
Шинэчлэлийн Засгийн газар баримталж буй бодлого, гаргаж буй шийдвэр, хийж буй ажлынхаа талаар салбар бүрээр нь мэдээлж байхаар болсон. Энэ дагуу өчигдөр Зам тээврийн сайд А.Гансүх Төрийн ордны Иргэний танхимд сэтгүүлчидтэй уулзаж, ажлаа танилцууллаа.
ТАВАНТОЛГОЙГООС ГАШУУНСУХАЙТ РУУ ТӨМӨР ЗАМ ТАВЬЖ ЭХЭЛНЭ
Монгол Улс төмөр замын салбараа хөгжүүлэх төрийн бодлого батлаад гурван жил болж буй. Үүнд үндэслэн 5600 км төмөр замыг гурван үе шаттайгаар тавина. Засгийн газар өнгөрсөн онд 121 дүгээр тогтоолоор нэг, хоёрдугаар үе шатны төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг, барих-ашиглах-шилж үү лэх /ВОТ/ концессыг энэ онд 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон юм. Энэ дагуу тус компани “Шинэ төмөр зам” төсөл боловсруулж, хэд хэдэн чиглэлд төмөр зам тавих ТЭЗҮ-г боловсруулж эхэлжээ. Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд тусгай зориулалтын “Шинэ төмөр зам” ХХК /SPV/ байгуулахаар “Монголын төмөр зам” шийдсэн агаад 51 хувийг нь эзэмших аж. Уг компанийг ирэх долоо хоногт багтаан байгуулах үүргийг Засгийн газраас ЗТЯ-нд өгсөн байна. “Шинэ төмөр зам”-ын 49 хувийг эзэмших хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахаар ЗТЯ гуравдугаар сарын 17 хүртэл нээлттэй санал авч буй аж. Уг төслийг 5.2 тэрбум ам.доллараар хэрэгжүүлнэ. Нэг, хоёрдугаар үе шатанд 1900 км зам тавихаас энэ онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 367 км төмөр замыг барьж эхлэх нь. Цаашид ТавантолгойСайншанд чиглэлд 400, СайншандБаруун- Урт чиглэлд 350, Баруун-УртХ өөт чиглэлд 140, Хөөт-Чойбалсан чиглэлд 150, Хөөт-Бичигт чиглэлд 200, Хөөт-Нөмрөг чиглэлд 380 км төмөр зам тавихаар төлөвлөжээ.
ДАЛАЙН ДӨРВӨН БООМТООР НҮҮРСЭЭ ГАРГАХААР ЯРИЛЦАЖ БАЙНА
Ашигт малтмалаа дэлхийн зах зээлд гаргаж, ахиу үнээр борлуулах нь манай улсын амин чухал зорилгын нэг болоод буй. Одоогоор ОХУ-ын Ванино, Владивосток, Восточный, БНХАУ-ын Тянжинь, Циньхуандао, Дандон, Циндао боомтоор нүүрсээ Японд хүргэхээр төлөвлөн, судалгаа хийж буй аж. ОХУ-ын талтай дээрх гурван боомтыг тохиролцон, хэлэлцээр хийжээ. Тавантолгойн нүүрсийг Владивостокт хүргэхэд 4400 ам.доллар болох тооцоо гарчээ. Харин Тянжиньд хүргэхэд үүнээс хоёр дахин хямд. Тиймээс үнийн ийм зөрүү гаргахгүйн тулд ОХУ-тай тарифыг нь хямдруулахаар ярилцаж буй аж.
ЗЭЭЛЭЭР 70.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗҮТГҮҮР, ВАГОН АВАХ ГЭЖ БАЙНА
“Улаанбаатар төмөр зам” жилд 25 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай ч өнгөрсөн онд 20 саяыг тээвэрлэжээ. Хүчин чадлыг нь бүрэн ашиглахын тулд тус төмөр замын Ерөнхий хорооны энэ оны нэгдүгээр сарын 28-ны хурлаас 70 тэрбум 658 сая төгрөгийн зээлээр 20 зүтгүүр, ачааны 400 вагон худалдаж авахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна Замын-Үүдээс ачааг Улаанбаатарт нэг хоногийн дотор авчирч байх шаардлага тавин, үр дүнд хүрч буй гэнэ. Ингэснээр ачаа саатах,үүнээс шалтгаалж барааны үнэ нэмэгдэх явдал байхгүй болно гэж ЗТЯ-ныхан үзэж буй аж.
