Даяаршиж буй зууны залуусын гадаад хэлний боловсролыг дээшлүүлэх зорилготой “Universe best songs-2012” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэлсэн, шоуны шүүгч, ажиглагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. UBS телевизээс дөрөв дэхь жилдээ зохион байгуулж буй энэ нэвтрүүлгийг сонирхолтой болгоход ихээхэн хувь нэмэр оруулдаг шүүгчдийн бүрэлдэхүүнд дуучин Б.Амархүү нэмэгдэх нь тодорхой болжээ.
Мөн өмнөх жилийн ажиглагчдын багт “Киви” хамтлагийн дуучин Ука, “Гурван охин” хамтлагийн Соло нар бүл нэмнэ. “Universe best songs-2012” энэ жил шинэ студиэс үзэгчдэд хүрэх бөгөөд одоогийн байдлаар 600 орчим оролцогч бүртгүүлжээ. Нэвтрүүлгийн нэгдүгээр шатны шалгаруулалт ирэх сарын 4-7-нд болж, ирэх сарын 10-наас дэлгэцэнд гарах аж.
А.АМИН-ЭРДЭНЭ