Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчид идэвхтэй оролцох төлөв ажиглагдаж эхлээд байна. Энэ нь өмнөх сонгуулиас өөр, шинэ өнгө төрхтэй, содон нэр дэвшигчид өрсөлдөж буйтай холбоотой гэж үзэж болно. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг үл тооцвол МАН-ын Б.Бат-Эрдэнэ, МАХН-ын Н.Удвал гээд сонгогчдын хувьд санаанд оромгүй улстөрчид Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Энэ нь сонгогч дын идэвхийг ийнхүү сэргээсэн байх талтай. Өмнөх сонгуулиудад Парламентад суудалтай намуудын дарга нар голдуу улс төрийн лидерүүд өрсөлдөж байсан. Харин энэ удаад улстөрч гэхээсээ илүүтэй түмэнд хүндлэгдсэн үндэсний бөхийн дархан аварга, эмэгтэйчүүдийн төлөөлөл нэр дэвшсэн нь сонгуулийн сурталчилгаанд шинэ уур амьсгал оруулав. Сурталчилгаа нь ч гэсэн улс төрийн “алуургүй”, эерэг зөөлөн эрч хүчтэй, уур амьсгалтай гараанаас гарсан нь одоогийн Ерөнхийлөгчид тооцоолоогүй цохилт өгч мэдэхээр байна. Гэхдээ сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож ирц бүрдүүлсэн ч гурван нэр дэвшигчийн хэн нэг нь 50 хувийн босгоо давж чадах, эсэх нь эргэлзээтэй болж эхлээд байна.
Сонгогчдод тасарсан улстөрч биш, амьдралд ойр улстөрч хэрэгтэй
Сурталчилгаа эхлээд хугацааныхаа гуравны нэгийг ардаа орхисон өнгө төрхөөс ажиглавал МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжих дэмжлэг массын дийлэнхийг байлдан дагуулаад байна. Ялангуяа хөдөө орон нутаг болон нийслэлийн гэр хорооллынхон аваргыг уухайлан угтаж, битүү бүчин хүлээн авч байгаа нь жирийн иргэдэд шинэ улстөрчийн орон зай үгүйлэгдэж байсныг харуулав. Энэ нь ч түүний сурталчилгааны кампанит ажлын өнгийг тодорхойлж, олон нийтэд хүрч байгаа нь аваргад одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос илүү итгэл хүлээлгэж эхэлсний дохио болов. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголын улс төр, сонгуулийн өнгийг лидер хэмээн намдаа тодорсон хэдхэн хүн тодорхойлж ирсэн. Тэдний нэг бол Ц.Элбэгдорж.
Одоогоос дөрвөн жилийн өмнө тэр Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ аварга Б.Бат-Эрдэнэ шиг хүлээлт, хүндлэл дагуулж байлаа. Тиймдээ ч Монголын төр, засагт бүхэл бүтэн нэгэн үе буюу 12 жилийг элээсэн, хэзээ ч тэр өндөрлөгөөс буухгүй мэт бат итгэлтэй байсан Н.Энхбаяраас илүүд үзэж түүнийг сонгосон. Гэхдээ тэр сонголт 3.8 хувийн л саналаар илүүрхэж байлаа. Харин одоо тэр үеийн сонгогчдын итгэл үнэмшил аваргын зүг эргэх шинжтэй. Энэ МАН, АН-ын сонгуулийн кампанит ажил, пиарчдынх нь тактикаас илүүтэй ард түмний итгэл үнэмшил, нийгэмд үүссэн нөхц өл байдал лидер гэх улстөрчийг биш ард түмэнтэйгээ ойр хүнийг хүсэн хүлээж буйг харуулав. Гэхдээ үүнд намуудын сонгуулийн кампанит ажлын өнгө, сурталчилгааны хэлбэр ч нөлөөлсөн.