ЦАРИГ ӨӨРЧЛӨХГҮЙ
Гадаадын улс орнууд өөрийн онцлогт тохируулан төмөр замынхаа царигийн хэмжээг тогтоодог агаад тэд 16 янзын хэмжээтэй цариг ашигладаг аж. Манай улс ч 2008 онд УИХ-ын 12 дугаар тогтоолоор 1520 мм-ийн цариг ашиглахаар баталжээ. 2009 онд Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нар үүнийг баталгаажуулсан тул манай улс ийм хэмжээтэй, өөрөөр бол өргөн царигтай төмөр зам тавина. Энэ тухай Зам тээврийн сайд А.Гансүх “Тавантолгой, Гашуунсухайтын үндсэн царигтай холбогдох хэсэгт цариг нарийн байх боломжгүй. Нэг тн нүүрс шилжүүлэн ачихад гурван ам.долларын зардал гарна. Монгол Улс Тавантолгойгоос угаасан нүүрсээ 41 ам.доллараар олборлож, Нөмрөг рүү 30 ам.доллараар тээвэрлэнэ. Тэндээс шилжүүлэн ачихад гурван ам.долларын зардал гарч, далайн боомтод очиход манай нүүрс 111 ам.доллар болно. Японд Австрали улс нүүрсээ 200 ам.доллараар зарж байна. Ийм үнээр борлуулахад манай улс 89 ам.долларын ашиг олох тооцоо гарсан. Нүүрс шилжүүлэн ачихад эдийн засагт ашиггүй гэдэг ч тийм биш байгаа биз. Экологид аюултай гэдэг нь ч худал. Битүү вагонд нүүрсээ ачна. Шилжүүлэн ачихдаа вагон солихгүй. Эндээс өргөн царигтай вагонд ачиж, хил дээр хүрээд вагоноо хөмөрч, нарийн царигтай талаараа цааш явчихна” гэж тайлбарлав.
МОНГОЛ УЛС ЗУРГАДУГААР САРД ОНГОЦТОЙ БОЛОХ НЬ
Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг УИХ саяхан баталж, 2016 он хүртэл энэ салбарыг чөлөөлөхөөр болсон. Одоо манай улсын энэ салбарт 10 компани үйл ажиллагаа явуулж буй ч зургаа нь нисдэг тэрэг түрээслүүлэхээс өөр юм хийдэггүй. Улсын ганц авиакомпани МИАТ өөрийн онгоцгүй. Түрээсийн дөрвөн онгоцтой. 2016 он гэхэд МИАТыг өөрийн гэсэн гурван онгоцтой болгохоор Засгийн газар төлөвлөж, АНУ-ын БОИНГ компаниас 767- 300ER хөлөг нэгийг, 737-800 онгоц хоёрыг авахаар гэрээ байгуулжээ. Үүнд 240 сая ам.доллар төлнө. Эхний 767-300ER онгоц энэ оны зургадугаар сард үйлдвэрээс гарах аж. Урьдчилгаа төлбөрийг өгсөн, үлдсэн мөнгийг “Чингис” бондын эх үүсвэрээс төлөхөөр ярилцаж байгаа гэнэ. Эдгээр онгоцыг авчихвал зээлсэн төлбөрөө хүүтэй нь 2020 он гэхэд бүрэн төлж дуусгана гэж А.Гансүх сайд итгэлтэй хэллээ. БНХАУ, БНСУ, Япон, ОХУ руу дотоодын дөрвөн авиакомпани нислэг үйлдэж буй. Удахгүй Бангкок, Сингапур, Энэтхэг, Истанбул, Лондон, Франкфурт руу нисэхээр төлөвлөж буй аж. Дэлхийн зах зээлд онгоцны нэг тн шатахуун 1100 ам.доллар байхад манайх 1700-гаар авдаг. Тиймээс ОХУаас өөр орноос түлш авахаар ярилцаж буй. Уг түлшийг пуужинд хэрэглэ дэг тул манайхаас “Иргэний агаарын тээв рээс өөр зорилгод ашиглахгүй” гэсэн баталгаа шаардсан байна. Энэ мэт няхуур хандах зүйл байдаг тул гуравдагч орноос онгоцны түлш авах асуудал удааширч буй гэнэ. Мөн Замын-Үүдэд онгоцны түлш ачих байгууламж барих шаардлага гарчээ. МИАТ-д удирдлагын шинэ баг томилогдож очсон. Тэтгэвэрт гарсан хэрнээ ажиллаж байсан 15 хүнийг МИАТ-ын шинэ захирал чөлөөлж, хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээтэй 23 хүний наймыг халах зэргээр 724 ажилтныг нь 684 болгож цомхотгосон байна. Өнгөрсөн онд 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан МИАТ-д бүтцийн ийм өөрчлөлт хийснээр 860 сая төгрөг хэмнэсэн гэж Зам тээврийн сайд танилцууллаа.
