Шведийн алдарт дөрвөл АББА хамтлаг “The Visitors” цомгоо шинэчлэн хэвлүүлэхээр төлөвлөж буйгаа www.abbasite.com сайтдаа мэдээлжээ. 1981 оны аравдугаар сарын 30-нд хэвлүүлсэн энэхүү цомог нь тэдний хамгийн сүүлчийнх нь байжээ. Тэд цомгийнхоо хавтасыг өмнөхөөс нь илүү гоёмсог болгохоос гадна 1994 оноос хойш хийсэн фэнүүддээ хүргэж амжаагүй дуунуудаа нэмж оруулах аж. Уг цомогт “The Visitors”-ийн анхны хэвлэлд багтсан “The Visitors”, “Head оver heels”, “When all is said and done”, “One of us” зэрэг есөн дуунаас гадна “Should i laugh or cry”, “From a twinkling star to a passing Angel” зэрэг долоон дууг нэмэх гэнэ.
Домогт хамтлагийн шинэ цомог энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд худалдаанд гарна. Дашрамд сонирхуулахад, 1972 онд байгуулагдсан АББА хамтлаг 1984 онд тарж, гишүүд нь бие даан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд 1985 онд тэд дахин нэгдэж, хэд хэдэн дуу гаргасан ч удалгүй буцаж тарсан юм. Ерээд оны сүүлчээр алдарт дөрвөл дахин нэгдэж байгаагаа мэдэгдсэн ч дахин төрсөн АББА удаан оршин тогтнож чадаагүй юм.
АББА хамтлаг 375 сая хувь цомог борлуулсан амжилтаараа хөгжмийн ертөнцөд дээд амжилт тогтоож байжээ.
Х.УЯНГА