Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг ирэх арваннэгдүгээр сард зарлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь олон улсын анхаарлыг Монголын зүг дахин хандуулж эхэллээ. Хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендерийг 2008 онд зарлаж байв. Үүнээс хойш зургаа дахь өвлөө угтах гэж буй ч эцсийн шийдвэрээ гаргалгүй эргэж буцсаар өнөөдрийг хүрсэн нь Тавантолгойн ордыг эдийн засгийн хувьд зогсонги байдалд оруулаад байгаа билээ. 2010 оны арванхоёрдугаар сард зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтад санал ирүүлсэн 15 оролцогчоос АНУ-ын “Пиибоди”, БНХАУ-ын “Шинхуа”, ОХУ, БНСУ, Японы хамтарсан консорциум, Австрали, Швейцарийн “Экстрата Коул”, Бразилийн “Валей”, Люксембургийн “Арселар” компани хураангуй жагсаалтад үлдсэн. Тэдэнтэй эхний хэлэлцээр явуулсны үр дүнд АНУ-ын “Пиибоди”, БНХАУ-ын “Шинхуа” болон Орос, Монголын хамтарсан консорциумыг сонгох саналыг ҮАБЗ-д танилцуулсан ч дэмжлэг аваагүй. Эцэслээгүй өдий хүрсэн Тавантолгойн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг ирэх сард багтаан үргэлжлүүлэн дүгнэж арванхоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулах шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сарын 28-нд гаргасан юм.
Уг тогтоолоор өмнө зарласан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлага, зарчимд өөрчлөлт оруулах замаар хөрөнгө оруулагчийг шалгаруулахаар болсон. Ингэснээр уг ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах, нүүрс баяжуулан экспортлох, түүнд шаардлагатай үйлдвэр, дэд бүтэц, төмөр замын асуудлыг улсын төсөвт ямар нэгэн ачаалал үүсгэлгүйгээр цогцоор нь шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж буй. Үүнээс үүдээд эцсийн шатанд тунасан АНУ-ын “Пиибоди”, БНХАУ-ын “Шинхуа” болон Орос, Монголын хамтарсан консорциумийн дунд энэ удаагийн шалгаруулалт үргэлжилнэ гэсэн хүлээлт байгаа ч өмнөх шалгаруулалтаас гомдолтой үлдсэн БНСУ, Японы талын ашиг сонирхлыг ч эргэн харж магадг үй гэсэн мэдээлэл байна. Мөн 15 оролцогчоос хураангуй жагсаалтад тунаж үлдсэн Австрали, Швейцарийн хамтарсан “Экстрата Коул” консорциум, Бразилийн “Валей”, Люксембургийн “ Арселар” компаниудын оролцох сонирхол хэвээрээ, эсэх нь одоогоор тодорхойгүй. Энэ олон ашиг сонирхол дундаас Монголд юу үлдэх вэ гэдэг асуулт бидэнд төдийгүй дэлхийн нүүрсний зах зээлд тоглогчдын анхаарлын төвд дахин орлоо. Тиймээс энэ удаад хураангуй жагсаалтаас шөвгөрсөн дээрх гурван том оролцогчийн зургаан жилийн хүлээлт монголчуудын ашиг сонирхол, эдийн засгийн эрх ашигтай хэрхэн нийцэх боломжтойг хөндөхийг хичээв.
АШИГ СОНИРХОЛ БА УЛС ТӨР
Уул уурхайг дагасан гадаадын хөрөнгө оруулалтад монголчууд болгоомжтой хандаж ирсэн. Оюутолгойн ордыг ашиглах асуудал ч үүнээс дутахгүй урт хугацаагаар хүлээлт үүсгэсний эцэст эргэлтэд орж байлаа. Ингэж хугацаа алдах нь манай эдийн засагт ч сөргөөр нөлөөлс өн. Харин энэ удаа тендерийг үргэлжл үүлснээр Тавантолгой Монголын төдийгүй дэлхийн том гүрн үүдийн (ОХУ, БНХАУ, АНУ) ашиг сонирхолтой дахин холбогдож эхэллээ. Харин энэ том тоглолтыг эхл үүлснээр монголчууд улс төрийн болон эдийн засгийн ашиг сонирхлоо хэрхэн уялдуулах вэ гэсэн хүндхэн сонголттой тулгараад байна. Өрсөлдөж буй компаниудын аль нь дээрх хоёр сонирхлыг илүү нийцүүлэх вэ гэдэг нь сонголтын гол шалгуур болох нь тодорхой. Гэхдээ бас Тавантолгойн ордыг өмнө нь хэтр үүлэн үнэлж өрөнд унасан, нүүрсний салбарын өрсөлдөөн ширүүссэн, үнэ ханш нь олон улсын зах зээлд эрс буурсан зэрэг нөхцөл байдлыг энэ удаа тооцох нь лавтай. Тэр дундаа дэлхийн нүүрсний салбарын гол өрсөлдөөн Ази тивд өрнөж буй энэ үед нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын хөрш төдийгүй тэдний сонирхлыг нь хамгийн их татаж буй Тавантолгойн ордод АНУ, ОХУ зэрэг их гүрнүүд хөрөнг ө оруулах сонирхлоо илэрхийлсэн нь онцлог юм. Энэ нь манай Засгийн газрыг долоо хэмжиж нэг огтлох хариуцлагатай шийдвэрт түлхэж байгаа.
