Галт тэрэгний дугуй нэгэн хэмээр эргэн, түжигнэсээр хойд зүгийг зорин тэмүүлнэ. Наушки, Эрхүүгээр дайран Ярославль хүрэх долоо хоногийн урт аялал дөнгөж эхэлж байгаа нь энэ. Бие биеэ сайн танихгүй 25 охин өөр өөрийнхөө суудлыг эзлэн чимээгүйхэн сууна. Тэд Монголын анхны мэргэжлийн цаг засварчин болохоор, том зорилго өвөрлөн яваа. Өмнө нь очиж үзээгүй газартаа, Монголд хэн нэгний эзэмшиж амжааг үй мэргэжлээр суралцана гээд бодохоор л сайхан...
Энэ бол 40 жилийн өмнөх дурсамж. 1974 оны наймдугаар сарын эхээр хуучнаар Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны жижиг танхимд хөдөө орон нутгийн 12, хотын 13 охиныг сонгон цуглуулж, ЗХУ-ын Ярославль хотод цаг засварчны мэргэжилээр сургахаар болжээ. Монгол Улсад цаг засварын үйлчилгээ бий болсон 1937 оноос хойш анх удаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх гэж буй нь энэ. Охид тэр үед анх бие биеэ харж уулзсан ч дотносон танилцаж амжаагүй галт тэргэнд суусан хэрэг. Харин Ярославлийг зорьсон урт аяллын замд тэд танилцаж ангийн даргаа сонгосон нь Ч.Сүрэнхор. 40 жилийн өмнө сонгогдсон ангийн дарга одоо ч хэвээрээ. Ангийн охиддоо тохиолдсон баяртай үйл явдал, уй гашуу аль ч цагт хамт байх, нэгнээ эргэх ажлыг зохион байгуулсаар л явна.
Ч.Сүрэнхор эгч Улсын их дэлг үүрийн тавдугаар давхарт одоо ч цагаа засаад сууж байгаа. “Алтан гадас одон хүртэж, төрд хөдөлмөр өө үнэлүүлсэн түүнийг зорих үйлчл үүлэгч ч олон. Түүнтэй тохой залган нэг ширээнд сууж, цаг засдаг эмэгтэйг С.Оюунчимэг гэдэг. Мөн л “Алтан гадас” одон энгэртээ гялалзуулсан, Монгол Улсын мастер цагчин. Тэд нэг ангийн хоёр. 40 жилийн өмнө эхлүүлсэн үерхэл нь ийм бат үргэлжилж яваа. Ч.Сүрэнхор эгчийн хүсэлтийн дагуу тэдний ангийнхантай уулзаж, дурсамж бичихээр болсон билээ.
Монголын анхны мэргэжлийн цаг засварчин 25 бүсгүйн тухай нийтлэл бичих гэж байгааг сонссон олон хүн “Нэг ангид ийм олон цаг засварчин байдаг юм уу” гэж гайхаж байсан шүү. Байхаар барахгүй тэд одоо ч цагаа засаж, алдартай, үнэтэй, нарийн хийцтэй цагийг “эмчилж, эдгээж” явна. “Биднийг анх яамны ажилтан Г.Хадхүрэл гуай хүлээн авч, эрүүл мэндийн үзлэгт хамруулаад, зөвлөгөө өгч, эцэст нь үдэн гаргаж өгсөн. Мөн НААҮЯ-ны Боловсон хүчний хэлтсийн дарга Д.Соном гуай хүлээн авч уулзан, цаг засварын үйлчилгээний түүхэн замналыг танилцуулж “Та бүхэн орчин үеийн үйлчилгээний гол хэрэгсэл болох цаг засварын мэргэжил эзэмших чухал үүрэг хүлээж байна” хэмээн дахин дахин сануулж эцэг ёсны зөвлөгөө өгсөн дөө” хэмээн ангийн дарга дурсамжаа эхлүүлсэн. Улаан, цэнхэр туузнаасаа салаагүй 16 настай охид эх орныхоо даалгаврыг өвөрлөн ЗХУ-ын зүг хөлгийн жолоо заллаа.
