аж. Цомогт “Anthem”, “Think It Over”, “Samba”, “Rock Island Line”, “Step Lightly”, “Wonderful” зэрэг дуу багтсан байна. Ринго Старр 2010 оны нэгдүгээр сард “Y Not” нэртэй цомог гаргасан юм.