Apple компани iPad 3-ыг ирэх сард танилцуулж, гуравдугаар сард худалдаалах болсныг Bloomberg мэдээллээ. Шинэ загварт өмнөх загварынхаас хоёр дахин тод лэд гэрэл, хос цэнэглэгч суулгасан нь тодорхой болжээ. Apple бусад мэдээллийг одоогоор нууцалж буй бөгөөд iPad 3-ыг Стив Жобсын төрсөн өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд нийтэд дэлгэх төлөвтэй хэмээн технологийн шинжээчид таамаглаж буй. “Apple тодорхой мэдээлэл өгөөгүй ч өмнөх хувилбараас хямд, пикселийн тоо их, өндөр хурдтай байх нь гарцаагүй” хэмээн Bloombergийн цахим хуудаст бичжээ.