Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Шигшээ багийнхан “Универсиад-2026” наадмын цанын төрөлд түрүүллээ

Оюутны универсиад наадмын хөтөлбөрт цанын спорт 2005, 2009, 2013, 2017 онд орсон ч сүүлчийн хоёр наадамд багтаагүй. Тэгвэл БНХАУ-ын Чанчунь хотод ирэх оны нэгдүгээр сарын 15-25-нд зохион байгуулах Дэлхийн оюутны универсиад наадмын хөтөлбөрт оруулжээ. Монголын оюутны спортын “Универсиад-2026” наадам энэ жил 14 төрлөөр явагдана.
2026-03-11

Шатарчид өндөр зэрэглэлийн тэмцээнд өрсөлдөнө

Өмнөд хөршид ирэх сарын 7-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээн эхэлнэ. Шанхайд тав хоног үргэлжлэх тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцох шатрын багийг бүрдүүлэх зорилгоор тамирчдын сонгон шалгаруулалтыг Монголын шатрын холбоо болон “ABChess” шатрын академи хамтран зохион байгууллаа. Эрэгтэйчүүдийн ангилалд 2000-аас дээш онооны чансаатай 14, эмэгтэйчүүдийнхэд 1800-аас дээш чансаатай 12 шилдэг тамирчин оролцов.
2026-03-11

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дуусжээ

Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хоёрдугаар давхрын 432 ам метр талбайд хэсэгчилсэн их засвар хийлээ. Тодруулбал, өрөөнүүдийн хаалга, шал, хана, тааз, давхар дундын шатыг шинэчилж, ариун цэврийн өрөөнүүдэд шинэ тоноглол суурилуулан, дотор гэрэлтүүлэг болон бусад шаардлагатай засварын ажлуудыг хийсэн юм.
2026-03-11

Ахмадуудын урт хугацааны асаргаа, үйлчилгээнд анхаарах нь

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийг 2026-2029 оны хооронд хэрэгжүүлэхээр боллоо.
2026-03-11

Улсын хэмжээнд 5005 айл өрх шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй байна

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд эрсдэлийн үнэлгээг шинэчлэн гаргажээ. Уг үнэлгээгээр орон нутгийн 10 аймгийн 3789, нийслэлийн долоон дүүргийн 1216 буюу улсын хэмжээнд нийт 5005 айл өрх шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ сард агаарын температур огцом дулаарч, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.
2026-03-11

Төрөлтийн оргил нас 30-34 болж хойшилжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь мэдээлэл болохуйц гурван том бүлэг судалгааны дүнг танилцуулаад буй. Үүний нэг нь “Монгол Улсын төрөлтийн шинжилгээ, бодлого” бөгөөд уг судалгааны дүнгээр залуу­ чуудын хүүхэдтэй болох хүсэл бүрмөсөн алга болоогүй, харин орон сууц, тогтворгүй орлого, асаргааны ачаалал, ажил, амьдралын тэнцвэрийн асуудлаас шалтгаалан бүл нэмэх хугацаагаа хойшлуулж байгаа аж.
2026-03-11

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийнэ. Авто замын засвар шинэчлэлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд 233 км авто замыг шинэчилж байв. Тэгвэл энэ онд засвар шинэчлэлт хийх авто замын талаар мэдээлэл хүргэж байна.
2026-03-11

“UB POST” сонины 3000 дахь дугаар “мэндэллээ”

Монголын сэтгүүл зүйд түүх бүтээсэн “UB post” сонин 3000 дахь дугаараа уншигчдын гар дээр дэлгэж байна. Тогтмол хэвлэл англиар мэдээлэл түгээж эхэлсэн цаг үеэс хойш төд удалгүй “Монгол ньюс” компани “UB post” сониноо эрхлэн гаргаж, 30 жилийн турш тасралтгүй хэвлүүлсээр өнөөдөртэй золголоо.
2026-03-11

МИАТ тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх оронд нь авч ирлээ

Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир бусад улс орнууд боломжит байдлаар тус бүс нутгаас өөрсдийн иргэдийг татан авах ажиллагааг эхлүүлээд байна. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэгүүд л үйлдэгдэж буй юм.
2026-03-11

Сөүлд орон сууц эзэмшихийн тулд заавал зөвшөөрөл авах хэрэгтэй

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам­­­­­наас үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн хөөсрөлтийг хазаарлах, гадаадын хөрөнгө оруулалтын нөлөөг зохицуулах зорилгоор орон сууц ху­­­­далдан авах нөхцөлийг чан­­­­­­­­гатгаснаа мэ­­дээллээ. Сөүл болон дагуул хотуудын байрны ханш сүүлийн жилүү­­дэд тасралтгүй нэ­­­­­­­­мэгдсэн нь бодлого боловсруулагч­­­­­­­дын ан­­­­­­­­­­­хаарлыг татах болов
2026-03-10

Насанд хүрээгүй хүүхдэдээ суррон авч өгөхгүй байхыг уриаллаа

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс скүүтер, мопедыг явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэ­ний зорчих хэсэгт байршуулахгүй байх, 16 нас хүрсэн иргэнд түрээслэхээр зохицуулж буй талаар мэдээлсэн. Тэгвэл тус зөвлөлөөс насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриалав.
2026-03-10

Эцгээ залгамжилсан эрсдэлтэй тавилан

“New York times” сонины мэдээлснээр Ираны дээд удирдагчийг сонгох үүрэг бүхий Шинжээчдийн зөвлөл өөрийн шийдвэрийг мэдээлэхэд хэдэн өдрийн өмнө бэлэн байсан ч талийгаачийн хүүг АНУ, Израилын цохилтын бас нэг бай болгочхоос болгоомжилсон байна.
2026-03-10

Олон жилийн дунджаас дулаан хавар болох нь

Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хиймэл оюун, тоон загварчлал, су­­далгааны хэлтсээс энэ хавар агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх нь. Агаарын дундаж температур IV, V, VI сард ихэнх нутгаар дулаан байх төлөв гарчээ
2026-03-10

Бодлогоор дэмжихгүй бол бүсийн хүн амын өсөлт улам тэнцвэргүй болох нь

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар МУИС-ийн эрдэмтэн багш нар “Бүс, орон нутгийн хүн ам зүйн өрсөлдөх чадвар” судалгаа хийж, үр дүнг нь танилцуулсан юм.
2026-03-10

“Сургуулийн эргүүл”-д бүтэн өдрийн цалинтай чөлөө олгох санал дэвшүүлэв

“Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж, цахимаар хуралдлаа.
2026-03-10

“Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлд нислэг үйлдэнэ

“Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-10

Эрчим хүчний салбарт 18 их наяд төгрөгийн өртөгтэй, 16 төсөл хэрэгжүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд өчигдрөөс энэ сарын 13-нд хүртэл “Investment and trade agency week” арга хэмжээ эхлүүллээ. Үүний хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа, татвар, санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, салбарын танилцуулга, хөрөнгө оруулалтын ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгөх юм байна.
2026-03-10

Аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлагыг “Tourism week-2026” чуулганаар хэлэлцэж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон хамтран “Tourism week2026” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 9-15-нд зохион байгуулж байна. Уг чуулган нь салбарын бодлого, тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх замаар олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм.
2026-03-10