Өнгөрөгч оны сүүлчээр УИХ тогтоол гаргаж, арьс ширний үйлдвэрийг дэмжихээр 140.4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас гаргах болсон. Төрийн энэ шийдвэр Атрын гуравдугаар аян ард олонд өгөөжөө хайрласан шиг аж үйлдвэрийн салбарынханд “хонгилын үзүүрт гэрэл ассан” мэт бага ч атугай горьдлого төрүүлж хөдөлгөөнд оруулав. ҮХААЯ-ны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа сонинд өгсөн ярилцлагадаа “2016 он гэхэд гутал, хувцас, цүнх сав, жижиг эдлэлийн 200 үйлдвэр орон нутагт байгуулж, 25 мянган хүнийг ажлын байртай болгоно. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхэлсэн. Цаашид бусад аймагт ийм биржүүд байгуулна. Төрөөс баталсан бондын дийлэнхийг үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгийн хомсдолоос гаргахад зориулна” гэсэн байв.
Өнөөдөр Монгол Улс арьс шир боловсруулах долоон том, мөн төдий тооны дунд, бас жижиг нийлээд 35 үйлдвэртэй. Арьс шир зумлах төдий анхан шатны боловсруулалт хийдэг Хятадын хөрөнгө оруулалттай зургаан үйлдвэр бий гэсэн. Байгальд хөнөөлтэй химийн бодисоор арьс ширэнд анхны боловсруулалт хийж “алтыг аваад авдрыг нь хаях”-ын үлгэрээр хамаг бохирыг Монголд орхиод, цэвэрлэсэн түүхий эдийг хилээр зөөдөг урд хөршийн ил, далд пүүс компани, хувь хүн дээрх тооноос ч цөөнгүй байж мэднэ.
Манай улс 40 сая гаруй малтай. Жилд 10 саяыг хүнсэнд хэрэглэж, арьс ширнийх нь 25.8 хувийг үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж, 38 тэрбум төгр өгийн түүхий эдээр эцсийн бүтээгдэх үүн хийдэг. Үлдсэн 74.2 хувийг түүхийгээр болон анхан шатны боловсруулалт хийгээд Хятад руу гаргадаг юм байна. Эх орны арьс ширэн түүхий эдийг мөнгөн дүнгээр нь үзвэл 150 тэрбум төгрөг. Түүний 112 тэрбумынхыг боловсруулалг үйгээр урд хөршид гаргаж байна. Хэрэв дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэх үүн үйлдвэрлэвэл 800-900 тэрбумын ашиг олох боломжтой. Арьс ширний наяад хувийг түүхийгээр экспортолсноор зөвх өн энэ салбараас Хятадын эдийн засгийг жил тутам наад зах нь 800-900 тэрбум төгрөгөөр “ивээн тэтгэж” байгаа хэрэг ээ. Малынхаа арьс шир, ангийн үсийг дотооддоо зуун хувь боловсруулж, эцсийн бүтээгдэх үүн болгож, ард түмнийхээ хэрэгцээг хангаад, илүүг нь экспортолж байсан үе бидэнд бий. Энэ бол ердөө хорь гаруйхан жилийн өмнө. Гэтэл өнөөдөр мал нь ч, хүн нь ч өссөөр байтал яагаад, юунаас болоод юм юмаар дутаж гаднынхныг царайчилж, тэдний гологдол эд юмсыг борлуулагч улс болчихов оо? Шалтгааныг тайлбарлахын тулд бяцхан түүх сөхье.
ҮҮССЭН , ХӨГЖСӨН, СӨНӨСӨН ТҮҮХ
Манай улсын аж үйлдвэрийн салбар 1934 онд Булигаарын завод, Гутлын фабрик, Арьс дээлийн завод гэсэн гурван үйлдвэрээр гал голомтоо асааж, түүнийгээ Аж үйлдвэрийн комбинат хэмээн нэрлэж байв. Тухайн үед ЗХУын инженер техникчид монгол ажилчдыг дагалдуулан сургаж, орос ах нарын машин техникээр үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн нь үнэн түүх. Монгол хүн монгол ажилчныхаа гараар үйлдвэрлэсэн цагаан ултай шөвгөр (савхин) гутал гэгчийг анх харж, өмсөж эдэлж үзсэн нь 1935 он. Тэр цагаас хойш үйлдвэр жилээс жилд өргөжин, бүтээгдэхүүнийх нь нэр төрөл, тоо чанар дээшилсээр байв. 1950-иад оноос БНСЧСУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар үйлдвэрүүд өргөжин шинэчлэгдэж, шинэ шинэ үйлдвэр барьж эхэлсэн. 1972 онд Аж үйлдвэрийн комбинатыг татан буулгаж, Арьс ширний үйлдвэрийн нэгдэл, Ноосны үйлдвэрийн нэгдэл болгон төрөлжүүлэв. Энэ үеэс арьс ширний үйлдвэр цогцолбороор, эрчимтэй, тодорхой чиглэлтэй хөгжсөн гэж үздэг. 1982-1992 он бол Монголын хөнгөн аж үйлдвэр, ялангуяа арьс ширний үйлдвэрийн хөгжлийн “алтан үе” байлаа. Чех, Болгар, Герман, Польшид сурч, мэргэжил боловсрол эзэмшсэн үндэсний инженер техникчид дээрх оронд 1-2 жил үйлдвэрийн дадлага хийж мэргэшсэн ажилчдаар үйлдвэр үүд хангагдсан үе.
