Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд НЗД-ын орлогч Т.Даваадалайд гар хүрэв

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд НЗД-ын орлогч Т.Даваадалайд гар хүрлээ. Энэ талаар  НЗД-ын орлогч Т.Даваадалай  "Санал хураалтын дүн 0 гарахаар нь би "нойл орчихлоо" гэж хэлсэн. Гэтэл үүнийг маань "томорлоо" гэж хүлээж аваад, уурлаж бухимдан, улмаар биед халдах үйлдэл гаргалаа.
2026-04-01

Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт дунджаар 58.1 хувьтай биелэжээ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцлээ. Аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.
2026-04-01

Н.Учралын танхимд хуучин, шинэ сайд нь 60:40 харьцаатай байх уу

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралыг УИХ цаг сунган хуралдаж, уржигдар 22.40 цагт томилов. Залгуулаад шууд Г.Занданшатараас тамгаа хүлээж авсан юм. Үндсэн хуулийн 39.3-т “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн заасан.
2026-04-01

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31

Омог ихтэй, том санаатай Б.Найдалаа

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түү­­­­­­хэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2026-03-30

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
2026-03-30

ТББХ: Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр хуралдалаа. Хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Санал хураалтад Төрийн байгуулалтын байнгын хорооны 20 гишүүн оролцож 85 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураалтаар эцэслэх юм.
2026-03-30

Г.Занданшатарыг чөлөөлж, Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН доторх Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл АН, Үндэсний эвсэлтэй хамтран Засгийн газрыг огцруулав. Тэд “Эрх баригч намын дарга парламентын спикер байж болохгүй, Ерөнхий сайдаа хий” хэмээх шаардлага тавьж, нэгдсэн чуулганыг ирцээр бойкотолсон юм. 68 суудалтай МАН дотроо хуваагдаж, нөгөө тал нь сөрөг хүчний дэмжлэгийг авсан учраас өөрсдөө ирцээ бүрдүүлж чадаагүй.
2026-03-30

ТББХ: Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий сайдыг үүрэгт албанаас нь чөлөөлөх тухай саналыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Г.Занданшатараас гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалаа. Байнгын хорооны хуралдаанд нийт 19 гишүүн оролцсоноос 16 гишүүн  буюу 84.2 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дэмжлээ. Ингэхдээ шинээр Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг тогтоолоор даалгалаа. 
2026-03-27

Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хуралдуулна

Парламентад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэ үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 
2026-03-27

Н.Учралыг явуулах, эсэхийг Удирдах зөвлөл нь шийднэ

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр бас хуралдсангүй. АН-ынхан чуулганы танхимд “Мафижсан МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын хоймроос буу”, “Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар ажлаа өгөөд, АТГ-т шалгуул” гэсэн лоозон байрлуулжээ. Шаардлагыг нь хүлээж автал тэд нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүй, эрх баригч нам өөрөө ирцээ бүрдүүлэх боломжтой гэсэн байр сууриа хадгалсан юм. Үндэсний эвслийн дөрвөн гишүүн тэдэнтэй нэгдээд буй. Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг ирцээ бүрдүүлэхийг шаардсан ч 42 гишүүн нь л ажлаа хийх “боломжтой” байгаа гэв.
2026-03-27

Н.Учрал: МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.03.26/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхлэх байсан ч 12 цаг 50 минутад гишүүдийн ирц 45.2 хувьтай байлаа. Иймд Улсын Их Хурлын дарга  Н.Учрал нэгдсэн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдэн, үг хэлэв.
2026-03-26

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан болон учруулж болзошгүй үйлдлийн талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, тэдгээрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
2026-03-25

АН-ын аймаг, дүүргийн намын хорооны дарга нар тодорлоо

АН-ын аймаг, дүүргийн намын хороод уржигдар хуралдаж, даргаа болон ҮБХ-нд илгээх гишүүдээ сонгосон. Зарим намын хорооны санал хураалт үүр цайтал үргэлжилсэн бол заримынх нь дүн өчигдөр ч гараагүй байлаа. Ямартай ч УИХ-ын гишүүдээс нь С.Эрдэнэбат Дархан-Уул, П.Батчимэг Өвөрхангай, Ж.Батсуурь Сүхбаатар, П.Мөнхтулга Архангай аймгийн, О.Амгаланбаатар Баянгол, А.Ганбаатар Баянзүрх, Ц.Баатархүү Чингэлтэй, Х.Болормаа Сүхбаатар, Б.Түвшин Хан-Уул дүүргийн намын хорооны даргаар сонгогджээ. Мөн Г.Цамбагарав Багануур, Н.Гансүх Налайх, Ц.Эрдэмбилэг Багахангай, П.Галиндэв Сонгинохайрханы намын хороог тэргүүлэхээр болсон байна.
2026-03-25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.03.25/ 08.00 цагт эхэлж, үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар,
2026-03-25

МАН нэгдсэн чуулганд ирцээ бүрдүүлнэ гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанд 40 гишүүн танхимаар, намын дарга Н.Учралын БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан явсан 12 гишүүн нь онлайнаар оролцжээ. Пүрэв гарагт болох нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулахаар хуваарьт оруул­сан байна. Тиймээс пүрэв гарагт МАН-ынхан ирцээ бүрдүүлж чадна хэмээн бүлгийн дарга нь уламжлав. 
2026-03-24

Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулахыг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байна. 
2026-03-24

АН-ын ҮБХ-ны шинэ бүрэлдэхүүн өнөөдөр тодорно

АН-ын бүх шатанд дотоод сонгууль өрнөж буй. Өчигдөр тус намын аймаг, дүүр­гийн намын хороод тус бүрдээ хуралдаж, эдгээр нэгжийн дарга болон Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүнийг тодруулах сонгуулиа хийв. Аймаг, дүүргийн намын хорооны даргад нэрээ дэвшүүлэх хүмүүсийг энэ сарын 22-ны 12.00 цаг хүртэл бүртгэсэн байна. Мөн шинэчилсэн дүрмийн дагуу тус намын ҮБХ-нд нийт 378 гишүүн сонгох юм.
2026-03-24