Орчуулагч багш Г.Диймаа, Д.Оюунчимэг нар охидыг хоёр хэсэг болгон зохион байгуулан авч явжээ. ЗХУ-ын Ярославль хотын 31 дүгээр Техник мэргэжлийн сургуульд сурахаар очсон 25 оюутныг нэрсийг танд хүргэе. Энэ анги багш Д.Оюунчимэгээсээ гадна гурван Оюунчимэг, хоёр Эрдэнэчимэгтэй. С.Оюунчимэг (Улаанбаатар), Д.Оюунчимэг (Булган), Ж.Оюунчимэг (Архангай), Д.Эрдэнэчимэг (Улаанбаатар), Ц.Эрдэнэчимэг (Улаанбаатар) болон Ховд аймгийн Д.Янжинхорол, Д.Батчулуун, Увсын Б.Намсрай, Ц.Цэрэнбадам, Хөвсг өлөөс Б.Ганцэцэг, Д.Оюунбилэг, Ж.Алтанцэцэг, Говь-Алтайн П.Дуламжав, Г.Нямаа, Завханы Д.Жаргалсайхан, Улаанбаатарын Б.Отгонцэцэг, Б.Энхжаргал, Г.Туяа, М.Мөнг өнцэцэг, Б.Энхтуяа, Д.Нямнамжил, П.Нэргүй, Д.Оюунбат, Д.Хишигжаргал, Ч.Сүрэнхор нар энэ ангийг бүрдүүлдэг.
Ангийн багш Г.Диймаа өндөр боловсролтой, амьдралын нарийн ухаантай, алсын хараатай, ажилсаг бүсгүй байсан тухай тэд ам булаалдан ярьсан. Тэднийг сургуульдаа очиход нь цагны эд ангийн нэг хэсгийг нэг л хүн задлах буюу угсрах байдлаар сургалт явуулахаар төлөвлөсөн байжээ. Харин Г.Диймаа багш энэ саналыг хүлээж авалгүй, Монгол Улс цагны үйлдвэргүй учраас цаг засварчид нь бие даан ажиллах чадвартай болох ёстой гэж үзжээ. Энэ дагуу оросууд хүсэлтийг нь хүлээн авч, хүн бүрийг бие даасан цагчин болгохоор сургаж эхэлсэн гэдэг.
Тухайн үед ЗХУ-д суралцахаар очсон хүүхдүүдийн өмсөх хувцас, хичээлийн хэрэгсэл, хоол унд, орон байр гээд бүгдийг нь улсын төсвөөс гаргадаг байжээ. Тиймдээ ч тэдний зургийн цомогт ижилхэн эрээн даавуун цамц, трапецен өмд өмссөн зураг олон бий. Ижилхэн даавуу авч, хувцсаа өөрсдөө оёдог байсан тухайгаа Ж.Оюунчимэг, Д.Нямнамжил нар дурсан ярьж байсан. Цаг засах, оношлох, эд ангийг шинээр солих, тохируулах үйл ажиллагааг тэдэнд маш сайн эзэмшүүлснээр өдгөө ч энэ ур чадвараа ашиглан шинэ зуунд ажиллах боломжийг бий болгосон байна. Тэдэнд Ярославль хотын шилдэг цаг засварчид болох Павел Викторович, Николай Константинович нар хичээл заадаг байжээ. ТМС-ийн сургалтын албаныхан Монголоос ирсэн сурагчдад зориулан “Брагин” ахуй үйлчилгээний төвд цаг засварчны 25 хүний суудалтай иж бүрэн цех тоноглон бэлдэж өгчээ. Охид хоёрдугаар дамжаанд байхаасаа засаж сурсан гэдэг.
Мэргэжлийн цаг засварчин болохоор сурч байсан тэд маань Дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешковагийн төрсөн нутаг болох Углич тосгонд байдаг Угличийн цагны үйлдвэрт дадлага хийж, түүхэн замналтай нь танилцаж Терешковад зориулан үйлдвэрлэсэн “ЧАЙКА” цагийг угсарч байснаараа бахархдаг. Эмэгтэй хүний хамгийн жижиг хэмжээтэй цаг буюу 13 мм диаметртэй цагийг засна гэдэг амаргүй. Тэд төгсөх хүртлээ тус бүр таван ширхэг цаг бүрэн задалж, угсарч байсан аж. Цагчин бүсгүйчүүд мэргэжлийн гуравдугаар зэрэгтэй болж төгсөх ёстой байсан ч багшийнх нь санаачилгаар дадлагын шалгалт өгч, С.Оюунчимэг, Б.Энхжаргал, Ж.Алтанцэцэг, Ч.Сүрэнхор нар дөрөвдүгээр зэрэгтэй болж төгсчээ.