Орчин үеийн машин техникээр өвч тоноглогдсон Гутлын шинэ үйлдвэр 1982 онд ашиглалтад орсон. Гутлын болон савхин эдлэлийн үйлдвэр үүдийг түүхий эдээр хангаж, арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг шевроны, шевретийн, том ширний, улны ширний, үслэг эдлэлийн, ноос угаах (арьс шир боловсруулахад гардаг ноос) зэрэг харилцан уялдаа бүхий олон үйлдвэрүүд тухайн үед барууны өндөр бүтээмжтэй машин техникээр бүрэн тоноглогдсон байлаа. Түүнээс гадна дайвар бүтээгдэхүүн боловсруулах халиман цавууны, хиймэл ширний, хром юфтийн үйлдвэрүүд, нойтон ба талбайт өөдөс хаягдлаар бүтээгдэхүүн хийх жижиг савхин эдлэлийн зэрэг үйлдвэр ид эрчимтэй ажиллаж байв. Арьс ширний бүх үйлдвэрийн машин техникийг угсарч суурилуулдаг, хэрэгцээт сэлбэг хэрэгслийг нь үйлдвэрлэдэг Засвар угсралтын үйлдвэрийн ачаар бусад үйлдвэр үүд сэлбэг хэрэгслээр дутагдаж гачигдахгүй хэвийн ажилладаг байжээ. НҮБ-ын үйлдвэр хөгжлийн байгууллагын (ЮНИДО) тусламжаар байгуулагдсан Арьс ширний эрдэм шинжилгээ, туршилтын төв дэлхийн хамгийн дэвшилт технологийг Монголын байгаль, цаг уурын өвөрмөц нөхц өл, түүхий эдийн онцлогт зохицуулан будаг, химийн материалаа гадаадаас авч, дэлхийн стандартад хүрсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж байсан. Уг төв нь Швейцарь, ХБНГУ, Голланд, Италийн ажил, мэргэжил нэгт олон пүүстэй харилцаж, түүхий эдээ газар дээр нь аваачиж туршин боловсруулж, монгол малын арьс шир, цаг уурт тохирсон будаг, химийн бодисоо сонгохын зэрэгцээ тэдний чанартай бүтээгдэхүүнээс авч, дэлхийд танигдсан олон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан юм.
Монгол хонины арьсанд тохирсон технологи боловсруулж бүтээсэн торгон савхи буюу напп олон улсын үзэсгэлэнгээс удаа дараа мөнгө, хүрэл медаль авч, наппаар хийсэн дээл, цамц чөлөөт валютын зах зээл дээр “В” зэрэглэлээр борлогддог жинхэнэ “брэнд” бүтээгдэхүүн болж байлаа. Тэр үед шинэ бүтээлээрээ эх орныхоо нэрийг олон улсын хэмжээнд дуурсгасан инженер Я.Содномбалжир, Б.Дандар, Д.Ганболд, О.Рагчаа, Х.Султаан, Д.Туяа нарт Монголын төр соёрхлоо хайрласан юм. Арьс ширний үйлдвэрлэлийн нэгдэл хэмээх энэ цогцолбор тэр үед хөнгөн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 40 гаруй, экспортын барааны 10 гаруй хувийг үйлдвэрлэж, бүтээгдэх үүнийхээ тэн хагасыг экспортолж, тухайн ханшаар жараад сая ам долларыг эх орны валютын санд оруулж байжээ. Франц, Польш, Герман улс жижиг савхин эдлэлийн үйлдвэрийн хийсэн зүймэл цамц, цүнхийг бараг зуун хувь худалдан авдаг байсан. Тэр үед Монгол Улс 20 гаруйхан сая малтай, жилд 6.0 саяыг хүнсэнд хэрэглэж, хэрэглэсэн малын болон агнасан ангийн бүх (нийт долоон сая) арьсыг үйлдвэр хүлээн авч, чанарын лаборатори нь ангилан ялгаж, тордож боловсруулаад зохих үйлдвэрүүддээ шилжүүлдэг байв.
Өөрөөр хэлбэл мал, ангийн гаралтай түүхий эдийг 100 хувь дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ. Ийнхүү үйлдвэр ид эрчимтэй хөгжиж байсан энэ “алтан үед” Монгол Улсын хөдөлмөрийн баатар 10, аж үйлдвэрийн гавьяат ажилтан дөрөв, төрийн шагналтан ес төрсөн байдаг юм.