“Мөрийн хөтөлбөр”-гүй сурталчилгаа
Сурталчилгааны кампанит ажлаас ажиглагдсан бас нэг онцлог нь сонгогчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт бараг л анхаарал хандуулсангүй. Магадгүй энэ нь Ерөнхийлөгчийн үүрэг оролцоо, эдлэх эрх нь хязгаарлагдмал байдалтай нь холбоотой болов уу. Тиймдээ ч сонгогчид хэн нь хэн бэ гэдэг хувь хүнийх нь үзүүлэлтийг илүүтэйд үнэлж байна. Өмнөх сонгуулиудаар сонгуулийн сурталчилгаа гэхээр мөрийн хөтөлбөрөөс эхлээд хэвлэмэл цаасаар сонгогчдоо булдаг байсан. Энэ удаад нийслэлийнхэнд лав ийм цаас тараасангүй. Харин цахим мэдээлэл, телевизийн сурталчилгаанд түлхүү анхаарч, цаг минут тутамд намуудын төлбөрт нэвтрүүлгүүд цацагдаж байгаа ч сонгогчдын зарим хэсэгт төдийлөн хүрч чадахгүй байна. Ялангуяа хөдөө орон нутагт шилэн кабель, интернэтийн сүлжээ орсон гэдэг ч аймаг, сумын төвийнхний хэдэн хувь нь интернэтээс мэдээлэл авдаг билээ. Энэ хоосон орон зайг МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар мэдэрч, хөдөө орон нутагт сонгогчидтой биечлэн уулзахад өндөр ач холбогдол өгч байгаа.
Харин Ц.Элбэгдоржийн хувьд сурталчилгаа нь цахим ертөнцийнхнийг илүү хамарч байгаа нь өмнө нь нийслэлийнхнээс авсан саналдаа найдаж буйтай холбоотой байх. 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо нийслэлээс 55.59 хувийн санал авсан. Энэ нь Н.Энхбаярыг ялах боломж олгосон. Харин энэ удаад ийм боломж бага л байх болов уу. Тэр үед сонгогчид намынх нь өнгөөр сонголтоо хийсэн. Харин энэ удаад хувь хүнийнх нь хүчин зүйлд илүү ач холбогдол өгч буй нь сонгогчид мөрийн хөт өлб өрт ач холбогдол өгөхг үй байгаагаас илт байна. Саналын хувь хҮрэх ҮҮ Хэрэв нэр дэвшигчдийн аль нэг нь сонгогчдын олонхийн буюу 50 хувийн санал авч чадаагүй бол дахин санал хураалт зохион байгуулахаар хуульчилсан. Одоогийн сурталчилгааны явцаас ажиглахад сонгогчдын идэвх өнд өр байх магадлалтай ч нэр дэвшигчдийн хэн нэг нь 50-иас дээш хувийн санал дангаараа авах магадлал бага байна. МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын авах санал гавихг үй ч угшил нэгтэй МАН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах магадлал өндөр. Харин АН-аас нэр дэвшигчийн хувьд МАН-ынх шиг саналаа алдах боломж бага ч дангаараа 50 хувийн санал авах дэмжлэг сонгогчдын зүгээс багассан нь илт мэдрэгдэж эхлээд байна. Үүнд АН-ын сонгуулийн тактик болон Ерөнхийлөгчөө дахин дэмжихийг уриалсан тулгалт нь сөргөөр нөл өөлж буй.
Парламентад, Засгийн газрыг дангаараа бүрдүүлж буй атлаа АН-ынхан ийм уриаг сонгож Ерөнхийлөгчийг өмчилсөн нь олон нийтэд таалагдаагүй. Тэртусмаа Засгийн бодлого нь завхарч, төрийн албаны халаа сэлгээ, төрлийн хэлхээ холбоо, хүч түрэмгийлсэн дарангуйллын шинжтэй бодлого, үйл ажиллагаа нь олон түмнийг цухалдуулж буй энэ үед АН-д төрийн гурван өндөрл өгийг тэр чигт нь атгуулах хүсэл сонирхол сонгогчдод төрөхгүй л болов уу. Түүнчлэн нэр дэвшигч нь хоёр дахиа сонгогдох гэж байж хийсэн ажлаа өөрөө биш, бусдаар сурталчлуулж байгаа нь ард түмэнд бүр ч таалагдахг үй байна. Магадг үй энэ нь АНын эрдэж бярдсан, өөрсдөдөө хэт итгэлтэй шинж агуулсан тактик байж болно. Тэхдээ сонголтыг АН биш ард түмэн хийнэ. Тиймээс тав дахь Ерөнхийлөгчид сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хувьд хэн, хэн нь 50 хувийн босгоо давж чадах магадлал эргэлзээтэй байгаа юм. Тиймээс сонгууль дахих, эсэх нь МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалаас шууд хамаарч буй нь сонгуулийн дүнг улам сонирхолтой болгож байна.