Ардчиллын үнэт зүйлсийг 1990- ээд оны эхээр зөв хөн либерал үзэл философийн үүднээс туйлын өрөөсгөлөөр тайлбарлаж байсан зарим улстөрч Зэвсэгт хүчнийг татан буулгаж, хил хамгаалах алба, цагдаа төдийхөнтэй үлдэхийг уриалж байв. Аз түшихэд тийм хүмүү сийн дуу хоолой тэгсхийгээд намжсан. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин чухам Монголын шинэ тутам ардчиллын даяаршсан бэлгэдэл болж чадсан. Хориод жилийн өмнө тийн - хүү үгүйсгэгчдэд харин юу бодог дож байдаг бол. Тэгвэл тэртээ хо риод жилийн өмнө өндийх төдий байсан большевик маягийн либера лизм өнөөдөр сэхээ авч, өрнөдийн ардчилал дахь хамгийн маргинал хэсгийн лоозон болсон либертари гэх мэт нэр томъёог өөртөө нааж, аливаа улсын оршин тогтнохын амин сүнсийг тээгч тусгай албаар оролдох санаархлаа илтээр, гэхдээ мэхт аргаар гаргаж тавих болов. Эрх зүйн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх нэрийн дор Монгол Улсын тагнуулын байгуул лагыг хэсэгчлэн тасдаж, мөчлөн хуваах санаархлаа хуулийн төсөл боловсруулах гэсэн соёлжсон хэлбэрээр түлхэж байна. Тагнуулын байгууллагыг төрөл арилжуулах зорилго бүхий эл төсөлд сөрөх тагнуулыг цагдаагийн гол гол чиг үүрэг тэй (эрүүгийн болон мөрдөн байцаах) нийлүүлэх, гадаад тагнуулыг жижиглэн үлдээхийг зорьж байгаа аж.
Тусгай алба бол өөрчлөгдөшгүй, шинэчилж болдоггүй зүйл биш. Харин ч түүхэн цаг үеийнхээ бүхий л өрнөлт, аюул эрсдэлийг соргогоор мэдэрч байдгийн хувьд тасралтгүй шинэчлэгдэж байх учиртай. Чингэхдээ хууль ёсонд захирагдах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг зарчмыг мөрдөхийн зэрэгцээ үйл ажиллагааны үр дүн, амжилтыг саармагжуулахгүй байх, тусгай албадын онцлог шаардлагад нийцсэн зохист тэнцвэрийг хадгалах нөхцөлийг ямагт эрэлхийлж байх ёстой юм. Тусгай алба бол халдаж болохгүй, бусармагаар гар дүрж болдоггүй цор ганц зүйл. Тусгай албанд тухайн үндэстэн-ул сын чанад ой санамж, цочир мэд рэмж агуулагддаг. Тиймээс ч өөрийгөө хамгаалах анхдагч цочроог энд хүлээн авч, цааш улбаалан тэсч үлдэх, ялан дийлэхэд шаардагдах хүч хэрэгслийг энд чандлан хадгалж байдаг учиртай. Өнөөдрийн хэлэлцэж байгаа “шинэчлэл” гэгч нь араасаа ноц той гэхэд дэндүү олон үр дагавар дагуулахаар байна.Ялангуяа өнөөгийн нөхцөлд тагнуулын байгууллагыг хэсэгчлэн тасдах нь тусгай албыг хэрэг дээрээ үгүй хийх эрсдэл дагуулна.