БИД БҮГДИЙГ СӨНӨӨНӨ, БИД БҮГДИЙГ БҮТЭЭНЭ
1990-ээд оны эхээр ардчилсан хувьсгал ялж, нийгмийн тогтолцоо солигдоход сайны хажуугаар саар нь ч бас зэрэгцжээ. Ардчиллаар гул баригчид улсын үйлдвэрүүдийг хоцрогдсон гэж оношилж, ”Бид бүгдийг сөн өөн ө, бид бүгдийг бүтээнэ” гэсэн хийрхлээр аж үйлдвэрийн цогцолборуудыг устгаж эхлэв. Сөнөөхийг харсан хүмүүс бүтээхийг нь хүлээсээр 20 жил өнгөр өв. Хоцрогдсон хэмээн оношилсон нь үнэгүйдүүлж хямдханаар өөрсдийн болгох далд санаа агуулж байсан нь удахгүй тодорхой болжээ. “Хоцрогдсон” үйлдвэрүүдэд хэн эзэн суусны зах зухаас нь дурдвал, Шевретийн болон гутлын (хамгийн том хоёр үйлдвэр) үйлдвэрийг тухайн үед хими цэвэрлэгээний жижигхэн газрын эзэн байсан, эдүгээ манай тэрг үүн баячуулын нэг, бас УИХын гишүүнээр хоёронтаа сонгогдож амжсан сүйхээтэй эр Батжаргалын Батбаяр, Савхин эдлэлийн үйлдвэрийг өнөөдөр Батлан хамгаалах яамны толгойд суугаа, “Ажнайн” хэмээх алдраар нь ард түмэн мэдэх Д.Бат-Эрдэнэ нар хялбархан, бас хямдхан авчихжээ. Хялбархан гэсний учир нь өрсөлдөгчгүйгээр, анхны үнээр нь, анхны үнэ ч гэж дээ хэрэг дээрээ бараг үнэгүй авчихсан юм билээ.
Үйлдвэрээ богино хугацаанд шинэчилж хөгжүүлнэ. Ажиллагчдыг халахгүй, хамтарч ажиллана гэсэн тэдний амлалтыг Гутлын үйлдвэрээр жишээлэн үзье. Зургаан давхар хоёр, дөрвөн давхар нэг, бас ажилчдын эмнэлэг, хоолны газрын хоёр давхар хоёр байшинд гутлын хуучин, шинэ үйлдвэр ажиллаж, жилд 4.0 сая гутал үйлдвэрлэдэг байжээ. Хувьчлах үед 3000 гаруй ажиллагсадтай, агуулахдаа хэдэн зуун саяар үнэлэгдэх бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материалтай байсан иж бүрдэл бүхий энэ цогцолборт Батжаргалын Батбаяр эзэн суугаад удаж төд өлгүй үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийг булга татан буулгаж, ажилчдыг бөөн бөөнөөр халжээ. Гутлын үйлдвэрт гучаад жил ажилласныхаа тэн хагаст нь тус үйлдвэрийн дарга хийсэн инженер Ө.Чимэдрэгзэнг зөвл өх өөр өө ажиллуулах амлалтаасаа ч ухарч, халжээ. Үйлдвэрийн байшин барилга, тоног төхөөрөмжөөс гадна зөвх өн агуулахад бэлэн байсан бүтээгдэхүүн бараа материал нь банкнаас зээл авах барьцаа хөрөнгө болсон гэдгийм. Гэтэл зээл авсан банкууд нь дампуурчихсан болохоор агуулахын бараа материалыг зарж борлуулсан тэр их мөнгө улсад орсон эсэхэд ажилчид нь одоо ч эргэлзсээр байдаг юм билээ.
Хувьчлагдсан бусад үйлдвэрт Гутлынхтай ижил хувь заяа тохиолдсон. Бие даасан арав гаруй үйлдвэрийг нэгтгэсэн арав гаруй мянган ажиллагсадтай, ард олны нэрлэдгээр “Аж үйлдвэрийн комбинат” хэмээх тавиад мянган ам метр талбай бүхий энэ цогцолборын суурин дээр өнөөдөр үхрийн шир боловсруулдаг Булигаарын, хонь ямааны арьс нэхий боловсруулах Шевроны үйлдвэр зэргийг эс тооцвол эх орны хэрэгцээг хангадаг томхон үйлдвэр бараг алга. Оготнын нүх шиг олон жижиг өрөө тасалгааг түрээсийнхэн л эзэмшиж байна. Арьс шир боловсруулдаг, арьс ширээр бүтээгдэхүүн хийдэг хувийн жижиг үйлдвэрүүд, хиам боловсруулах цех, алт мөнг өний дархан, төмөр, модны тасаг, ломбард, хоолны газар, зочид буудал гээд байхгүй юм тэнд алга. Хувьчилж авсан эзэд нь анхны өртгөө аль хэдийнэ олчихсон учир түрээслэгчдээс өдөр бүр сул орж ирдэг мөнгөө хармаалаад сэтгэл өег суухаас биш, үйлдвэр байгуулах сонирхол яаж байх вэ! Сөнөөд хорь гаруй жил болсон үйлдвэрүүдээ сэргээхээр төр засаг маань хожуу ч гэсэн сэрсэнд нь хүмүүс урамтай л байна. Арьс ширний үйлдвэрүүдээ дэмжихээр гаргаж буй 140.4 тэрбумын бонд нь үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө болно. Түүний зэрэгцээ үйлдвэрүүдээ түүхий эдээр хангахын тулд түүхий арьс шир, ноос ноолуурыг хилээр гаргахгүй байх шийдвэр гаргасан нь асуудлыг бүрэн шийдэхэд ач холбогдолтой юм.