ОЛОН УЛСАД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ
Зам тээврийн сайдыг сэтгүүлчдээр дамжуулан ажлаа олон нийтэд танилцуулсны дараа дараах асуултад хариулт авлаа. -Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга У Бангог саяхан манай улсад ирэхэд Хятадын нутгаар дамжуулан ашигт малтмалаа гуравдагч оронд гаргах, төмөр замын транзит тээврийн асуудлыг ярилцсан уу. Ямар хариу манай улсад өгсөн бэ?
-Бодлогын түвшинд ярилцсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас манай яаманд тодорхой чиглэл өгсөн байгаа.
-“Изинис эйрвэйз” компанийн гадаад нислэг үйлдэх зөвшөөрлийг яагаад сунгахгүй байгаа юм бэ?
-“Изинис эйрвэйз” гэлтгүй олон улсад нислэг үйлдэх зөвшөөрлөө сунгах, шинээр авахаар хүсэлт гаргасан компаниудад тэр зөвшөөр лийг олгохыг зогсоосон. Монгол Улсын тээврийн салбарын нэгдсэн бодлогын баримт бичгийг бид боловсруулж байна. Үүнийг боловсруулж дуустал ямар ч зөвшөөрөл олгохгүй. Дууссаны дараа түүнтэй уялдуулж, олон улсын нислэгийг нэгдсэн бодлогоор явуулна.
-“Монголиан аэрлайнес групп”-ийг МИАТ-ын хувьчлалд оролцуулахын тулд ийм зүйл хийж байгаа гэж хардаж байгаа шүү дээ. Энэ үнэн үү?
-Хувийн компанийн өмнөөс би хариулт өгч чадахгүй л дээ. МИАТын хувьчлалд бол туршлагатай компанийг оролцуулна.
-“Монголын төмөр зам” компани ХААН банкинд зүтгүүрээ барьцаалж хэдэн төгрөгийн зээл авсан юм бэ. Түүнийг юунд зарцуулав?
-Таван сая ам.доллар зээлсэн. Одоо хүүтэйгээ зургаан сая ам.доллар болсон. Үүнийг төмөр зам тавихад зарцуулна.
-Авто замын салбар замбарааг үй байна. Зам хугацаандаа ашиглалтад ордоггүй, чанаргүй болдог. Энэ жил Баянхонгор руу хатуу хучилттай зам тавина. Гэтэл Өвөрхангай хүртэлх зам эвдэрчихлээ шүү дээ. Ийм явдал хаа сайгүй байна. Үүнийг яаж цэгцлэх гэж байна вэ?
-Авто замчдын холбоотой хамтарч, замын компаниудтай дөр вөн удаа уулзсан. Он дамжуулж зам тавьдгийг болиулна. Ингэхээр үнэ нь өсөж, чанар нь мууддаг. Замын чанар төсөвт өртгөөс их хамаардаг тул авто зам тавих нэгж өртгийг бүсчилж тогтоохоор судалж байна. Тэгш газар болон уулан дээгүүр зам тавихад өөр зардал гардаг. Мөн замын компаниудыг хүчин чадлаар нь ангилж, түүнд нь таарсан ажил өгдөг болно. 90 км замыг нэг зун тавьж чадахгүй компанид бүгдийг нь өгч болохгүй учраас гурван компанид хувааж өгөх жишээтэй. Хар данс бий болгоно. Замаа хугацаандаа бариагүй, чанаргүй тавьсан компанид дахин ажил өгөхгүй. Тендерийг хүн биш компьютерийн тусгай программаар шалгаруулдаг болгохоор судалж эхэлсэн.
Х.БОЛОРМАА