Хоёр жилийн хугацаатай мэргэжлийн сургалт, гадаад ертөнц тэднийг багагүй өөрчилсөж аж. Ур чадвартай цагчид болсон төдийгүй хэв маягаа эрс өөрчлөн бүгд шахуу үсээ тайруулан, “хотын бүсгүйчүүл” болсон гэдэг. Ярославль хотноо тэднийг сурахаар очиход тус хотод монголчууд байгаагүй учраас тэдний дурсамжид бусдынх шиг “сахилгаг үйтэж, дэггүйтсэн” түүх ховор. Бүр квас ч амсаж үзэлгүй Монголд ирсэн гээд “хойно” сурсан зарим нөхөд нь тэднийг “шоолдог” гэсэн.
“Оросын эртний алдарт хот Ярославль нь үйлдвэрийн хот бөгөөд бидний амьдардаг оюутны байрны ар талд автомашины дугуйны үйлдвэр байлаа. Орост үйлдвэрлэдэг бүх төрлийн автомашины дугуйг зөвхөн тэнд л хийдэг байсан. Хромон гутлын үйлдвэр мөн тэр хотод байлаа. Ижил мөрөн урсаж, энэ хотод эртний домогт киноны зургийг авдаг байсныг мартахын аргагүй” хэмээн оюутан ахуй насаа өнгөрүүлсэн Орос орны тухай Ч.Сүрэнхор эгч дурссан. Сургууль төгсөж ирээд олонх нь төрөлх аймагтаа, бусад нь Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний газрын цаг засварын тасагт хуваарилагдан ажиллажээ. 1976 оны долдугаар сарын 1-нд тэд ажилдаа орж, Урт цагаан, Сансар хороолол,19 дүгээр хороолол дахь ахуйн үйлчилгээний салбаруудад ажиллах болсон байна. Дамдин мастер хотод хуваарилагдсан охидыг хүлээн авч, Т.Цэсмаа, С.Буянравжих, В.Сэнгээ, П.Даваажав нарын шилдэг цагчдад шавь оруулжээ. Онолоо сураад ирсэн цагчдыг дадлагажуулж, мэддэг чаддагаа хуваалцан, амьдралын туршлагаа заасан багш шавийн холбоо тасрах нь үгүй. Сар шинийн баяраар цагчид багш нартаа золгож, эдүгээ ч ах дүүсээс илүү дотно байдаг юм билээ. Энэ ангид сурсан охидоос хамгийн түрүүнд Г.Туяа тухайн үеийн Политехникийн сургуульд 1979 онд элсэж суралцсан. Түүний дараа Д.Эрдэнэчимэг, Б.Энхтуяа Д.Жаргалсайхан, Г.Нямаа, Б.Ганцэцэг нар инженер, хуульч, бараа судлаач мэргэжил эзэмшжээ. Өөр мэргэжил эзэмшин, хувийн аж ахуй эрхлэн нэг хэсэг нь амьдарч байгаа ч 40 жилийн турш үерхэлдээ үнэнч яваа. Тэднээс 12 нь галаа сахин, цагаа зассаар байна. Зах зээлийн нийгэмд шилжиж, Ахуйн үйлчилгээний газар татан буугдсан ч тэд бууж өгөөг үй. 40 жилийн өмнө найзалсан 25 охиноос нэг нь хорвоод үгүй. Б.Энхтуяа цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлэн, нөхдөө орхиод явжээ. Гэхдээ одоо тэд 25-уулаа биш, түүнээс хэд дахин олуулаа цуглахаар өнөр болсон. Охид гэр бүлтэй, үр хүүхэдтэй болж, нөхрүүд нь ч тэднийг даган хоорондоо найзалж, хүүхдүүд нь хамт өссөн болохоор “Цаг засварчид”- ын гэх гэр бүл өнөр өтгөн болж байна. Тэдний дундаас үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан долоо, салбарын тэргүүний ажилтан 10, мастер цагчин гурав “төрж”, хоёр нь “Алтан гадас” одонг энгэртээ гялалзуулаад байна.
Шинэ жил, Цагаан сар, Ахуйн үйлчилгээний ажилтнуудын баяр, ахмадын баяр гээд олон тэмдэглэлт үйл явдлын үеэр цаг засварчдаа уриалан, нэгтгэн холбож явдаг, дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй нэг ангийн 25 охины нөхөрлөл 50, 60, 70 дахь жилдээ ч үргэлжлэх нь дамжиггүй ээ.


Ж.СОЛОНГО