Малынхаа арьс ширийг биржээр дамжуулж, үйлдвэрт нийлүүлсэн хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдэд богийн арьс тутамд 3000, бодынход 15000 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Насаараа энэ салбарт ажилласан хүмүүс, ялангуяа инженер техникийн зарим ажилтантай ярилцаж байхад тэд баярлахын зэрэгцээ сэтгэлд нь гуниг харуусал, эмзэглэл хураастай байгаа нь мэдрэгдэнэ. -Өнөөдөр төр засаг тэрбум, тэрбумаар нь мөнгө зарж босгох гээд байгаа аж үйлдвэрийн цогцолбор чинь 1992 он гэхэд жинхэнэ ёсоороо байсан юм. Ардчиллаар гул баригчид даанч элгээр нь хэвтүүлчихсэн. Манай ахмад үеийнхэн бүтэн жарны турш зүтгэж, хөдөлмөрлөж байж бүтээж бий болгосон. Одоо сэргээн босгоход наанадаж 20 жил шаардагдана. 140.4 тэрбум төгрөг их мөнгө. Гэхдээ үйлдвэрүүдээ 1990 оны хэмжээнд хүргэе гэхэд л энэ мөнгө хаана нь ч үгүй шүү дээ. Уг нь дээр үед малчид маань шан харамж харахгүйгээр дотоодынхоо үйлдвэрт түүхий эдээ тушаадаг л байсан. Зарим талаар төр маань иргэдээ буруу зуршилд сургаад байна уу даа. Нэг кг ноолуур тушаагаад нэмэгдэл 5000 төгрөг авдаг болсон гэсэн. Арьс нэхийгээ Хятадад алдахгүйн тулд л ингэж байгаа юм байх даа. Арьс нэхийг малчдаас үнээр нь л авч байгаа шүү дээ. Урамшуулал гэж тэдэнд өгөх мөнгөөрөө үйлдвэрийн машин техник авдагсан бол аштай юу даа гэж ярьж байх юм. Би хувьдаа тэдний бодлыг зөв л гэж бодсон. Техникийн эрин зуун болсон өнөө үед өндөр бүтээмжтэй машин техникийг хаанаас ч авч болно. Харин өгдөг авдаг дээрээ очиход сэтгэлд багтамгүй өнд өр үнэ өөдөөс хэлбэл яах вэ? Өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл авахад бидний чадал хүрэх үү? Халаасны хэмжээндээ тохируулж урд хөршийн хувийн үйлдвэрээс байгальд халтай, чанаргүй будаг сэлт авч, амиа аргацааж буй хувийн олон жижиг үйлдвэрүүдээ хэрхэн өөд татаж, эрсдэл даах чадвартай том үйлдвэр болгох вэ? Ийм үйлдвэртэй боллоо гэхэд түүнийг аваад явах мэргэжилтэй ажилчид бэлэн үү? Хотын хөрс, агаарыг бохирдуулж буй боловсруулах үйлдвэр үүдээ нийслэлээс гаргах уу? Шинээр барьж байгуулахыгаа хаана байршуулах вэ? Нэгэн биеийн эд эрхтэн шиг харилцан уялдаа холбоо бүхий үйлдвэр үүдээ, “Харгиа” ус цэвэрлэх байгууламжаа ч “мөч мөчөөр” нь таслаад хувьчилчихсанаа одоо нэгтгэх үү, салгах уу гээд шийдэх асуудал мөн ч олон байна даа.
Жак Ростан ноёны санаа бидэнд хэрэгтэй юу?
Ардынхаа уламжлалт аргаар монгол ямааны арьсыг боловсруулж, олон улсын үзэсгэлэнгээс хоёр ч алтан медаль авсан Францын “Ростан” үйлдвэрийн эзэн Жак Ростан “Rostaing Mongolian Trophy-2012” тэмцээнийг манай БОАЖЯ (хуучин нэрээр)- ны дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж 2012 оны эхээр Монголд ирэхдээ “Өнөөд өр” сонинд ярилцлага өгснийг хүмүүс уншсан байх. Тэмцээн зохион байгуулах нь Жак Ростан ноёны жинхэнэ сонирхол байсан нь юу л бол… Гол нь алтан медаль хүртсэн арьс ширийг эх нутгаас нь олж авах, бас үйлдвэрлэлээ Монголд байгуулах, эсвэл хамтрах боломжийг судлах сонирхол Жак Ростан ноёныг нааш нь хөтөлс өн болов уу гэж бодсон.