Хөрөнгө оруулагчид өөрсдийн оролцоо, давуу талыг үнэлэн томоохон хувь эзэмших сонирхолтой нь ойлгомжтой. Энэ тохиолдолд Тавантолгойн ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулахад шаардлагатай нэр хүнд, туршлага, хөрөнгө босгох чадвар, эдийн засгийн чадамж, харилцах сүлжээ, дэлхийн нүүрсний зах зээл дэх гол тоглогчдын өрсөлдөөнийг нарийвчлан тооцоолохоос өөр аргагүй. 2013 оны байдлаар нүүрсний нийт олборлолтоор БНХАУ 3.561 сая тонноор дэлхийд тэргүүлсэн бол АНУ 904, Австрали 459, ОХУ 347 сая тонноор удаалсан байна. Харин Индонез 426, Австрали 336, ОХУ 141, АНУ 107 сая тонныг экспортолж дэлхийд тэргүүлэгч орнуудын жагсаалтад багтжээ. Гэтэл өмнөх жилүүдэд экспортоор тэргүүлж байсан манайх байр сууриа алдан, сураггүй хоцорч, коксжих нүүрсний олборлолтоороо л ОХУ, Австралийн дараа долдугаар байрт жагссан байх юм. Үүнээс харахад Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой БНХАУ, АНУ, ОХУ нь нүүрсний олборлолт, экспортын аль алинаараа дэлхийн топ тавыг тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн нүүрсний зах зээл дэх Монголын гол өрсөлдөгчид Тавантолгойн тендерт оролцох нь. Нүүрсний асар их нөөцтэй, том том уурхайтай, олборлолт, экспортын хэмжээгээрээ ч дэлхийд тэргүүлдэг Орос, Америкийн тал Монголын Тавантолгойд хөрөнгө оруулж Хятадад экспортлох гэж зургаан жил хүлээхийн учир юунд байна вэ? “Пиибоди энержи”, “Шинхуа энержи”, “Валей” гээд дэлхийн гигантууд Тавантолгойн тендерт өрсөлдөж буйг нэг талаасаа тухайн компаниудын Ази дахь байр суурь, бизнесийн ашгийн төлөөх өрсөлдөөн гэж харж болно. Нөгөө талаасаа үүний цаана ОХУ, АНУ, БНХАУ гэх их гүрнүүдийн бодлого бий. Тиймдээ ч энэ зун манайд айлчилсан хоёр хөршийн төрийн тэргүүний дээд хэмжээний айлчлалын цаана ч Тавантолгойн төлөөх ашиг сонирхол хөндөгдсөн юм.
АНУ-ын хувьд дэлхийн нүүрсний зах зээлд нэрийн хуудас нь болсон “Пиибоди энержи”- гээр дамжуулан өөрсдийн ашиг сонирхлыг илэрхийлж байгаа. УИХ-ын энэ намрын чуулганаар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр”- ийг жагсаалтын эхэнд хэлэлцэж, соёрхон батлахаар төлөвлөсөн. Хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын энэ мэт хэлэлцээрийг өмнө нь протоколын уйтгартай асуудлуудын нэг хэмээн сонирхдоггүй байв. Харин Монгол, АНУ-ын энэ хэлэлцээр анхаарал татаж, улстөрчид илүү ач холбогдол өгч буйн цаана нь Тавантолгойн сонгон шалгаруулалтад шөвгөрс өн “Пиибоди”- гийн эрх ашгийг хамгаалах АНУ-ын бодлого бий гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа.