Нэгд, сөрөх тагнуулын ажил үндсэндээ зогсоно. Манай улсын эсрэг гадаадын тусгай албадын үйл ажиллагаатай тэмцэх, төрийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох үндсэн чиг үүрэг бүхий сөрөх тагнуулын үйл ажиллагаа цагдаа, мэргэжлийн хяналтынхтай хутгалдана. Манай улсын эдийн засгийн өсөлттэй зэрэгцээд бусад улс, ялангуяа хөрш орнуудын эдийн засагтай харилцан хамаарал нэмэгдэх, түүгээр дамжуулан гадаад улсууд том ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын дотоод хэрэгт оролцох, нөлөөлөхийг оролдох, манай төрийн бодлого, шийдвэр гаргахад шахалт үзүүлэх, эдгээрийг гүйцэлдүүлэхийн тулд гадаадын тусгай албадын үйл ажиллагаа идэвхжих нөхцөл бүрдээд байгаа энэ үед үндэсний эрх ашгаа сөргүүлэн тавих хүчин мөхөсдөнө. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн сонирхол үндэсний эрх ашгаас дээгүүр тавигдаж, түүнд сөргөөр нө- лөө лөх хандлага байгаа ийм цаг үед тэдгээрт хяналт тогтоох, сарниулах сөрөх тагнуулын хүч, хэрэгслийг тарамдуулан үгүй хийнэ. Хэрэг дээрээ сөрөх тагнуу лыг хавчуулах замаар шинээр бай гуулах гээд байгаа Мөр дөх алба гэгч нь эрүүгийн хэрэгтнүүдтэй хөөцөлдсөөр цаг, нөөц бололцоо гоо барж, үндэсний аюулгүй байдалд эрүүгийнхнээс дутахгүй заналхийлж байгаа “цагаан захтнууд”-тай тэмцэх эрх зүйн, хүч хэрэгслийн, цаг хугацааны боломж эрс хумигдах болно.
Хоёрт, гадаад тагнуул хүчин мө- хөсдөж арчигдана. Дэлхийн шинэ дэг журам төгс төлөвшин тогтоогүй, олон төрлийн хүчин зүйлээс хамаарал бүхий тодорхой бус шинж чанартай, дэлхий даяар өрнөж буй улс төрийн үйл явц манай хувьд боломж, бололцооноос илүү эрсдэл, сорилт авчирч байгаа энэ цаг үед манайх шиг жижиг орны хувьд сөрөх тагнуулын дэмжлэгээс таслагдсан гадаад тагнуул, гадаад мэдээний агентлаг, орчуул гын товчооны ажлыг л гүйцэтгэх хэмжээнд үлдэнэ.
Гуравт, дүн шинжилгээний ажил өөрөө утгаа алдана. Үндэсний аюулг үй байдлын гадаад, дотоод орчны өрнөлт, өөрчлөлтийн талаар гадаад ба сөрөх тагнуулын чиглэлээр мэ дээ олох, тэдгээрийг харьцуулан судлах, нэгтгэн дүгнэх, задлан шинж лэх дүн шинжилгээний ажлын уял даа холбоо бүрмөсөн алдагдана. “Тагнуулын мэдээний дийлэнх хувийг ил эх сурвалжаас бүрдүүлдэг” гэх нийтлэг яриа нь ердөө дэлхийн улсуудын тусгай албадын хэрэглэдэг үгэн мэх төдий. Нууц эх сурвалжаас, далд аргаар мэдээлэл цуглуулах тагнуу лын үнэ цэнийг үгүйсгэх төөрөгдөлд зарим мэргэжлийн бус хүмүүс, шийдвэр гаргагчдыг хөтлөн оруулдгаараа ийм дэл сул яриа ихээхэн хор уршигтай. Мөн технологийн хөгжилд хэт найдса наас хүний оюунд байгаа мэдээл лийг олзлох уламжлалт зорилтыг хэт үгүйсгэх, алсаас тандах, сансраас зураг авах зэргээр болзошгүй аюулыг зайлуулж чадна гэсэн бардамнал нь дэлхийн улсуудын тусгай албад шинэ зууны эхэнд терроризмын аюулыг урьдчилан харж чадалгүй “унтаад өнгөрүүлэх”- эд хүргэжээ. Орчин үед мэдээллийн технологийн хөгжил, мэдээллийн урсгалын хурдац тасралтгүй нэмэгдсээр байгаа нөхцөлд мэдээллийг, ялан гуяа явагдаж буй үйл ажиллагаа, тоо, баримтыг нууцлах нь улам бүр хэцүү болж байгаа ч улс орнууд гарт баригдах, нүдэнд үзэгдэх тоо, баримт, сэлт, биет объектыг гэхээсээ илүү хүний уураг тархи, хамтлагийн ой санамжид хадгалагдан үлддэг бодлого, сэдэл, зорилгоо нууцлах нь илүү үр дүнтэй гэх хандлагад шилжиж байна.