Учир нь энэ эрхэм Вьетнамд арьс боловсруулах үйлдвэр байгуулсан нь Вьетнамдаа ноймер нэг үлгэр жишээ үйлдвэр болсон юм билээ. Малын гаралтай түүхий эдийн нөөцөөр манайх Вьетнамаас илүү л байж таарнаа даа. Вьетнамд түүний байгуулсан үйлдвэр нь нарны эрчим хүчийг хуримтлуулж, цахилгааны асуудлаа шийдсэн учраас байгальд хоргүй, борооны усыг хуримтлуулаад үйлдвэрийнхээ хэрэгцээг хангадаг, бохир усаа Норвегийн технологиор цэвэрш үүлж дахин ашигладаг гэсэн. Ажилчдыг сургадаг мэргэжил сургалтын төвтэй. Тэндээ 2000 гаруй хүнийг оёдолчин, стилист, дизайнераар мэргэшүүлсэн гэж байгаа. Ийм маягаар Монголд үйлдвэр байгуулах сонирхолтойгоо ч тэр нуугаагүй байсан л даа. Жак Ростан гуай Монголын арьс ширний үйлдвэрлэл ямар хэмжээнд байгааг төдийгүй, мал аж ахуй нь байгалийн эрсдэлд байдаг, мал эмнэлгийн үйлчилгээ доголдолтойгоос арьс шир нь шивээ, гуурны гэмтэл ихтэйг хүртэл монгол мэргэжилтнээс илүү судалж мэдсэн байна лээ. Энэ талаар холбогдох яам, газрынхантай уулзаж ярилцсан байсан. Байгальд халгүй, ардын уламжлалт жороор арьс шир боловсруулдаг Францын “Ростан” үйлдвэртэй хамтарч ажилладагг үй юм аа гэхэд туршлагыг судалж өөрсдийнхөө арга технологитой харьцуулаад үзвэл зүгээр болов уу гэж бодож үүнийг бичив.
Элэнц эцэг нь 1780 онд байгуулсан, химийн бус аргаар арьс нэхий боловсруулдаг “Ростан” үйлдвэрээ Жак Ростан ноён их эртнийх гэж гайхуулсан байв. Гэтэл ХIII зуунд эзэн Чингисийн цэргүүд нэхий дээлээ хөдөрч, хөмөн түрүү, ширэн ултай, ээтэн хоншоортой гутлаа жийгээд дайлаар мордож дэлхийн талыг эзэгнэж явсан түүхтэй. Тэр үед юуных нь хими байх билээ. Бидний элэнцийн элэнцүүдэд арьс нэхийгээ шүүлж элддэг байгальд хоргүй, ардын уламжлалт жор байсан л байж шүү дээ. Айлаас эрэхээр авдраа уудлах ухаан бидэнд дутагдаад байгаа юм биш биз дээ. Авдраа уудалж уламжлалт жороо сэргээн судалж, франц ноёныхтой жишиж үзвэл дундаас нь ашигтай шинэ жор олдох ч юуны магад. Арьс ширийг хагас боловсруулдаг вет-блю үйлдвэрлэлээс хэтрэхгүй болтлоо хоёр алхам ухарснаа 20 жилийн хойно боловч ухаарсан төрийнхөө шийдвэрийг хэрэгжүүлэхэд дахиад цаг хугацаа алдмааргүй байна. Ийм үед гадна, дотнын ашигтай ямар туршлага, нөөц боломж байна, тэр бүгдийг авч хэрэгжүүлүүштэй.
Жишээлбэл, Гутлын үйлдвэрийг сэргээхэд хөгжлийнхөө хөлийг олчихсон “Хос-Аз” мэт үйлдвэрийн туршлагыг судалж, болдогсон бол түүнд хөнгөлөлттэй зээл олгож, техник хэрэгслийг нь шинэчлэх замаар өргөтгөвөл ижил төрлийн олон жижиг үйлдвэрийг чирээд явчихмаар санагдсан. Учир нь 1997 онд байгуулагдсан тус үйлдвэр үйлдвэрлэлийн бааз суурь, боловсон хүчний хувьд бэхэжсэн, Загвар зохион бүтээх төв нь гутлын хэвлүүр, загвараа ямар л бол ямраар хийчихдэг, гаднын ижил төрлийн үйлдвэртэй ажил төрлийн холбоотой ажилладаг учраас техник тоног төхөөрөмжөө барууны орнуудаас тогтсон үнэ ханшаар авах боломжтой юм билээ. “Хос-Аз” одоо жилд гучаад загварын, нэг тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь жараад ажиллагсадтай үйлдвэрийн хувьд чамлах үзүүлэлт биш
Хэнд зээл олгох вэ?
