Улаан туг, залуучууд хоёр ихэр юм..” гэдэг шиг АН, ардчилал хоёрыг нэг нэгэнгүйгээр нь төсөөлөх аргагүй. Гэтэл АН төр, засгийн эрхэнд гарсан биш “Би бол Төр” хэмээн эрээ цээргүй хэлсэн Францын хаан XVI Людовикийн ёс зүйгүй тунхаглалыг ардчилсан Монголд гүйцэлдүүлж эхлэв. Иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон эрхэд хүртэл халдаж, нураана, тараана, хаана, цуцална гэсэн коммунист шийдвэрүүдээр ард түм нийхээ эрхийг боомилохыг оролдож байна. Санаачилж буй хуулийн төслүүд нь хүртэл нэрнээсээ эхлээд коммунист үнэр, ялгаварлан гадуурхалтыг ханхлуулав. Ийм ардчиллыг хүсэж, ард түмэн АН-д итгэл хүлээлгэсэн гэж үү. АН ардчилсан сонгуулийн үр дүнгээр төр, засгийн эрхийг бариад хагас жил өнгөрлөө. УИХ, Засгийн газар, нийслэл, аймаг орон нутагт тэд бараг дангаараа шахам шийдвэр гаргаж, улс орны хувь заяаг атгаж байгаа. Харамсалтай нь АН засагт гарсан биш ард түмэнд айдас, болгоомжлол, эргэлзээ төрүүлсэн шийдвэрүүд нь коммунизмыг санаг дуулж эхлэв.
.jpg)
Ялангуяа, Засгийн газар болон НЗДТГ-аас сүүлийн хэдхэн сард гаргасан болон гаргахаар төлөвлөсөн шийдвэрүүд нь ардчиллын үнэт зарчимтай зөрчилдөх болов. Засгийн газар энэ сарын 5-нд “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгох тогтоол гаргасан. Энэ тогтоолоор сэтгэгдэл бичих хүн овог нэр, регистр, утасны дугаараа төрд бүртгүүлэн, үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөгөө кодлуулахаар болж байна. Уг нь төр хувийн өмч, иргэдийнхээ эрхэнд халдах замаар биш, цаг минутаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа цахим ертөнцийн хурдтай хөл нийлүүлэн, орчин үеийн техник, технологи нэвтр үүлэх, төрийн ажилтнуудынхаа чадварыг нэмэгдүүлэх замаар асуудалд хандах учиртай. Гэтэл коммунист удирдлагатай улс шиг дарангуйллаар, хүчээр цахим ертөнцийг хянахыг оролдох нь дэлхийн тавцанд Монголыг шившиглэхээс хэтрэхгүй. Тэгээд ч төрд бүхнийг төвлөрүүлэх, хянах нь магадгүй хамгийн хялбар арга зам байх.
Коммунист хэмээн адлуулж асан МАН эрх барьж байхдаа ч ийм шийдвэр гаргах нь байтугай, тийм санаа бодол цухуйлгаж байсныг санахгүй юм. Гэтэл өнөөдөр АН эрх барьж буй үедээ ийм арга сонгож буй нь 20 жилийн ардчиллын түүхэнд хар мөр үлдээж мэднэ. Үүгээр ч зогсохгүй Засгийн газар ардчилсан орон бүрт эрх чөлөөний дуу хоолой болж байдаг хэвлэл мэдээллийн салбарыг нийгэмчилж, хэвлэлийн редакцийг эздээс нь салгах, менежмент, бодлогод нь оролцох, хувийн өмчид хувьцааны арилжаагаар хуруу дүрэхийг оролдоод бүтэлг үйтсэн нь саяхан. Бас саяхан нэрнээсээ эхлээд л коммунизм үнэртсэн “Газрыг албадан чөлөөлөх тухай хууль”-ийн төслийг санаачлан УИХ-д өргөн барив. Уг нь ардчиллын буянаар иргэн бүр газар эзэмших, өмчл өх эрхтэй болсон. Гэтэл ийм хууль батлах гэж буй нь мөн л ардчиллын үнэт зүйл болсон иргэдийнхээ эрхэнд халдсан түрэмгийлэл болж магадгүй нь нэрнээсээ эхлээд тодорхой байна.
