Язгуур урлагийг орчин үеийн урлагтай хослуулж, таван өнгө салгаж хөөмийлдөг “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболдтой өчигдөр 14.00 цагт холбогдлоо.

-“Хөсөгтөн” хамтлагаар сонин сайхан юу байна вэ?
-Манай хамтлаг ҮДБЭЧ-д харь яалагддаг. Бид өнгөрсөн онд уран бү тээлийн олз омог дүүрэн байлаа. Он гарснаас хойш чуулгынхаа уран бүтээлд оролцоод, суурин байна. Энэ онд гадаадын хэд хэдэн оронд тоглохоор ярьж байгаа. Мөн хоёр дахь цомгоо гаргахаар төлөвлөж байна.
-Ямар орнуудад тоглохоор ярьж байна вэ?
-Ази, Европын хэд хэдэн оронд тоглохоор ярьж байна. Яг таг тохиролцоогүй, ярилцаж байгаа болохоор одоохондоо дэлгэрэнгүй яримаарг үй байна.
-Язгуур урлагийг орчин үеийн урлагтай хослуулдаг Алтан үеийн хөөмийчдийн уран бүтээлээр цомог гаргав хамтлагууд хамтарч тоглолт хийх гэж байгаа гэл үү?
-Ирэх сарын 18-19-нд Ерөнхийлөгчийн ивээл дор ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулдаг “Хөсөгтөн”, “Алтан ураг”, “Арга билэг”, “Домог”, “Жонон” зэрэг таван хамтлаг хамтран тоглоно. Язгуур урлаг ор чин үеийн урлагтай хэрхэн хосолж буй, монголчууд ардын урлагаа хэр сонсдог болсон нь тоглолтоос харагдана байх.
-Энэ тоглолтыг хийх санааг хэн гаргасан юм бэ?
-Төрийн шагналт, жүжиг чин Д.Сосорбарам ах энэ санааг гаргаж, тоглол тыг зо хион байгуулж байгаа. Д.Сосорбарам ах Ерөнхийлөгчийн соёл, нийгмийн бодлогын зөвлөх шүү дээ. Язгуур урлагаа түгээн дэлгэрүүлэхээр зүтгэж буй хамтлагуудыг Ерөнхийлөгч анхаарч, ивээл дороо тоглуулна гэдэг бидний хувьд нэр хүндийн хэрэг.
-Энэ таван хамтлаг тус тусынхаа уран бүтээлийг тоглох уу, нэг бүтээл дээр хамтрах уу?
-Хамтлагууд тус тусынхаа онцлогийг гаргасан уран бүтээлүүдээ толилуулахаас гадна хамтарч тоглоно. Төрийн тэргүүн бидэнд итгэл хүлээлгэж, ийм сайхан тоглолтыг үзэгчдэд хүргэх боломж олгож байхад бид сайхан уран бүтээлээр бэлэг барихын төлөө чадлаараа хичээх болно.