Сэтгүүлчийн ангийн оюутан байхдаа нэг удаа хар пиарын талаар лекц сонсож билээ. Тухайн үед шинэхэн багш, хожим Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх хийж байсан Ч.Өнөрбаяр урилгаар ирж, лекц уншсан нь тэр. Улст өрчид аливаа сонгуульд өрсөлдөхд өө нэгнийгээ элдвээр муулж, ухаж төнхөж болох бараан түүх хайдаг, байхгүй бол бараг зохиочихдог. Гэтэл “Өрсөлдөгч өө муулах тусам олон нийт муулуулж байгаа хүнд тал өгдөг. Үүний оронд өрсөлдөгчөө магт. Магтаж байгаад төгсгөлд нь “Гэхдээ, манай хүнд нэг ийм дутагдал бий л дээ” гэсхийгээд орхичих. Төгсгөлд нь хэлсэн ганц шүүмжлэл иргэдэд магтаалаас ч илүү хүрдэг” хэмээн ярьж билээ. Нэг ёсондоо магтан матах цэвэрхэн зарчим аж. Улс төр л болсон хойно цагаанаар өрсөлдөнө гэж үгүй. Гэхдээ бараг 10 жилийн өмнө оюутнуудад ярьж байсан хар пиарын энэ “сонгодог” зарчим Монголын улс төрд суурьшиж завдаагүй л байна. “Магтан матах”- ын оронд шулуухан муулахыг л илүүд үзсээр уджээ. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног эхэлсэн энэ үед хар пиар бүр ч гаарав. Гэхдээ албан ёсны сонгуулийн штабын хэмжээнд сурталчилгаа арай соёлтой болсныг хэлэх хэрэгтэй. Тиймээс хар пиар цахим хүрээнд хүчтэй өрнөж байна. Фэйсб үүк, твиттер хуудсаар дүүрэн улстөржилт болов. Коммент бичдэг, аль нэг намыг өмгөөлөн талцдаг баг цахим ерт өнцөд ажилладаг нь нууц биш болсон. Хийсэн, бүтээсэн эсэхийг нь шүүсэн ажил хэрэгч шүүмжлэл тун бага, өндөр, нам, мэргэжлээр ялласан жижигхэн юмаар оролдож байгаа нь хөндлөнгөөс харахад өрөвдм өөр л байх юм. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоногийн “оновчтой” пиар нь үйлдэл, үг өөлөх бололтой. Гол өрсөлдөөн АН, МАН-ын нэр дэвшигчдийн дунд өрнөж буй учраас МАХН-ын Н.Удвал анхаарлаас гадуур үлдээд байгаа юм.
Ц.Элбэгдорж руу чиглэсэн пиар
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 2009 онд амласнаа хэрэгжүүлсэн эсэх ажил хэрэгч шүүмжлэлийг МАНын талаас өрнүүлээд эхэлжээ. Албан тушаал, эрхэлсэн ажилтай нь холбоотой шүүмжлэл байх ёстой. 1990 оноос эхлээд улс төрд хөл тавьсан, ардчилсан хувьсгалыг өлгийдсөн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан түүнээс амласнаа хэрэгжүүлсэн үү, ямар ажил хийсэн бэ гээд ухах төнх өх юм их. Харин хувь хүн рүү нь, Үндсэн хуулиар олгосон эрх рүү халдах нь бүдүүлэг хэрэг. Гоо зүйн талаасаа өөлбөл манай Ерөнхийлөгч дутагдалтай хүн аж. Намхан төрсөн нь түүний хамгийн том буруу. “Монгол Улсыг гадаадад төлөөлөх хүн өндөрхөн нуруутай, үзэмж сайтай байвал зохино” гэсэн мессеж нисээд байгаа юм. Сурталчилгаандаа ашиглаж буй хөтөлгөө морьтой зургийг нь бас зүгээр өнгөрөөгөөгүй. Намхан нуруутай болохоороо шарга азарганд мордохдоо хайрцаг дээр зогссон юм гэнэ. Ерөнхийлөгч жиргээчидтэй уулзахдаа энэ ярианд “Хүнийг өөлөх юм бол юу ч гэж өөлж болно. Сэтгэл зүрхээрээ би өөрийг өө хүмүүстэй ойрхон гэж боддог. Багаасаа морь унаж өссөн болохоор хайрцаг тавилгүй мордчих чадал надад бий” гэсэн тайлбар хийжээ. Хэчнээн намхан байлаа ч арай ч хайрцаг тавьж мориндоо мордох монгол эр хүн байхгүй биз. Харвард төгс өөг үй, хятад угсаатай учраас Монголд орж ирж буй “нөхдөө” өмгөөлдөг гэх мэтээр газар авахгүй ярианууд гарсаар л байна. Ц.Элбэгдорж сайн илтгэгч. Бас хэлэх, ярихаа хангалттай сайн тунгаадаг. Гэхдээ өө олох хэц үү биш. Тиймээс өчигдрөөс цахим ертөнцөд зайрмагны “хэрүүл” өрнөв. Нэр дэвшигч лекц уншихдаа “Суманд сургууль төгс өөд Орост очоод анх зайрмаг идэж үзсэн” гээд ярьжээ. “Улсын нэр хүндийг доромжиллоо, зайрмаг байдагг үй гэж хэллээ” гэх мэтээр дург үйцэл хөврөв. Сурталчилгааны самбар нь хүчтэй салхинаас болж урагдсан байхад нь “За тээр, цаг агаар хүртэл түүнд дург үй байна” гэж улст өржүүлж ч байх шиг.
