Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бүх шатлалын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг өчигдөр танилцууллаа. Шалгалтыг энэ оны хоёрдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 10-нд хийжээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын 357, эрүүл ахуй, халдвар хамгааллын 314, эм, био бэлдмэлийн 150 байгууллага, аж ахуйн нэгжийг уг шалгалтад хамруулсан аж. Мөн 86 эмнэлгийн хоолны газрын үйл ажиллагааг шалгаж үнэлгээ өгсөн байна. 2013 онд бүх шатлалын эмнэлэгт хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчлүүд давтан гарсаар байгааг мэргэжлийн хяналтын байцаагч нар хэлж байлаа.
Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн барилга, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгийг бүтэц, үйл ажиллагааны стандарттай болгох, амаржих газруудын барилгыг шинэчлэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллах боловсон хүчнийг бодлогоор нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэгдсэн ч нүдэнд харагдаж, гарт баригдахаар юм хийгээгүй нь шалгалтаар илэрчээ. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийг стандарттай нь жишиж гаргаагүй, ашиглалтын нэгдсэн судалгаагүй (Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай аймгаас бусад), Улсын II, III эмнэлэг MRI–гүйгээс түрээсийн байгууллагаар үйлчлүүлдэг, ГССҮТ-ийн компьютер томографи аппарат нь оношилгооны шаардлага хангаагүйгээс цаг алддаг, үйлчлүүлэгчдийн ар гэрийнхнийг чирэгд үүлдэг, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын багаж хэрэгсэл хуучирсан, уушгины оношилгоо, эмчилгээний уян дуран, компьютер томографийн аппаратгүй гэх зөрчил илэрсэн байна. Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ГССҮТ Монгол Улсад шинээр нэвтрүүлж буй эмчилгээний арга технологийн (Элэг, ясны чөмөг, үр шилжүүлэн суулгах, өвдөг, түнхний үе солих, дурангийн мэс засал, гоо сайхны болон нөхөн сэргээх мэс ажилбар, түлэнхий, хөлдөлт болон лазер эмчилгээний) стандарт, удирдамжуудыг боловсруулаагүй, олон жилийн хугацаанд асуудлыг шийдвэрл үүлэх талаар санаачилга гаргаагүй, улсын ахлах байцаагч нарын удаа дараагийн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй гэнэ. Хамгийн ноцтой нь ГССҮТ-д ажилладаг зарим эмч гэр бүлийнхээ гишүүний компаниас улсын эмнэлэгт дурангийн аппарат нийлүүлэхдээ чанарын баталгаа өгөөгүйгээр барахгүй хагалгааныхаа өрөөнүүдэд 4-6 эмчийн “мэдэлд” л хадгалж байжээ.
Мөн эмнэлгийн хэрэгсэл, хиймэл үе, имплантыг гаднаас нийлүүлж, нэг үеийг 3500- 4500 ам.доллараар суулгаж байгаа нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “Интермед”, Төмөр замын нэгдсэн эмнэлэг эмчлэх эрхийн хүчинтэй хугацаа нь дууссан хэрнээ мэс ажилбар, оношилгоо хийж байсан гэнэ. “Интермед” эмнэлэг нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт өвчний түүхийг цахимаар хөтлөхдөө Эрүүл мэндийн сайдын 490 тоот тушаал, Төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6330:1:2012 стандартын заалт зөрчжээ. Стандартын дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмч, мэргэжилтний орон тоо 1160 байх ёстой атал 2014 онд 672 хүний төсөв баталснаас боловсон хүчний хүрэлцээ 60.5 хувьтай буюу сувилагч 199, инженер тав, 16 техникч дутагдалтай байгаа гэнэ. Хөрөнгийг нь төсөвт тусгаагүй гэсэн шалтгаанаар улсын эмнэлг үүдийн 78 хувь нь урсгал засварыг жил бүр хийхгүй, будаг шохой ховхрох, хана, тааз хагарч, ан цав үүссэн, шалны плита, хулдаас хууларсан зэргээр эрүүл ахуй, аюулгүй байдлын болон халдвар хамгааллын шаардлага хангаагүй байжээ.
Тэгвэл Хөвсгөл аймагт өнгөрсөн онд ашиглалтад орсон 50 ортой Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт энэ онд 154 эмэгтэй үр хөндүүлжээ. Тэдний 95-д нь “Циркон” хувийн эмнэлгийн эмч Гэрэлчулуун мэс ажилбар хийсэн байна. Ингэхдээ Нэгдсэн эмнэлгийн захиргаатай ярилцаж, зөвшилцөлгүйгээр төрөх тасагт уг ажилбарыг хийжээ. Тэдний 29 нь анхны хүүхдээ тээж байсан нь асуудал үүсгээд буй аж. Энэ мэт эрүүл мэндийн салбарын зөрчил дутагдлыг нэг бүрчлэн бичнэ гэвэл цаг, цаас хүрэхгүй биз ээ.
О.БАТ-УНДРАХ