Арьс ширийг гүн боловсруулах, түүгээр эцсийн бүтээгдэх үүн үйлдвэрлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээл нь таван жилийн хугацаатай, хүү нь долоон хувиас хэтрэхгүй байх бөгөөд эхний жил үндсэн төлбөрөөс чөлөөлнө. Зээлийг хуулийн нэг этгээдэд 20 тэрбум төгрөг хүртэл олгоно гэж зээлийн журамд заажээ. Зээл авахаар тухайн үйлдвэрээс ирүүлсэн төслийг Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны төлөөллөөс бүрдсэн тусгай Зөвлөл хэлэлцэж, нарийн шалгах ажээ. Зээл хүсэгчийн ирүүлсэн төслийг ҮХААЯ хүлээн авч танилцаад, шаардлага хангасныг нь Зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлнэ. Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо нь зээл авсан үйлдвэр зээлээ зориулалтаар нь зарцуулж байгаа эсэх болон үр дүнд тогтмол судалгаа хийж, хяналт тавьж, энэ тухайгаа ҮХААЯ-нд бүтэн, хагас жилээр тайлагнаж байх юм байна. Зээл олгох гол шалгуур юу байх вэ? Тухайн үйлдвэрийн үйл ажиллагааны туршлага, хөрөнгийн чадвар (дансны), тэдний “брэнд” бүтээгдэхүүн, зах зээлийн судалгаа, үйлдвэрт нэвтрүүлсэн технологи, шинэ санаа, инновац, ноу хау, малчин, малтай иргэдээс түүхий эд бэлтгэх сүлжээтэй эсэх зэрэг үндсэн шалгуураас гадна үйлдвэрлэлийн байгаль орчинд учруулах хор хөнөөлийг багасгах төлөвлөгөө, хүрэх үр дүнг төсөлдөө заавал тусгасан байх шаардлагатай.
Тийм учраас үйлдвэр нэртэй тав, аравхан хүнтэй, мэргэжлийн ажилчид, орон байрны нөхцөл бүрдээгүй жижиг газрууд бие дааж зээл авах боломжгүй нь харагдаж байна. Тавь гаруй жижиг үйлдвэрийг нэгтгэсэн “Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо” нэртэй төрийн бус байгууллага байгуулагдсан байна лээ. Нийтдээ мянга шахам нэрийн бүтээгдэхүүн хийдэг, 600-гаад ажилчинтай, 53 гишүүнтэй (үйлдвэр) тус холбоо хуулийн нэг этгээд болж гишүүн үйлдвэрүүдээ төлөөлөн зээлд хамрагдахаар төсөл боловсруулж байгаа сураг дуулдсан. Зээл авсан хойноо тэд бурхны будаа шиг тараачихгүйгээр эрсдэлийг даахуйц томхон үйлдвэр болгох зохион байгуулалтын ажлаа эхлээд хийх биз дээ. Эрч хүчтэй шинэ үйлдвэр байгуулахад техник, тоног төхөөрөмжөөс гадна мэргэжилтэй боловсон хүчний асуудлыг шийдэх нь чухал. Энэ тал дээр одоохондоо нөөц боломж байх шиг санагдсан.
Мэргэжлийн хүний үг бурхны зарлиг гэдэгсэн…
Элгээр нь хэвтүүлсэн үйлдвэр үүдээ сэргээх асуудлыг үе үеийн Засгийн газар ярьдаг л байсан. Даанч ажил хэрэг бололгүй өдий хүрсэн. Хувиа борлуулж, довоо шарлуулдаг жижиг үйлдвэр олширсон ч төрийн бодлогоор зохицуулж, өсгөж өндийлгөсөн нь тун ч ховор. Тийм болохоор орчин үеийн шаардлага хангах цогц үйлдвэр байгуулах ажил бараг ”тэг”-ээс эхлэх болж байгаа юм. Засгийн газар санаа тавихаас өмнө тус салбарт олон жил ажиллаж, үйлдвэрийг удирдан зохион байгуулж явсан инженер, төрийн шагналтнууд санаа зовж, үйлдвэрээ “сэхээн амьдруулах” арга замыг хайж, мэргэжлийн үүднээс санал дүгнэлтээ нэгтгэн дахин дахин ярилцаж, судалгаа хийгээд Засгийн газрын өмнөөс хөтөлбөр боловсруулжээ. Хөтөлбөрөө Засгийн газарт танилцуулахаар Арьс ширний үйлдвэрүүдийн нэгдлийн дарга, “Арьс импэкс” фирм, “Арьс импэкс” ХХК-ийн ерөнхий захирал, “Армоно” корпорацын захирал зэрэг мэргэжлийн албадыг олон жил удирдсан, туршлагатай инженер А.Цэрэнбалжид, Гутлын үйлдвэрийн дарга агсан инженер Ө.Чимэдрэгзэн нар нөхдөө төлөөлөн удаан хөөцөлдсөний эцэст 2008 онд ҮХААЯ-ны сайд асан Т.Бадамжунайд танилцуулжээ. Тухайн үед хамтарсан Засгийн газрын тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуягт сонордуулах гэсэн ч уулзах зөвшөөрөл олдсонгүй. Ингэж байтал хөөрхий Ө.