Дөрөвт, тагнуулын бусад үйл ажил лагаа тасалдана. Гадаад тагнуул, сөрөх тагнуулын аль алинд нь нэгдсэн дэмжлэг үзүүлдэг, тэдгээрээс ч илүү нууцлалд байх учиртай техникийн, ажиглалтын зэрэг чиг үүргийг энэ маягаар бас л үгүй хийхээр болж байна. Тусад нь салгасан албадын шифр харилцаа, нууцлалыг ч салгах хэрэг гарна. Бүхий л программ хангам жийг солих, дахин зохиох ажил ундар на. Ингэснээр улсын хэмжээнд тө рийн нууцын хадгалалт, хамгаалалтад ноцтой хохирол учирна. Учир нь нууцад нэвтрэх боломж магадлалын хувьд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Байгууллагын төдийгүй төрийн түүхийн ой санамж болсон, өнгөрсөн жилүүдэд зохиогдсон бүхий л арга хэмжээ төдийгүй эх сурвалжийн талаарх мэдээ, баримт агуулсан тусгай архивын үйл ажиллагааг догол дуулж, хадгалалт, хамгаалалтын горим алдагдана.
Тавд, тагнуулын удирдлага, нөөцийн хямрал үүснэ. Хүний нөөцийн бодлого алдагдсанаар үндэсний аюул гүй байдлын бодлогын залгамж ча нарт арилшгүй хохирол учруулна. Ху вийн болон байгууллага, нэгжийн жи жиг мөчөөрхөл (амбици)-ийг нийтлэг эрх ашиг, том зорилтоос дээгүүр тавих хандлага манай нийгэмд нэгэнт амь бөхтэй тогтсон өнөө цагт салгаж тусгаарласан тусгай албадын харилцан ажиллагаа, үр дүнтэй хамтарсан арга хэм жээ, төлөвл өлт, дүн шинжилгээний ту хай ярихын ч аргагүй.
Тус тусдаа тагнуулын байгууллага бий болгосноор тусгай албадад ног дох төсвийн зарцуулалт өөрийн эрхгүй нэмэгдэж, төсөвт учруулах дарамт нэмэгдээд зогсохгүй татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашиг бага тай зарцуулахад хүргэнэ. Хамгийн ноцтой нь, тусгай албадын улс төрөөс хамааралт байдал эрс нэмэгдэнэ. Ийм олон, арилшгүй хор хохиролтой төслийг санаачлан дэмжиж байгааг тухайн хүмүүсийн мэдлэг нимгэн, туршлага хомс гэдгээр уучлан тайлбарлаж болох л юм. Хувийн бат хатуу итгэл үнэмшилдээ хөтлөгдсөн ч байж болно. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо, хууль сахиулах байгууллагууд үндсэн үүргээ биелүүлж чадахгүй дутагдлыг арилгах гэсэн гэгээн эрмэлзэл, дэвшилт улсуудын туршлагыг нэвтрүүлэх гэ сэн оргилуун тэмүүлэл ч байж болно. Ямар ч санаа байсан хуулийн тө сөл боловсруулах хэмжээнд хүртэл нь хэрэгжүүлэхдээ цөөхөн хүний хүрээнд явцууран хуйвалдах мэт ажиллаж байгаа нь дээр өгүүлсэн шиг гэнэн алдаа, дэврүүн сэтгэлийн аль аль нь биш гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.
Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт тагнуулын байгууллагаас бэлгэ тэмдэг болгож нэг хүнийг оруулсан ч түү ний саналыг тусгах биш, харин олон хоороо түрий барин унагаж байгаа тухай Үндэсний тагнуулын академийн эрдэмтэн багш нар өгүүлж бай на. Яагаад үндсэн байгууллагаас нь тэнцвэртэй тооны хүнийг төлөөлүүлэн оролцуулахгүй байна вэ. Тагнуулын байгууллагын үе үеийн дарга нарын санаа бодлыг яагаад сонсохгүй байна вэ. Ийм эгзэгтэй асуудал дээр ҮАБЗийн үе үеийн тэргүүн, гишүүдийн дуу хоолойг ч сонсох хүсэл зориг үгүй бололтой. Ялангуяа ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс бол манай улсын аюулгүй байдлын салбарын том сэтгэгчид. Өнөөдөр олонх нь дипломат албанд зүтгэж байгаа, өөрөөр хэлбэл төр, нийгмийн амьдралд хамгийн идэвхтэй оролцож байгаа хүмүүс атал тэдний мэдлэг, туршлагыг жаахан атугай ч ашиглахыг хүссэнгүй. Ингэхээр энэ оролдлого хэнд ашиг тай байх вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байна.
