Парист “Paris Couture Week” буюу загварын долоо хоног эхэлсэн билээ. “Chanel”-ийн загвар зохион бүтээгч Карл Лагерфельд “Chanel Air” компанийн онгоцонд тайз засан, зочдыг урьж, шинэ загваруудаа толилуулсан аж. Онгоцны үйлчлэгч, нисгэгч нарын хувцастай төстэй эл загваруудаа танилцуулах үеэрээ тэрбээр “Бүсгүйчүүдийн цог жавхааг тодотгосон, цэнхэр өнгийн хувцаснууд ирэх хаврын гоёл байх болно” гэжээ. Мөн загвар зохион бүтээгч Жан Поль Готье дуучин Эми Уайнхаусын дурсгалд зориулан бүтээсэн шинэ коллекцоо уг шоуны үеэр танилцуулжээ.
.jpg)
.jpg)
.jpg)