Чимэдрэгзэнгийн эрүүл мэнд, сэтгэлийн тэвчээр эс хүрч, ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Бурхны оронд одсон нөхрийнхөө гэрээслэл, амьд хүлээж суугаа мэргэжил нэгт нөхдийнхөө захиа даалгаврыг гүйцэлдүүлэх гэж А.Цэрэнбалжид уйгагүй хөөц өлдөөд бас л бүтсэнгүй. Арьс ширний үйлдвэрүүдээ сэргээх “амь тариа” болгож 140.4 тэрбумын бонд гаргаж буй өнөөгийн Засгийн газар уг төс өлтэй танилцъя гэвэл түүнийг боловсруулалцсан Төрийн шагналт инженер О.Рагчаа, үслэг эдлэлийн өмнөө барьдаг химич инженер, доктор (Ph) С.Дашбал, Төрийн шагналт инженер Б.Дандар, Д.Ганболд, Я.Содномбалжир, Жижиг савхин эдлэлийн үйлдвэрийн дарга асан инженер С.Гунгаа, гутлын “ХосАз” үйлдвэрийн эзэн, Монгол Улсын гутлын үйлдвэрийн зөвл өх инженер Н.Зоригт, ахмад инженер С.Баатаррагчаа нар төслөө бариад “гүйгээд” очиход бэлэн байна. Арьс ширний үйлдвэрийг иж бүрэн хөгжүүлэхээр (2008- 2016 он) тэдний боловсруулсан төслийн гол агуулга нь байнга нөхөн сэргээгддэг арьс ширэн түүхий эдийг байгальд халгүй, хаягдалгүй технологоор бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэх үүн үйлдвэрлэх, эх орныхоо хэрэгцээг хангаад, экспортлох бүрэн мөчлөг бүхий цогц үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм билээ. Энэ үүднээс харвал ахмад инженер үүдийн боловсруулсан төсөл шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх бодлоготой агуулгаараа нийцэж байна. Тийм учраас төр засгийн түшээд маань бэлэн төслийг түмэн мэлмийдээ тусгаж аваасай хэмээн үүнийг тэрлэв. Олон жилийн өмнөөс боловсруулж бэлтгэсэн уг хөтөлбөрт өөрчилж шинэчлэх, сайжруулж засах зүйл байх нь мэдээж. Гэхдээ гол агуулга, ноён нуруу нь байгаа гэж итгэж байна. Тэд Монгол Улсын бүсүүдийн идэвхтэй хүн ам, ажиллагсдын болон малын тоо, нөхцөл байдлыг нухацтай судалж түүнтэйгээ уялдуулж баруун, хангайн, төвийн, зүүн болон Улаанбаатарын гэхчлэн таван бүсэд арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хоёр хувилбарыг боловсруулжээ. Нэгдүгээр хувилбар гэхэд Улаанбаатарын бүсэд чөлөөт бүсийн статустай үйлдвэр технологийн парк (ҮТП) байгуулах, Дарханы ҮТП “Нэхий” ХХКийг хөгжүүлэх, мал сүргийн 30 хувь, эдийн засгийн идэвхтэй хүн амын нөөц бүхий баруун бүсийн төв, эсвэл Цагааннуурын чөлөөт бүсэд бүсийн статустай экспортын чиглэлийн ҮТП байгуулах, бусад чөлөөт бүс, бүсийн төвүүдэд экспортын болон орон нутгийн хэрэгцээнд зориулсан бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулж, сум, орон нутагт төлийн арьс, шар шир, ангийн арьс, нэхий, хөм, сур боловсруулах, бэлэн бүтээгдэх үүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрүүд байгуулахаар төл өвл өжээ. Уг хувилбарыг хэрэгж үүлэхэд ямар ямар төрлийн түүхий эд, хэдий хэмжээний нөөц байх боломжтойг арьс ширний төрөл, тоо ширхгээр тодорхойлсон байх жишээтэй. Хоёрдугаар хувилбараар Улаанбаатарын бүсэд чөлөөт бүсийн статустай ҮТП байгуулах, Дарханы ҮТП-д “Нэхий” ХХКийг өргөтгөн хөгжүүлэх, чөлөөт бүсүүд болон бүсийн төвүүдэд орон нутгийн хэрэгцээг хангахад чиглэсэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг байршуулж сум, орон нутагт төлийн арьс, хөм, шар шир, сур боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Уг хөтөлбөрөөр үхэр, адуу, тэмээний шир, ямааны арьсыг 100 хувь, хонины нэхийний 60 хувийг Улаанбаатарын ҮТП-т боловсруулж, эцсийн бүтээгдэх үүн хийх, хонины нэхийний 40 хувийг Дарханы ҮТП-т, төлийн арьсыг зуун хувь орон нутгийн жижиг, дунд үйлдвэрт боловсруулж, эцсийн бүтээгдэх үүн үйлдвэрлэхээр тооцоолжээ. Эдгээр үйлдвэрийг ажиллуулахад шаардагдах ажиллах хүч, зарцуулах хөрөнгийг дорхи байдлаар тодорхойлжээ. Үүнд: Улаанбаатарын ҮТП-т нийт ажиллагсдын 73.3 хувь нь ажиллаж, хөрөнгө оруулалтын 83 хувийг зарцуулж, бүтээгдэхүүний 80.2 хувийг үйлдвэрлэнэ. Дарханы ҮТП-т ажиллах хүчний 10.1 хувь ажиллаж, хөрөнгө оруулалтын 8.2 хувийг зарцуулж, бүтээгдэх үүний 10.5 хувийг үйлдвэрлэнэ. Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллах хүчний 4.3 хувь ажиллаж, хөрөнгө оруулалтын 4.2 хувийг зарцуулж бүтээгдэхүүний 5.6 хувийг үйлдвэрлэхээр тооцжээ. Олон улсын түгээмэл туршлагаас үзвэл улс орны стратегийн чухал, томоохон төслүүдийг төрийн тодорхой оролцоотойгоор голчлон хэрэгжүүлдгийг төсөл боловсруулагчид судалж, манай төр ч энэ мэтийн төслийг санаачлагч, зохион байгуулагч, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч, хэрэгжүүлэгч байх боломжтой гэж үзэж байна. Төр дангаараа, эсвэл гаднын томоохон хөрөнгө оруулагчдыг татах, хамтрах замаар том төслүүдийг хэрэгжүүлсэн туршлага дэлхийд цөөнгүй байдаг. Бид ч тийм боломжийг хайж судалж, төслөө хэрэгжүүлэхэд үр дүнтэй хамтран ажиллах боломжтой. Арьс ширний үйлдвэрүүдэд олон жил хүч мэдлэгээ зориулж, үйлдвэрийг удирдан зохион байгуулж явсан эрдэм чадалтай инженер, зохион бүтээгчид, ажилтан, ажилчдын дийлэнх нь амьд сэрүүн байна. Амьд сэрүүнээр үл барам авьяас чадвар нь хэвээрээ, сөхөрсөн үйлдвэрээ сэргээе гэсэн чин эрмэлзэлтэй хүн тэдний дунд олон байгааг хараад сөнөсөн үйлдвэрийг сэргээхэд тэд л “амь тариа” болох юм байна даа гэсэн сэтгэгдэл төрсөн. Монгол Улсад хөнгөн аж үйлдвэр үүсэн хөгжсөний 80 жилийн ой 2014 оны гуравдугаар сард болно. Ойд бэлтгэх ажлыг зохион байгуулах комисс байгуулагджээ. Комисст үйлдвэрийн ахмадууд ч орсон байна. Арван таван настайдаа элдүүрчнээр хөдөлмөрийн гараагаа эхэлж, АШҮН (арьс ширний үйлдвэрийн нэгдэл)-ийн нэгдүгээр орлогч дарга, ерөнхий инженер хүртэл бараг бүх дамжлагад 40 гаруй жил ажиллан, Монголын арьс ширний үйлдвэрийн парк буюу цогцолборыг байгуулалцсан Төрийн шагналт инженер О.Рагчаа комиссын ерөнхий зөвлөхөөр ажиллаж байна. Тэр: -Италийн Эмполи хотод арьс ширний 300 гаруй жижиг, дунд үйлдвэрийг манай Яармагийн гэр хороолол шиг гудамлан байрлуулж, дундаа нэг цэвэрлэх байгууламжтай, хаягдал шар махаар цавуу, мармелад, бохины үндсэн түүхий эд хийдэг үйлдвэртэй, арьс шир боловсруулах суурь машинуудыг нь хийдэг үйлдвэртэй иж бүрэн хотхоныг зохион байгуулсан байх юм билээ. Тэнд засмал, төмөр замаас эхлээд дэд бүтцийг сайн бүрд үүлсэн. Ажилчдын байр, орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэргийг үйлдвэрээс зайтай байгуулсан байх юм. Үйлдвэр үүд нь тухайн эзний сонголтоор дангаараа, эсвэл хэд хэдэн дамжлагаар төрөлжсөн, зарим нь боловсруулалтын иж бүрэн цогцолбор маягаар, үлгэрлэвэл арьс ширний үйлдвэрүүд шиг, хүч чадлын хувьд янз бүр, зарим нь манайхаас илүү ч байх юм аа. Манайхаас ялгаатай нь үйлдвэрийг хэн нэг захын бизнесмен биш, жинхэнэ мэргэжилтэнбизнесмен үүд л удирддаг юм байна. Туркийн аж үйлдвэрийн цогцолбор бол Италийн тааруухан хувилбар юм билээ. Манайх одоо хийх гэж байгаа Аж үйлдвэрийн цогцолбороо мэргэжлийн хүмүүсийн санал авч шийдвэл хожмын өдөр амаа барихгүй. Алдсанаа давтахгүй л байгаасай гэж ярив. “Мэргэжлийн хүний үг бурхны зарлиг, мэдэлтэй муйхрын үг чөтгөрийн даллага” гэдэгсэн. Инженер О.Рагчаа, түүний нөхдийнх нь үгийг сонсвол бурхны зарлиг мэт ээ.
Д.ДОРЖДУЛАМ (СГЗ, ахмад сэтгүүлч)