Нийслэлийн хэмжээнд англи хэлний 210 багш дутагдалтай байна
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг чадавхжуулах болон дутагдлыг нөхөх арга хэмжээний талаар танилцуулав.
2026-04-22
PISA үнэлгээний шалгалтын өнгөрсөн оны дүн гараагүй байна гэв
Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдрийн шуурхай хурал дээрээ боловсролын зургаан шинэчлэлийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв. Тэр дундаа PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг зогсоосон байгааг онцлон мэдэгдэв. Манай улс 2022 онд анх удаа уг үнэлгээнд ерөнхий боловсролын сургуулийн 15 настай хүүхдүүдийг хамруулсан юм.
2026-04-09
Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноог өндөрсгөжээ
Элсэлтийн шалгалт хаяанд тулахтай зэрэгцээд их, дээд сургуулиудын ирэх хичээлийн жилийн оюутан элсүүлэх босго оноог уламжлал ёсоор шинэчлэн тогтоогоод байна. Сургуулиуд 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх босго оноо, журмаа боловсруулсан бөгөөд түүнийг нь Боловсролын сайд А/34 дүгээр тогтоолоор баталж, жагсаалтыг танилцуулав.
2026-04-02
Англи хэлний нийт багшийн 20 хувь нь ур чадвараа дээшлүүлэв
Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийн үр дүнтэй Боловсролын сайд танилцсан байна. Тус төсөлд алслагдсан найман аймгийн төрийн өмчийн 219 сургуулийн англи хэлний 739 багш хамрагдаж байгаа аж. Тэдгээр багшийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээр 140 мянга гаруй хүүхдийн сурч боловсрох, авьяас чадвараа хөгжүүлэх боломж нэмэгдэнэ гэж төслийн багийнхан үзэж буй юм.
2026-03-27
I-II ангийн сурах бичгийн жагсаалтыг баталлаа
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд хэрэглэх I-II ангийнхны сурах бичгийн жагсаалтыг баталсныг Боловсролын яамнаас мэдээллээ. Ерөнхий боловсролын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар баталсан энэхүү жагсаалтын дагуу судлагдахуун тус бүрээр сурах бичгийн эхийг зохиох тендер зарлан, сонгон шалгаруулалт зохион байгуулж, ирэх намраас өмнө хэвлэлтэд шилжүүлэхээр төлөвлөжээ.
2026-03-25
Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд болно
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын тов гарлаа. Энэхүү шалгалт нь эх хэлний дархлааг дэмжих зорилготой бөгөөд их, дээд сургуульд элсэх босго 400 оноог давах зайлшгүй шаардлагатай сорил юм.
2026-03-23
Бие даалтын долоо хоног ирэх даваа гарагт эхэлнэ
Боловсролын сайдын Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай 2025 оны А/95 дугаар тушаалын дагуу I, II улиралд бие даалтын долоо хоногийг зохион байгуулж буй. Хи чээлийн I улирлын бие даалтын долоо хоног өнгөрсөн аравдугаар сарын 20-24 хооронд болсон. Харин II улирлын бие даалтын долоо хоногийг орон нутагт энэ сарын 23-27, нийслэлд 30наас ирэх сарын 3 хүртэл зохион байгуулах юм.
2026-03-20
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар явуулах боломжгүй болжээ
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулах Боловсролын сайдын чиглэлийн дагуу энэ сарын 7-нд “Турших шалгалт”-ыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй болсон талаар Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдээллээ.
2026-03-11
Сургууль бүрд скаутын холбоо байгуулна
Боловсролын ерөнхий газар Монголын скаутын холбоо хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сайн дурын бүлэг байгуулах, ирээдүйн сайн иргэн төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна.
2026-03-06
Монгол бичгийн зөв бичих дүрэм баталж, бүх нийтээр дагаж мөрдөхөөр болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн энэ сарын 11- ний ээлжит бус хурлаар монгол бичгийн зөв бичих дүрмийг баталж, бүх нийтээр даган мөрдөхөөр боллоо. Тодруулбал, Монгол хэлний тухай хуулийн 8.1, 8.2, 8.3, 22.1 дэх заалтыг үндэслэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 2025 оны долоодугаар сарын 7-нд монгол бичгийн зөв бичих дүрэм боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм.
2026-02-13
“Эдүтэн”-ээр 700 сургуулийн 510 мянган сурагч хичээллэж байна
Манай улс боловсролын салбартаа олон улсын цөөнгүй хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь Финландын математикийн сургалтын тэргүү лэх платформ “Эдүтэн” юм. Энэ цахим системээр 2025-2026 оны хичээлийн жилд манай улсын төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын нийт 700 сургуулийн 1-6, сонголтоор 7-9 дүгээр ангийн 510 543 суралцагч хичээллэж буй аж.
2026-01-30