Төрөл: Мелодрам
Улс: Их Британи, АНУ, 2011 он
Үргэлжлэх хугацаа:108 минут
Найруулагч: Лоне Шерфиг
Продюссер: Нина Жейкобсон, Рафаэль Бенолье
Гол дүр: Энн Хатауэй, Жим Стерджесс
Амьдралыг сайн сайхан болгохын төлөө зүтгэгч Эмма, амьдралыг эзэгнэх хүсэлтэй Декстер хоёрын амьдралын түүх. Эдинбургийн их сургуулийг төгссөн Эмма Морли, Декстер Мэйхью хоёр 1988 оны долоодугаар сарын 15-нд танилцдаг. Нэг өдөр, нэг шөнийг хамт өнгөрүүлсэн тэд өөр өөрсдийн замаар салж одно. Эмма Лондоныг, Декстер Парисыг зорихын өмнө тэд жил бүрийн долоодугаар сарын 15-ныг хамт өнгөрүүлж байхаар тохиролцдог. Өөр өөрсдийнхөө ертөнцөд, алдаж онож, шинэ зүйлийг нээж, хуучнаасаа алгуурхан холдож буй Эмма Декстер хоёр 20 жилийн дараа, долоодугаар сарын 15-нд уулзахдаа бие биедээ хайртайгаа мэдэрнэ.
Лоне Шерфигийн ээлжит мелодрам гол дүрүүдийн стандарт бус зан чанар, тэдний таталцал, өөр өөрийнхөө орон зайд эзэлсэн байр суурь, мөрөөдөл, тэмүүллээс бүрдсэн содон дүрслэлийг бий болгож чадсан хэмээн кино шүүмжлэгчид онцолжээ. Нэг л өдөр (долоодугаар сарын 15) эхэлсэн, тэгээд насан турш үргэлжлэх хайрын түүх, эмгэнэлт төгсгөлийн дараа ч үл бөхөх хүсэл, мөрөөдөл, тэмүүллийг харуулсан уг киног Дэвид Николсын “Нэг өдөр” романаас сэдэвлэн бүтээсэн юм.
С.СПИЛБЕРГ зөнч МОИСЕЙН тухай кино хийнэ
Нэрт найруулагч Стивен Спилберг “Warner Bros.” студитэй хамтран зөнч Мои сейн тухай “Бурхад ба хаад” нэртэй кино хийхээр төлөвлөж байна. “Моисейн ту хай кино “Хатан зүрх”-тэй төстэй байх болно. Түүний амьдралын түүхийг үнэнээр нь, гуйвуулалгүй үзүүлэхээр зорьж байна” хэ мээн тэрбээр өгүүлжээ. Киноны зургийг ирэх оны хавар авч эхлэх гэнэ. 1956 онд “Para mount” компани зөнч Моисейн тухай “10 хууль” кино бүтээж байсан юм.
“СЕЗАР”-ын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа
Францын “Сезар” шагналд нэр дэвшиж буй кино, уран бүтээлч, жүжигчдийг нийтэд зарлалаа. Энэ жилийн “Шилдэг кино” номинацид най руулагч Пьер Шоллерийн “Улс захирах нь”, Валери Донзеллийн “Би дайн зарлаж байна”, Аки Каурисмякийн “Гавр”, Оливье Накаша, Эрика Толедано нарын “Халдашгүй”, Ален Кавальегийн “Эцэг”, Майвенн Ле Бескогийн “Полисс”, Мишель Хазанавичусын “Жүжигчин” бүтээл нэр дэвшсэн байна. Шилдэг киноны төрөлд нэр дэвшиж буй эдгээр бүтээлийн найруулагчид “Шилдэг найруулагч” төрөлд хүчээ сорих аж.
Дашрамд сонирхуулахад, кино урлагт үнэ тэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчид ол годог “Сезар”-ын хүндэт шагналыг энэ удаад жүжигчин Кейт Уинслет хүртэхээр болсон байна. Шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 24-нд болно.
Орлогоороо өнгөрсөн долоо хоногт тэргүүлсэн кинонуудыг “Box Office Mojo” танилцуулж байна.
1. Underworld Awakening-32 сая ам.доллар
2.Red Tails-23 сая ам.доллар
3. Contraband - 15 сая ам.доллар
4. Extremely Loud & Incredibly Close - 1” сая ам.доллар
5. Haywire - 11 сая ам.доллар
6. Beauty and the Beast (3D) - 10 сая ам.доллар
7. Joyful Noise - 7.6 сая ам.доллар
8. Mission: Impossible - Ghost Protocol- 7.2 сая ам.доллар
9. Sherlock Holmes: A Game of Shadows - 5.9 сая ам.доллар
10. The Iron Lady - 5.4 сая ам.доллар
Х.ОД