Дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж, кинонд хүнээс дутуугүй үүрэгтэй оролцон тоглосон амьтан олон бий. Тэднээс шилдгийг нь шалгаруулдаг “Алтан хүзүүвч” наадам ирэх гуравдугаар сард Лос-Анжелест болно. “Нохойны Оскар” гэгддэг таван номинацитай уг наадамд “The Аrtist”, “Water for elephants” кинонд тоглосон Угги, “Beginners” кинонд дүрээ мөнх өлсөн Космо, “50/50” киноны “жүжигчин” Дэнвер, “Young Adult”-ын Хаммер зэрэг нохой өрсөлдөж буй аж. “Алтан бөмбөрцөг” наадмаас шагналын хур буулгасан орчин цагийн дуугүй кино “The Аrtist”-д тоглож олны анхаарлыг татсан Угги шилдгээр шалгарах магадлал өндөртэй байгаа аж. Дашрамд дуулгахад, Угги өмнө нь ийм шагнал авч байжээ.