Б.Бат-Эрдэнэ рүү чиглэсэн пиар
Ард түмэндээ хүндлэгдсэн бөх байсан нь түүний хамгийн том гэм болж таарав. “Биеийн тамирын танхимын дарга биш улсын Ерөнхийл өгчийг сонгох гэж байна” гэцгээгээд л. Бөх хүн бүдүүн баараг, боловсролг үй байдаг гэх хуучирсан ойлголтыг цэцэгл үүлэхээр хичээх болов. Гэтэл энэ эрхэм УИХ-д гурав дахь удаагаа улиран сонгогдсон, нэлээдгүй туршлагатай улстөрч. Нэг удаа Хууль зүйн Байнгын хороог даргалсан. Тиймээс ийм тийм сайд байхдаа тэгж амласнаа хэрэгжүүлсэнгүй гэж адлах юм олдохгүй. Гэхдээ энэ нь бас “гай” удав. Монголын том намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албыг хашиж үзсэн туршлагатай улст өрчийн дэргэд үсрээд л Байнгын хорооны дарга байсан хүн Төрийн тэрг үүн болж чадах уу гэсэн шүүмжлэл нисгэж байна. Монгол Улсыг тэргүүлэх учраас өмнө нь ядаж нэг яам толгойлж үзсэн туршлага хэрэгтэй хэмээн түүнийг голов. 2004-2008 онд гиш үүн байхдаа тэрбээр МУИС-д хуульч мэргэжлээр суралцсан. Гэтэл “Энэ сургуулиа төгсөөгүй юм гэнэ” гэсэн яриа гарав. Сургуулийн захирлаас “Дипломоо аваагүй” гэсэн үг унагуулаад амжиж. Дээрээс нь том биетэйгээрээ адлуулав. УИХ, Засгийн газар, Ерөнхийл өгч нь нэг намаас байвал буюу нэг ижил хэмжээтэй чулуу мэт байвал цай хурдан буцална (улс хурдан хөгжинө) гэсэн утга бүхий сурталчилгаа цацаж байгаа. АН-ын уг сурталчилгаанд тулга тулсан гурван чулуунаас хамаагүй том нэг чулуугаар цаагуураа Б.Бат-Эрдэнийг “хийгээд” байгааг үзэгчид ойлгож л байгаа. Хэл усгүй, мэргэн цэцэн илтгэж чадахгүй гээд жижиг өө мундахг үй байна гэнэ. Нөгөө үйлдэл, үг өлгөх тактик түүн дээр ч хэрэгжив. Төрс өн өдрөөрөө тэрбээр 800 залуу цуглуулан ярилцаж, ток шоунд оролцсон. Энэ үеэр эхнэр нь цэцэг гардуулж үнсчээ. Олон жил ханилсан эхнэр, нөхөр хоёр бие биедээ баяр хүргэж үнсэлцсэнийг “Олны нүдэн дээр зохисгүй үйлдэл хийлээ” гэх мэтээр шүүмжлэв. Энэ бол ардчилсан улс шүү дээ. Бас болоогүй, БНСУ-ын дуучин PSY-ийн “Гангнам стайл” дуунд бүжиглэснийг нь баахан өөллөө. Ерөнхийлөгчид нэр дэвшигч хөдөлгөөний эвсэлгүй, бүжиглэж чаддаггүй байх ёстой байсан юм уу даа. Нэг иймэрхүү өнгөц, гэнэн дайралтууд санал хураах өдөр хүртэл үргэлжлэх байх. Сонгуулийн штабуудаас цэвэрхэн чимхсэн сурталчилгаагаа ч үргэлжл үүлэн цацна. Гэхдээ хоёр нэр дэвшигч хоорондоо гэмгүй нөх өрл өдөг учраас нэгнийгээ “магтан матах”, эсвэл шууд муулах алхам хийхг үй байна. Тэд хийснээ, хийхээ ярьж яваа. Харин цаагуур нь дээрх шиг “хөөрх өн” ажил өрнөөд байна. Хувь хүн рүү нь, гадаад төрх рүү нь биш, хийсэн ажил, албан тушаалтных нь хувьд шударга шүүмжлэл өрнүүлбэл сонгогчид дуртай байна гэдгийг л намууд тооцож чадсангүй.