ЭДИЙН ЗАСАГ БА СОНГОЛТ

ХЯТАД
Улс төр, геополитикийн сонирхлоос илүү эдийн засгийн талаас нь харвал БНХАУ-ын ”Шинхуа энержи”-г стратегийн гол түншээр сонгохоос аргагүй болсныг нүүрсний салбарынхан хүссэн ч, хүссэн ч хүлээн зөвшөөрч байна. Энэ нь монголчуудын хувьд үл итгэлцлийн сүүдрийг дагасан их үнээр олдсон гэж болно. Үүнийг уншсан зарим нэг нь Хятадын талыг баримтлагч хэмээн хардаж магадгүй. Гэхдээ бодит байдал үнэхээр ийм л байгаа. Тавантолгойн нүүрсийг худалдан авагч нь БНХАУ, гуравдагч зах зээлд дамжин өнгөрүүлэгч нь БНХАУ, боомтоо ашиглуулагч нь ч БНХАУ. Байршил, тээвэрлэлтийн дэд бүтэц, зах зээл аль аль талаасаа Тавантолгойг Хятадгүйгээр эргэлтэд оруулж, эдийн засгийн үр шимийг нь хүртэнэ гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Тэгээд ч дэлхийн нүүрсний зах зээлийн гол тоглогчтой 200 гаруйхан км-ээр хөршилдөг нь Орос, Америк, Австралийн нүүрсний компаниудаас илүү боломжийг монголчууд бидэнд олгодог. Гэвч өнөөдөр бид үүнийгээ бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй, алтан боломж бүрийг алдсаар, цаг хугацаа урссаар байгаа. Тиймээс өнөөдөр Тавантолгойг хэдэн хэсэгт хувааж эдийн засгийн үр ашгийг нь тарамдуулахг үйгээр үр өгөөжийг нь хүртэх, өөрсдөө давуу эрхээ эдэлж, баталгаат худалдан авагч зах зээлтэй байхын тулд хэн нэгнийх нь оролцоог арай илүү хангахаас өөр сонголт үгүй. Тэр нь хэн байх боломжтой вэ? Орос, Америкийг оролцуулснаар монголчуудад илүү ашигтай байж чадах уу?
Монголын төдийгүй Орос, Америк, Австралийн бүх нүүрс Хятад гэх хязгааргүй их хэрэглээтэй, аварга зах зээлийг зорьж байна. Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэж тэд хаа холоос далай тэнгис гатлан тэмүүлж байна. 2013 оны байдлаар Япон 196, Энэтхэг 180, БНСУ 126, Тайвань 68 сая тонн эрчим хүч, коксжих нүүрс импортолж, дэлхийд эхний тавд жагссан бол БНХАУ дангаараа 327 сая тонн нүүрс импортолж тэднийг тэрг үүлсэн. Ганц Хятад импортоо багасгахад нүүрсээр “амьдардаг” улс орны эдийн засагт савлагаа үүсдэг. Америк, Австралийн нүүрсний олборлолт, экспорт хүртэл манай урд хөршөөс хамааралтай. Ийм байхад дэлхийд тэрг үүлэгч “Пиибоди”- гийнхон, эсвэл “Валей” Тавантолгойд хэчнээн сая ам.долларын хөрөнгө оруулаад ч Хятад авахгүй гэдийвэл монголчууд бид яах вэ?
Манай Засгийн газраас Тавантолгойн нүүрсийг баяжуулан экспортлох, түүнд хэрэгцээтэй үйлдвэр, дэд бүтцийг шийдэх шаардлагыг хөрөнгө оруулагчдад тавьж байгаа. Энэ нь хэр богино хугацаанд хэрэгжиж чадна, тэр хэрээрээ Монголын эдийн засагт эерэг үр дүн авчирна. Үүнийг даруй биелүүлэх хүсэл сонирхол, бодлого манай өрсөлдөгчх өрөнгө оруулагчдад бий юү? Тавантолгойд төмөр зам тавьж, нүүрсээ бага зардлаар тээвэрлэн, экспортын хэмжээгээ эрс нэмэгдүүлэх боломж бидэнд уг нь байсан. Гэвч царигийн маргаан энэ бүтээн байгуулалтыг долоон жил гацаасан. Үүний уршгаар Монголын нүүрсний экспорт “тэмээн жингээр” явж, харин Оросынх галт тэрэгний хурдаар урагшилсан. Хэн хожиж, хэн хохирсон билээ. Зах зээлийн өрсөлдөөн, их гүрнүүдийн бодлого гэж үүнийг л хэлэх байх. Орос, Америк, Хятадын аль нь ч ялгаагүй.
