“DOZ энтертайнмент” өөрсдийн шинэ уран бүтээл “Хөх толбот хүмүүс” киногоо өнөөдөр Тэнгис кино театрт шашны 112-р сургуулийн сурагчид болон Тарвалин, Дашчойлин хийдийн 108 лам, Баянгол дүүргийн 108 өндөр настан, Хүүхэд хамгаалах төвийн108 өнчин хүүхдэд үнэ төлбөргүй үзүүллээ. Киноны гол дүрд Т.Эрдэнэбаяр буюу олны мэддэгээр Дэндэв, Гавьяат жүжигчин Н.Дагийранз, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “DOZ Entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзул, УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөр, жүжигчин Клаффк, С.Уудам тоглож киноны зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, зөвлөхөөр герман найруулагч Вейт зэрэг нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллажээ. Мөн “DOZ энтертайнмент” нэг өдрийн орлогоо эдгээр хүмүүст зориулан Бишрэлт зочид буудалд хүлээн авалт хийх юм байна.