Байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын байгалийн өв сангийнхан байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааг Засгийнгазрын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Дэ нэйче консерванси”, Монголын байгалийнөв сангийн “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.
2026-03-03
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг АТГ-ын дэргэдэх зөвлөл дэмжив
Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй, УИХын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл дэмжихээ илэрхийллээ. Тус зөвлөлийн дарга Г.Ганбат “Өнөөгийн парламентад гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хүмүүс нийгмийн шударга ёс, ёс зүй яриад сууж байна. УИХ-ын 20 орчим гишүүн “Нүүрсний хулгай”, “Хөгжлийн банк”, “Ногоон автобус”-ны зэрэг хэрэгт холбогдсон
2026-03-03
Сонгогчдын оролцоог сайжруулахын тулд хуульд өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ
Хүний эрхийн үндэсний комисоос гаргасан 2024 оны хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-аар хэлэлцсэний дараа 77 дугаар тогтоол гаргаж, үүнд хөгжлийн бэрхшээлтэй болон гадаадад амьдардаг иргэд, хаягнаасаа өөр газар байгаа сонгогчдын саналыг авч, сонгох эрхийг эдлүүлэхэд анхаарах үүргийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд өгсөн аж.
2026-03-03
Улаанбаатарт маргааш цас орж, нөгөөдрөөс хүйтний эрч суларна
Хаврын тэргүүн сар гарсан ч хүйтний эрч сулрахгүй, зарим газарт цасаар шуурч, зам, даваа хаагдан, халтиргаа гулгаа үүссэн хэвээр байна. Ялангуяа Дорнод аймагт энэ сарын 1-3 хүртэлх хугацаанд нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи секундэд 12-14 метр хүрэх төлөв гарчээ.
2026-03-03
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийг давж заалдах шүүх хэлэлцэж байна
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн уг хэргийг хянан хэлэлцэж буй юм. Дугаар шилжих мөчид хэргийн оролцогчид давж заалдах гомдлоо танилцуулж дуусаагүй байсан агаад өнөөдөр үргэлжилж болзошгүй талаар мэдээлсэн юм.
2026-03-03
Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 371 иргэн бий
АНУ, Израилийн зүгээс өнгөрсөн бямба гарагт Иран руу өргөн хүрээтэй агаарын цохилт өгсөн нь Ойрх Дорнодын нөхцөл байдлыг огцом хурцатгасан үйл явдал болов. Үүний улмаас Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей амь үрэгдэж, түүний охин, хүргэн болон ойр тойрных нь хүмүүс эндсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
2026-03-03
Д.Амарбаясгалан МАН-ын гишүүнээс өөрөө түрүүлж түдгэлзэх үү
МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн баасан гарагт болсон Бага хурлынхаа үеэр намдаа цэвэрлэх, цэгцлэх хөдөлгөөн эхлүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгдсэн билээ.
2026-03-03
Мазаалайн генетикийн иж бүрэн судалгааг анх удаа Монголд эхлүүллээ
Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг хамгаалах өдрийг жил бүрийн хоёрдугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Мазаалай нь зөвхөн Монгол орны хэт гандуу, цөлийн бүсэд тархацтай, хамгийн халуун, хатуу ширүүн, хуурай уур амьсгалтай орчинд дасан зохицсон хүрэн баавгайн дэд зүйл юм. Дэлхийн байгаль хамгаалах холбооны (IUCN) Улаан дансанд “устаж байгаа” ангилалд бүртгэгдсэн. Энэ ангилалд орсон бол байгальд устах эрсдэлд байгааг илтгэдэг.
2026-03-02
“Музейн нээлттэй өдрүүд”-д зочлоорой
Жил бүр зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” гуравдугаар сарын 1-7нд болно. Энэ өдрүүдэд Богд хааны ордон музей, “Чингис хаан” үндэсний музейн үзмэрүүдийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх гэнэ. Харин Чингис хааны хүндэтгэлийн өргөө болон Алтан шүтээн хөшөөг үзэж сонирхоход төлбөртэй аж.
2026-03-02
Төмөр хийх шинэ технологи боловсруулжээ
Төмөр бол дэлхий нийтэд өргөн хүрээнд, олон салбарт хамгийн чухал материал. Хүдэр олборлож, баяжуулаад, асар өндөр температурт кокс ашиглан шатаах зэргээр олон шат дамжлагатай түвэгтэй үйл явцын үр дүнд төмөр хэмээх металл бии болдог. Уул уурхай буюу газрын хэвлийг сэндийчиж, зууханд кокс шатааснаар нүүрстөрөгчийн исэл ялгаруулан байж үйлдвэрлэдэг гэсэн үг.
2026-03-02
“Занабазар: Тал нутгийн мэлмий” тусгай үзэсгэлэнг Туринд дэлгэв
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд “Занабазар: Тал нутгийн мэлмий” тусгай үзэсгэлэнг Итали улсын Турин хотын Дорно дахины урлагийн музейд олон улсын үзэгчдийн хүртээл болгож байна. Энэхүү үзэсгэлэн Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Өндөр гэгээний хөрөг, хүрэл цутгамал “Ногоон дарь эх” бүтээл дэлгэж, Өрнө дахины үзэгчдийн мэлмийг баясгаж буйгаараа онцлогтой.
2026-03-02