ЦДБЭЧ-ын уран бүтээлчид энэ сарын 28-нд “Нэр төр” бүжгэн жүжгээ дахин тоглоно. Тэртээх 1939 оны дайныг гурван залуугийн үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл, урвалт, ялалтаар харуулсан уг бүжгэн жүжгийг Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойд зориулан 2009 онд тавьж байв.
“Нэр төр” бүжгэн жүжгийн зохиолыг соёлын тэргүүний ажилтан Л.Төмөрбат, хөгжмийн зохиолыг урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Ганбат бичиж, бүжгийг гавьяат жүжигчин, балетмейстр Л.Ганчимэг дэглэжээ. Уг бүжгэн жүжгийн тайзны засал чимэглэлийг ардын зураач Ч.Гунгаасүх хийж, эстрад симфони найрал хөгжмийг соёлын тэргүүний ажилтан, хурандаа Ч.Гансүх удирдсан байна.
Цаг гаруй үргэлжлэх дөрвөн үзэгдэлт бүжгэн жүжигт ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэлдэхүүнээрээ оролцон тоглоно.
Х.УЯНГА