БНХАУ-ын нэг тосгонд газраа өгөхгүй гэсэн иргэний байшинг тойруулаад автозам тавьсан тухай олон улсын мэдээллийн хэрэгсл үүдээр цацсан. “Хадаасан байшин” хэмээн нэрлэгдсэн энэ байшин, газрыг эзэмшиж байсан өвгөн төрөөс олгох нөхөн олговрыг чамлаж, газраа чөлөөлж өгөөгүйнхээ төлөө хурдны зам дунд байшинтайгаа торойтол үлдэж, гарч орох аргагүй болсноор аргагүй эрхэнд нүүсэн. Үүн шиг байдал гарахыг үгүйсгэх аргагүй. “Албадан” гэдэг үгийн цаана төр ямар ч аргаар хамаагүй хүссэндээ хүрэх утга, санаа агуулагдаж байна. Ядаж энэ үгийг нь аваад хаячихвал ард түмэнд арай зөөлөн сонсогдох байх даа. АН-ын даргын тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар энэ мэтээр шинэчлэл биш, шинэ дэглэмийг санагдуулсан шийдвэр, төслүүдийг санаачлах болсон нь АН-д итгэл хүлээлгэсэн ард түмэнд таатай бус байдал үүсгэв. Ганц Засгийн газар ч биш хотын удирдлагууд ч сүүлийн үед хачин хачин санал, шийдвэр гаргах болсон нь дайран дээр давс гэгч болоод байна.
Ардчиллын алтан хараацай, Улсын баатар Э.Бат-Үүлийг ардчиллын үнэт зүйлсийг энэ биеэрээ илэрхийлэгч хэмээн ард түмэн итгэдэг. Гэтэл Үүл баатар ч бас 20 жилийн өмнөх хувьсгалынхаа учир утгыг мартагнаж эхлээгүй л байлтай. Саяхан тэрбээр буруу талдаа жолоотой автомашиныг ням гаригт замын хөдөлг өөнд оролцуулахгүй байх санал гаргасан. Санал асуулгад оролцсон 18 мянган иргэний олонх үүнийг дэмжээгүй. Гэтэл саяхан дахин 100 мянган хүнээс санал авахаар болжээ. 18 мянган хүн дэмжээгүй байхад 100 мянган хүн дэмжих үү. Үүнийг ардчилсан санал асуулга биш ард түмэнд хүчээр тулгаж буй тулгалт хэмээн Facebook Twetter-ээр шуугиж буйг Үүл дарга анзаарсан л баймаар. Хотын захиргаанд “Иргэдийг хүлээн авах төв” байгуулсан. Сайхан л сонсогдсон. “Нэг хүний эрх ашиг нөг өө хүнийхээр хязгаарлагдана” гэсэн ардчилсан үг хотын захиргаанд ч биеллээ олсон нь энэ. Тус байгууллагад ажилладаг албан тушаалтнуудыг өрөөндөө хүнтэй уулзахыг хоригложээ. Заавал уулзалтын өрөөнд орох ёстой. Учир нь өрөөндөө, хүний нүднээс далд авлига, хээл хахууль өгч, авалцаж магадгүй тул тусгайлан бэлтгэсэн камертай /магадгүй дуу хураагууртай ч байх/ өрөөнд уулзах учиртай юм байна.
