“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийг ХЭҮК-ын Тамгын газарт харьяалуулахгүй”
Мөн уг хуулийн дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд туслах чиг үүрэгтэй орон тооны нэгж ажиллах ёстой. Эл нэгжийн даргыг томилж, чөлөөлж байгаа одоогийн зохицуулалтыг дэмжин бататгах зохицуулалт оруулжээ. Өөрөөр хэлбэл, уг нэгж нь Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газарт харьяалагдаж байгааг болиулж, хараат бус байдлыг бүрэн хангахаар тусгасан байна. Үүнээс гадна эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн тангараг өргөх, шаардлага бичих зэрэг эрх зүйн зохицуулалтыг хуульчлаагүй байгааг нэмэлтээр оруулжээ.
2024-03-05
“Охидын чимээ” өдөрлөгийн үеэр эрүүл мэнд, боловсролын асуудлаар ярилцлаа
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Охидын чимээ” өдөрлөгийг энэ амралтын өдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийг Монголын охидын зөвлөлтэй хамтран зохион байгуулж, нийслэлийн ерөнхий болорвсролын сургуулийн 800 гаруй сурагч хамрагджээ.
2024-03-04
Охид эрхийнхээ төлөө нэгдлээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс ХНХЯ, Монголын сайн дурынхны төв, “Good neighbors” Олон Улсын байгууллагатай хамтран "Because i am a girl” охидын эрхийн чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Тус чуулган нь охидын нийтлэг эрхийг баталгаажуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар тэдгээрийн дуу хоолойг бодлого боловсруулагчид, хүүхэд хамгаалал, хүний эрхийн оролцогчдод хүргэх зорилготой.
2024-03-04
Б.Энхболд: Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт орсон
ХЭҮК долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр хүний эрхийн анхаарал татсан асуудал болон Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Комиссын гишүүн Б.Энхболд шударгаар шүүлгэх эрх болон гамшгийн үед хүний эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.
2024-02-29
“Ахлагч нарын зөвлөгөөн-2024” эхэллээ
“Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриатай “Ахлагч нарын зөвлөгөөн-2024” эхэллээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2024.02.29/ зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир үг хэллээ.
2024-02-29
Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ
Нийслэлийн прокурорын газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.М, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Б.Ц, Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Б нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.
2024-02-26
Барилгын ажилтнуудыг буугаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүлэв
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 146, Өмчлөх эрхийн эсрэг 87, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4, Авлига, албан тушаалын 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
2024-02-26
Оюутнаа зодсон КУДС-ийн захирал Ж.Солонгыг 100,000 төгрөгөөр торгожээ
Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Кино урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго оюутнуудаа дарамталдаг , эмэгтэй оюутнуудаа кофе уу гэх шалтгаар өрөөндөө оруулж зүй бус дарамт үзүүлдэг тухай баримтууд ирсээр байгаа аж.
2024-02-26