АМЕРИК

Монголчууд “Пиибоди” компанийг эчнээ мэднэ. Манай өмнийн говийн газар нутгийн долоон хувьтай тэнцэх хэмжээний талбайд нүүрсний хайгуул болон ашиглалтын лиценз эзэмшдэг БНХАУын “Winsway” гэх компани бий. Тавантолгойн нүүрсний тээвэрлэлтээс анх бизнесийн гараагаа эхэлсэн тус компани өнөөдөр Хятадаас хальж дэлхийд бүртгэлтэй болсон. Хэдэн жилийн өмнө “Polo resources”, “Пиибоди энержи”- гийн хамтарсан компанийн 50 хувийг худалдан авч, хамтарсан (“Peabody-Winsway resources”) компани байгуулсан. Тус компани нь Монголд нүүрсний хэд хэдэн ордын лиценз эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, “Пиибоди энержи”- гийн цаана БНХАУ-ын “Winsway Coking coal holdings”-ийн ашиг сонирхол, нөлөө оролцоо бий. Америкийн олон компани Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулж байсаан. Тамсагийн сав газарт газрын тос анх олгойдоход СОКО гэх Америкийн компанийг монголчууд алгаа тосон авч байлаа. Тогтвортой байдлын гэрээ байгуулж, Монголын төр, засаг бүх л боломжоороо найр тавьсан, дэмжсэн. Гэтэл хэдхэн жилийн дараа БНХАУ-ын “Петрочайна Дачин тамсаг” компанид энэ том ордыг маань зарчихаад гараад явчихсан түүхэн сургамж бий. Тиймээс Америкийн хэмээн нэрлэгдэж буй ч Хятадын хойд бүсийн уул уурхай, ложистикийг атгасан “Winsway Coking coal holdings”- тэй “Пиибоди энержи” түрийвчээ нэгтгэсэн нь төрийн түшээдэд нэгийг бодуулж хоёрыг сануулах буй за.
Оюутолгойн хөрөнгө оруулагчид ч ийм тоглолт хийж байсан. Анхны хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз” компанийнхаа тодорхой хувийг “Рио Тинто”-д шилжүүлснээр өнөөдөр Оюутолгойн гол тоглогч- хөрөнгө оруулагч нь “Айвенхоу майнз” биш “Рио Тинто” болсон. Үүн шиг “Пиибоди энержи” болон “Winsway”-н хооронд цаашид ямар наймаа хийгдэхийг таашг үй. Тиймээс Тавантолгойд “холбогч” маягаар оролцож байх магадлал “Пиибоди”-д байхыг үгүйсгэх арга алга.
ОРОС

Оросын хувьд Тавантолгойд хөрөнгө оруулагчаар зайлшг үй оролцох эдийн засгийн ач холбогдол шаардлага, үнэндээ байхгүй. Тэд өөрсдөө нүүрсний маш том ордуудтай. Якут, Читын зааг орчим дахь Эльгагийн орд, Хабаровск болон Алс Дорнод дахь Огоджинское зэрэг ордуудаа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтаар саяхнаас эргэлтэд оруулсан. БНХАУ-ын тал Оросын нүүрс, түүнийг дагасан дэд бүтцэд 4.3 тэрбум ам.долларын зээл, хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээлэл бий. Товчхондоо бол өөрсдийн нүүрснийхээ ордуудыг урьтаж эргэлтэд оруулах гэж цаг хугацаатай уралдаж буй оросууд манай төмөр зам, хөрөнгө оруулалтын өрсөлдөөнд оролцож байгаа нь цаг хожих, ашиг сонирхлоо хүчирхэгж үүлэх, нүүрсний зах зээлд өөрсдийн байр сууриа улам бэхж үүлэх гэсэн тоглолт хэмээн ойлгож болохоор байгаа юм. Харин БНХАУ-ын хувьд манай өмнөд бүсийн хар алтанд өндөр ач холбогдол өгч Монголын нүүрсийг угтуулан тээвэрлэх дэд бүтэц, ложистикоо эртнээс тавьж, бэлтгэлээ хангасан. Өнгөрсөн онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалаар БНХАУ Монголоос 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс импортлох гэрээ байгуулсан. Энэ нь ч тохиолдлынх биш. Тавантолгой болон Монголын бусад орд дахь нүүрсийг шингээх ямар том боломж, таатай нөхцөл байж болохыг л бидэнд мэдрүүлсэн эхний алхам нь. БНХАУ-ын дарга энэ зуны төрийн дээд хэмжээний айлчлалынхаа үеэр транзит тээврийн асуудалд мөн нааштай хандсан. Энэ бүхнээс үзвэл, давуу оролцоог Орос, Хятад, Америкийн компанийн аль алинд нь өгөх боломжг үйгээс хойш сонгон шалгаруулалтад оролцогчдын тоог хумьж, Монголын компанийн эзэмших хувийг нэмэн, “ченжийн” дамжлагаг үйгээр шууд зах зээлдээ хүргэх боломж, бололцоог бид ашиглах цаг ирээд байна. Бодит байдал ийм л байна, сонголтыг Монгол төрийн мэргэн ухаанд үлдээе.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