Авлигын эсрэг тэмцэх гэсэн санаа нь сайхан ч, Үүл дарга минь дээ, ажлын байрандаа, албан өрөөндөө авлига авах тэнэг толгой одоо байх уу. Харин ч уулзалтын өрөөг нь сулрахыг хүлээж, дугаарласаар байгаад иргэд залхаж, хотын захиргааны хүнд суртлыг гайхаад буцах юм биш үү. “Үнэнийг хэлэхэд манай дээд түвшинд хийж байгаа зүйлүүдийг хараад сэтгэл зовох юм. Ерөнхийл өгч бид хоёр уулзаад “Яана аа, бидний тэмцэж явсан зүйлүүд өнөөд өр хааччихав аа” гэж яриад л байгаа. Үнэндээ өнөөдрийг хүртэл бид юуны төлөө тэмцэж явсан юм бэ гэдэг асуулт эндээс гарч байна. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө, бизнесийн эрх рүү төр дайрч байна. Хүний өмч хөрөнгө рүү дайрч байна. Ийм дээрэнгүй байж болохгүй. Юу болоод байна аа. Бид ийм ардчиллыг хүсээгүй шүү дээ” хэмээн Үүл баатар саяхан хэвлэлийнхэнтэй уулзахдаа ярьжээ. Ёстой юу л болоод байна даа гэж асууя. Ард түмний сонголт бол ардчиллын хамгийн чухал үнэт зүйл хэмээн АН-ынхан ярьдаг байсан.
Харин одоо шүүхийн шийдвэр АН-ынхны үнэт зүйл болов. Хамгийн олон сонгогчийн санал авсан нэр дэвшигч УИХ-д үг дуугүй сонгогддог байлаа. Одоо харин хамгийн бага санал авсан нь шүүхийн шийдвэрээр Парламентад суудал бөглөдөг болсон нь ардчилал мөн үү, АН-ынхаан. Нутгийн өөрөө удирдах байгууллага ИТХ-д хамгийн олон суудал авсан нам Засаг даргаа сонгох эрхтэй байсан. Харин одоо олонх болоод ч Ерөнхий сайдын таалалд нийцдэггүй, улс төрийн ялгаварлан гадуурхалт Засгийн шийдвэрт эрээ цээрээ алдлаа. МАН ялсан есөн аймгийн зургаа нь өнөөдрийг хүртэл Засаг даргагүй байгаа. Энэ нь АН-ын дарга Ерөнхий сайдад ард түмний сонголт огт падлийг үй болсны бодит жишээ. Аль намынхаас нь үл шалтгаалан албан тушаалд томилдог, өөрийнх нь хүсэлтээр хүчээр огцруулдаг “ардчилал” Монголын улс төрд газар авсан.
Төрийн албыг улстөржилтөөс ангижруулах хууль эрх зүйн орчныг өмнөх УИХ, Засгийн газрын үед улстөрчид өөрсдөө хуульчлан баталгаажуулсан. Гэтэл өнөөдөр эрх баригч болсон АН-д хууль үйлчлэхээ болив. Энэ ардчилал уу, коммунизм уу? Албан бус судалгаагаар Шинэчлэлийн Засгийн газар төрийн яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудын 70-80 хувийг шинэчилжээ. Дийлэнхийг нь өөрийнх нь хүсэлтээр өргөдөл бичүүлэн ажлаас нь чөлөөлсөн бол заримынх нь өнгөрсөн баларсан асуудлыг сөхөн шалгаж, гарцаагүй байдалд оруулан албан тушаалыг нь авсан. Мэдлэг чадвартай, мэргэшсэн албан хаагчид биш АН-ын харьяалалтай л бол хэн ч хамаагүй ногоон гэрлээр дарга болж байгаа нь худлаа биш. Төрийн албаны сонгон шалгаруулалт түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар шийдэгдэж буй нь “Төр бол АН” болсныг харуулж байна.
20 жилийн өмнө ардчиллын залуучууд "дарга нарын эрх ямбыг халж, намыг төр, засгаас салгана" хэмээн хувьсгал хийсэн. Харин одоо 20 жилийн дараа өөрсдөө бүгд дарга болж, шүүмжлээд байсан социализмын үеийн дарга нараасаа ч илүү эрх ямба эдэлж, эд хөрөнгөнд умбаж буй нь ардчилал уу, юу вэ? “Удирдаж чадахгүй хүн ямагт эрх булаагч болдог” гэсэн К.Бинийн үг бий. Үнэхээр АН ард түмнээ, улс орноо удирдаж чадахаа болиод эрх булаагч болсон нь коммунизмыг бидэнд эргэн сануулаад байгаа юм биш биз.