“Хөх сувд-2025”-ын чимэг нь далай ээжийн мөсөн сийлбэрүүд
Манай улс өвлийн аялал жуулчлалын нэрийн хуудас болсон “Хөх сувд-2025” мөсний баяраа 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нурууд, өндөр хөх сарьдгууд, цэнгэг усаараа гайхагдсан далай ээжийн мөсний баярыг энэ сарын 13-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд эхлүүлсэн юм.
2025-02-19
“Ус хөгжлийн түлхүүр” сэдвээр оюутнууд судалгаа хийж өрсөлдөнө
“Ус хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ирэх сарын 24-нд зохион байгуулна. Монгол орны усны нөөц, чанар, аюулгүй байдал, хүртээмж, ашиглалт, хамгаалалтыг сайжруулахын тулд энэ хурлыг зохион байгуулж буй аж.
2025-02-18
Агаарын чанарын шинэчилсэн стандартад иргэдээс санал авч байна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн А/03 тушаалаар Агаарын чанар, техникийн шаардлага MNS 4585:2016 стандарт болон Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.
2025-02-14
10 газарт аялал жуулчлалын тусгай бүс, парк байгуулахаар төлөвлөжээ
“Аялал жуулчлалын долоо хоног” нэгдсэн арга хэмжээг өнөө жил “Бүсчилсэн хөгжил ба аялал жуулчлал” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй. Үүний хүрээнд салбарын судлаач, мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийг хамруулсан уулзалт, хэлэлцүүлэг энэ долоо хоногт цөөнгүй болж байна. Өчигдөр МҮХАҮТ-д аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт боллоо.
2025-02-14
Өнгөрсөн онд газар 22 609 удаа хөдөлжээ
Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт өнгөрсөн онд газар 44 758 удаа хөдөлжээ. Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт газар нийт 22 609 удаа хөдөлсөн байна.
2025-02-06
2025 онд баруун бүсэд 42 хөв цөөрөм байгуулна
Усны нөөцийг хэмнэж, хуримтлуулж, үр ашигтай зарцуулдаг болох, хөв цөөрөм байгуулах талаар яриад удаж буй ч төр засгаас энэ чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлж, дорвитой ажил хийсэн нь үгүй.
2025-02-05