-Манай гариг дээр 25 хүртэлх насны гурван тэрбум хүн амьдардгийн 61 хувь нь Азид байдаг аж. Залуусын 67 хувь нь интернэтээс ямар нэгэн дуу татаж авч үзсэн байна. Харин тэдний 27-хон хувь нь энэ үйлчилгээнд төлбөр төлжээ.
-Хонконгийн залуус хамгийн олон цагийг интернэтээр хэсэж өнгөрүүлдэг. Өдөрт 4.7 цаг зарцуулдаг аж.-Харин Индонезийн оюутнууд хамгийн бага буюу 0.9 цагийг интернэтийн сүлжээнд нэвтрэхэд зориулдаг гэнэ.
-Филиппиний хүүхэд, залуус хамгийн олон цагийг телевиз үзэж өнгөрүүлдэг. (Өдөрт 6.2 цаг)
-Интернэт тоглоомын “донтой” өсвөр насны 37.5 сая хүн Хятадад бий. Тэдгээрийн 90 хувь нь онлайнаар холбогдон хоорондоо тоглодог гэнэ.
-БНСУ-ын өсвөр насныхан долоо хоногийн 14 цагийг компьютерийн өмнө сууж, 12.8 цагийг зурагт үзэж, 0.7 цагийг сонин уншиж өнгөрүүлдэг.
-Өсвөр насны охидын төрөлтөөр Тайвань Азид тэргүүлдэг. Энэ үзүүлэлт тэгвэл Өмнөд Солонгост хамгийн бага байдаг аж.
-Японы эмэгтэйчүүдийн 45 хувь нь нөхөрт гарахаасаа өмнө хэн нэгэнд дурлаж үзсэн бол эрчүүдийн ердөө 30 хувь нь гэрлэхээсээ өмнө хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ сэтгэл алдарсан гэж хариулжээ.
-Япон залуусын 82 хувь нь бэлгийн харилцаанд анх орохдоо бэлгэвч хэрэглэсэн гэдгээ хүлээжээ.-Хятад улсад зуурдаар нас барсан залуусын 26 хувь нь амиа хорлосон байдаг гэнэ.
-Энэтхэг охидын 50 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг заншилтай. Непалд охидын 60 хувь нь энэ насандаа айлын бэр болдог.
- Солонгосын өсвөр үеийнхний 85 хувь нь гар утастай. Тэд өдөрт дунджаар 60 мессеж “нисгэдэг”. Үүний 46 хувийг нь ангийнхандаа хичээлийн үеэр бичдэг байна.
-Хятадын идэр насны залуус бараг зурагт үздэггүй. Тэд өдөрт ердөө хоёр цаг цэнхэр дэлгэцийн өмнө суудаг.
-Саудын Арабын өсвөр насныхны 85 хувь нь бэлгийн харилцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн тус улсын ахлах ангийн хүүхдүүдийн бие биедээ илгээсэн мессежний 69 хувь нь садар самууныг сурталчилсан бичлэг байдаг аж.