“Занабазар: Тал нутгийн мэлмий” тусгай үзэсгэлэнг Туринд дэлгэв
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд “Занабазар: Тал нутгийн мэлмий” тусгай үзэсгэлэнг Итали улсын Турин хотын Дорно дахины урлагийн музейд олон улсын үзэгчдийн хүртээл болгож байна. Энэхүү үзэсгэлэн Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Өндөр гэгээний хөрөг, хүрэл цутгамал “Ногоон дарь эх” бүтээл дэлгэж, Өрнө дахины үзэгчдийн мэлмийг баясгаж буйгаараа онцлогтой.
2026-03-02
Баянхонгорын Жинстэд газар 4.1 магнитудын хүчтэй хөдөлжээ
Баянхонгорын Жинст сумд өчигдөр 01.00 цагт газар 4.1 магнитудын хүчтэй хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Газар хөдлөлийн төвийн байршил нь өргөрөгийн 45.03, уртрагийн 100.35 хэмд, 10 км гүнд бүртгэгдсэн байна. Газар 3.5-аас дээш магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдлыг мэргэжлийн байгууллагынхан бүртгэдэг.
2026-03-02
“Эрдэнэс Тавантолгой” компани стандартын баталгаажуулалтын шинэ гэрчилгээ авлаа
“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны дэлхийн жишигт нийцсэн стандартын баталгаажуулалтын гэрчилгээ авснаа мэдээллээ. Тус компани нь 2019 оноос хойш ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 байгаль орчны менежментийн, ISO 45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлжээ.
2026-03-02
Худал мэдээлэл түгээсэн хэмээн М.Адилсайханыг ажлаас нь чөлөөлөв
УНТЭ-ийн удирдлага удаа дараа солигдсоноос өдөр тутмын эмчилгээний эм тариа, багаж хэрэгсэл тасалдаж байгаа талаар тус эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайхан тэргүүтэй эмч, мэргэжилтнүүд өнгөрсөн пүрэв гарагт хэвлэлийн хурал хийсэн юм.
2026-03-02
Сарны хиртэлт таван цаг 38 минутын турш үргэлжлэх нь
2026 оны одон орны хуанлийн хамгийн сонирхолтой үзэгдлүүдийн нэг болох сарны бүтэн хиртэлт маргааш тохионо. Энэхүү байгалийн ховор үзэгдэл энэ онд ганцхан удаа тохиох бөгөөд нийт таван цаг 38 минутын турш үргэлжлэх аж. Тэнгэрийн эрхэс дэлхийн сүүдэрт бүрэн далдлагдах буюу хиртэлтийн оргил үе нь 58 минут 19 секунд байх юм.
2026-03-02
Рэнчинлхүмбэ сумын сургуулийн барилгыг АХБ-ны санхүүжилтээр барьж дуусгах нь
Улсын хэмжээнд галлагаатай хоёр сургууль байдаг нь Хөвсгөл аймгийнх аж. Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын сургууль барих санхүүжилтийг төсвөөс бүрэн олгосон гүйцэтгэгч компани барилгын ажлыг дуусгаагүй юм. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаярыг тус аймагт ажиллах үеэр Засаг дарга Л.Төмөрбаатар танилцуулав.
2026-03-02
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа
Монгол Улсаас ОХУ, АНЭУ-д суух Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итгэмжлэх жуух бичиг гардуулав. Тэрбээр Элчин сайд нар ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
2026-03-02
20 тэрбумын татаастай шатахууны нөөцийн сав барих ажлыг эхлүүлнэ
Шатахууны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, агуулах, хадгалах болон шилжүүлэн ачих байгууламжийн байршлыг оновчтой тодорхойлох нь газрын тосны бүтээгдэхүүний тасралтгүй хангамжид төдийгүй төлбөрийн тэнцэл, эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөтэй. Тиймээс эхний ээлжид манай улс шатахууны нөөцийн савыг шинээр барих, өргөтгөхөөр болсон.
2026-03-02
“Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд саадгүй орчин тав тухын асуудал биш, үндсэн эрх нь юм”
Тэргэнцэртэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үүний хүрээнд тэргэнцэртэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, саадгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулав. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган иргэн байгаа нь нийт хүн амын 3.2 хувийг эзэлдэг байна.
2026-03-02
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8.71 хувийг ойн сан бүрдүүлж байна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын энэ оны нэгдүгээр сарын 27-ны А/128 тоот тушаалаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээ, улс, аймаг, нийслэлийн менежментийн төлөвлөгөө, ойн сангийн төлөв байдал, тооллого, дагалдах баялгийн нөөц, түүнийг ашиглалттай холбоотой мэдээ, тайланг хэлэлцэж баталгаажуулах, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан билээ. Тэгвэл тус зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын ойн сангийн шинэчилсэн тоо баримтыг хэлэлцэж, ойрхог чанарыг нийт нутаг дэвсгэрийн 8.71 хувь гэж тогтоолоо.
2026-03-02
УИХ-ын гишүүн П.Сайнзориг болон Х.Тайван нарыг яллагдагчаар тооцлоо
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцын хүү Х.Тайван нар хоёрдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 давхарт байрлах цэнгээний газарт нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулж халдсан хэрэг өдүүлсэн билээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсгийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр өнгөрсөн сарын 24-нд яллагдагчаар татах тогтоол баталсан байна.
2026-03-02
МИАТ-ийн онгоц Манилад, Бахрейн дахь баг бүрэлдэхүүн аюулгүй газарт байна
Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт оршдог Израил улс АНУ-ын дэмжлэгтэйгээр өнгөрсөн бямба гараг буюу хоёрдугаар сарын 28-ны өглөө газар нутагт нь агаараар довтолсны улмаас Исламын Бүгд Найрамдах Иран Улс (ИБНИУ) хариу болгон 200 гаруй пуужин харвасан нь бүс нутгийн, цаашлаад олон улсын түвшинд ноцтой нөхцөл байдал үүсгэлээ.
2026-03-02
Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтээ арилжааны банкуудад гаргахыг сануулав
“Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд авсан зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг зургаа хүртэлх сараар хойшлуулсан.
2026-03-01