Лав л Монголын төр, ард түмэнд биш. Харин туйлын ашигтай байж болох хоёр субъект байгаагийн нэг нь улс төрийн хүрээллийнхэн, нөгөө нь гадныхан болж байна. Энэ өөрчлөлтийг хийс нээр ихээхэн суларч доройтсон тус гай алба гэгч юм үлддэг юм аа гэхэд улс төрийн намууд, хувь улстөрч өөс туйлын хараат болж хоцорно. Тагнуулын байгууллагын чандлан хадгалж байх сүүлчийн бэхлэлт болох нууц эх сурвалжийн сүлжээ хуваагдан задарч, улстөрчдийн гарт орно. Засгийн эрхэнд гарсан улс төрийн хүчин тухайн цаг үеийн ашиг хонжоо, хөөрөл, хийрхлээс шалт гаалаад энэхүү сүлжээг нэг бол уст гаж үгүй хийх, нэг бол задалж илч лэх сэдэл үүснэ.
Эцэс сүүлд нь нэг бол Монголын төр аюулын олон хү- чин зүйлийн өмнө бүрмөсөн хүчин мөхөсдөж, харах нүдээ сохолж, сонсох чихээ таглах болно, эс бөгөөс дэлхийн олон улсад гарсан шиг эцэс төгсгөлгүй өс хонзонгийн давалгаанд нийгмээ автуулж цочир түргэн биш, ужиг удаан хямрал самууныг дэгдээх аюултай. Монгол Улс геополитикийн том хүчин зүйл биш хэдий ч дэлхийн эдийн засгийн хуваарьт өөрийн гэсэн байр суурийг аажмаар эзэлж, гео-эдийн засгийн нэгэн тоглогчийн хэмжээнд гарч ирж байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд нийгмийн дархлаа нь сул, аюулгүй байдлын орчин нь эмзэг хэвээрээ. Яг ийм үед үндэсний аюул гүй байдлаа хангах тогтолцоог сай тар сэгсчүүлэн донсолговол дархлаа нь улам суларч, гаднын нэвтрэлт, цохилтыг мэдрэмж, эсэргүүцэл багатай хүлээн авах нөхцөл бүрдэх юм. Үүнийг л манай улсын аюулгүй байдлын орчныг улам эмзэг болгохыг сонирхогч, эрмэлзэгч хүчнүүд, тухайлан гадаадын тусгай албад, томоохон аж ахуйн нэгж, үндэстэн дамнасан бүлэглэлүүд хүлээж суугаа биз. Улстөрчийн хүрээллийн болон гадныхны ашиг сонирхрол ийнхүү нэгнээ нөхцөлдүүлэн уялдаж болохыг маргаангүй үнэн хэмээн нотлохыг энд зорьсонгүй. Тэгж нотлох баримт нь ч надад алга.
Гагцхүү ийм үр дагаварт хүргэх вий хэмээн болгоомжлох эрх, ийм зорилго агуулааг үй биз хэмээн хардах эрх надад Монгол Улсын иргэний хувьд ч, энэ салбарын судлаачийн хувьд ч, практик ажилтны хувьд ч бий. Хардах эрх төдийгүй хардах ёс суртахууны үүрэг нь тангараг өргөсөн албан хаагчийн хувьд бас байна. 1920-иод оны сүүлчээр Зөвлөлтийн Дорно дахины хөдөлмөрчин ардын эв хамт их сургууль (КУТВ) гэгч дамжааг дүүргэн ирсэн залуу улстөрчид Коминтерний “эздийнхээ” даалгаврыг гүйцэлдүүлэхээр Монголын төрийн эрхийг хуйвал дааны замаар авсан түүхтэй. Тэд тухайн үеийн Монголын нийгэм-эдийн засгийн хөгжлийг Зөвлөлтийн загварт үтэр түргэн шилжүүлэн хурдасгасанг үй хэмээн бачимдахдаа үл гүйцэлдэх үй олон туршилтыг хийрхэн гүйцэтгэсэн. Улмаар ДХГыг тусгай албаных нь сонгодог чиг үүргээс улам хөндийрүүлэн улс төрийн залхаан цээрлүүлэх хэрэгсэл гэдэг утгаар лавшруулан атгаж авчээ. Өөрийн хөрсөн дээр буугаагүй хөнгөн хуумгай өөрчлөлт, түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд тусгай албаа татан оролцуулсан энэ саваагүйтлийн горыг Монголын ард түмэн даанч их үнээр төлөн байж амссан юмсан ...
Д.МӨНХ-ОЧИР