Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Эмэгтэйчүүдийг харьд худалдан биеийг нь үнэлүүлсэн Х.Нандин-Эрдэнэд ял шийтгэлээ

"Гадаад улсад өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн нэр бүхий долоон эмэгтэйг 2020 онд Зүүн өмнөд Азийн орнуудад аваачин худалдаж, хүчээр биеийг нь үнэлүүлсэн хэрэгт холбогдсон Х.Нандин-Эр­дэнийг шүүх гэм буруутай гэж үзлээ. Тэрбээр хохирогч эмэгтэйчүүдийг харийн оронд аваачаад биеийг нь үнэлүүлж олсон мөнгийг нь нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авсан гэх мэт зардалд хураан авдаг байж.
2026-03-23

Өсвөрийн парламентчид усны асуудлаар чуулав

“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн 126 сурагч сонгогдон оролцож байгаа билээ.
2026-03-23

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа
2026-03-23

Ашигт малтмал хууль бусаар олборлосон долоон аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах нь

Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)- ных­­наар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ажил­лаж байна.
2026-03-23

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаярыг нийт 1.6 сая ам.доллар бэлнээр авсан гэдгийг гэрчүүд надад хэлсэн

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр, " Миний бие Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь групп"-ээс 500 мянган ам.долларын хандив авсан. Үүнийг АТГ-т шалгуулахаар ирсэн. 894 хуудас 4 бүлэг материалыг АТГ-т өгч байна. 
2026-03-23

Төвийн бүсийн ачааллыг бууруулах бус, байгаль орчныг сүйтгэх эрсдэлтэй гэв

Хан-Уул дүүргийн нутаг, Туул гол дагуу барьж буй хурдны замыг эсэргүүцсэн иргэд өнгөрсөн баасан гарагт жагсаал зохион байгууллаа. Баянзүрхийн товчоо болон Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх тус хурдны зам нь зургаан эгнээ бүхий 32 километр урттай байх аж. Энэхүү бүтээн байгуулалтын барилгын ажлыг энэ сарын 15-нд албан ёсоор эхлүүлсэн юм.
2026-03-23

Суурьшлын бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-наас эхлэн зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 210 гаруй адуу хашаалж, Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах зэргээр зохих арга хэмжээ авчээ. Энэ талаар нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Шатарбал “Нийслэлийн ИТХ-ын 2024 оны есдүгээр тогтоол, Засаг даргын 2025 оны А/1589 дүгээр захирамжийн дагуу Цагдаагийн удирдах газар Сонгинохайрхан, Баянголыг, Мал эмнэлгийн газар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтарч Хан-Уул, Баянзүрхийг, манайх Байгаль орчны газартай нийлж зуслангийн бүсүүдийг хариуцан хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулж байна.
2026-03-23

Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд болно

Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын тов гарлаа. Энэхүү шалгалт нь эх хэлний дархлааг дэмжих зорилготой бөгөөд их, дээд сургуульд элсэх босго 400 оноог давах зайлшгүй шаардлагатай сорил юм.
2026-03-23

“2035 он гэхэд хүн төрөлхтөнд хоёр дахь дэлхий шаардлагатай болно”

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг Монгол Улсад 16 дахь жилдээ зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн судлаачид чуулж, экосистемийн доройтол болон түүнээс гарах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
2026-03-23

Монгол хүн сансарт ниссэн үйл явдал ба Монголын эртний түүхийн хэлхээ холбоо

Зөвлөлт Холбоот Улсын гарамгай эрдэм­тэн Константин Эдуардович Циолковс­­кий (1857-1935 он) нь 1903 онд “Тийрэлтэт тө­хөө­рөмжийгашиг­­­лансансрын орон зайг судлах нь” өгүү­лэл­­дээпуужинг санс­рын нис­лэгташиглах са­наагдэв­шүүлж, үндсийг нь тавь­санбайдаг. Анх 1957 оны аравду­гаар са­рын 4-нд ЗХУ-ын Казахс­таны “ТюраТам” одоо­гийн Байконур тур­­шилтынтал­байгаас сан­сарт хөөргөсөн бөм­бөг хэл­бэр­тэй, 83.6 кг жин­тэй “Спутник-1” хий­мэлдагуул нь дэл­­хийн бөмбөрцгийг тойрон 92 хоног (1958 оны нэгдүгээр сарын 4-нийг хүр­тэлх) нисэж, ра­дио дохио илгээж байв. Энэ нь дэлхийд санс­рын эрэн үеийг нээсэн түүхэн үйл явдал бол­сон юм.
2026-03-20

Бие даалтын долоо хоног ирэх даваа гарагт эхэлнэ

Боловсролын сайдын Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай 2025 оны А/95 дугаар тушаалын дагуу I, II улиралд бие даалтын долоо хоногийг зохион байгуулж буй. Хи­ чээлийн I улирлын бие даалтын долоо хоног өнгөрсөн аравдугаар сарын 20-24 хооронд болсон. Харин II улирлын бие даалтын долоо хоногийг орон нутагт энэ сарын 23-27, нийслэлд 30наас ирэх сарын 3 хүртэл зохион байгуулах юм.
2026-03-20

Сурагчдадаа шүд угаах орчин тохижуулж өгчээ

Төв аймгийн Зуунмод сумын гуравдугаар сургуулийнхан сурагчдадаа шүд угаах орчин тохижуулж өгчээ. Хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, өвч­ лөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү цэгт сурагчид өглөө, үдийн хоолныхоо дараа хүссэн үедээ шүдээ угаах боломжтой. Шүдээ зөв, тогтмол угаах эрүүл дадлыг багаас нь хэвшүүлэх зориулалттай ийм орчин бүрдүүлсэн улсын анхны сургууль нь энэ болж буй аж
2026-03-20

Аюулт үзэгдэл, осол 9.2 хувиар өссөний улмаас 50 хүн нас баржээ

Аюулт үзэгдэл, осол энэ оны эхний хоёр сард 774 удаа бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 65 тохиолдол буюу 9.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, 2025 оны нэг, хоёрдугаар сард аюулт үэзэгдэл ослын 709 тохиолдол бүртгэгдэж, 28 хүн нас барсан бол энэ оны эхний хоёр сард 774-т хүрч, 50 иргэн амиа алдсан байна
2026-03-20

Сүрьеэгээр өвчилсөн ч эмчилгээ хийлгэдэггүй хүн олон байна

“Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс өчигдөр зохион байгуулав. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг угтсан энэхүү арга хэмжээний зорилго нь тус хүрээлэнгээс ЭМЯ, “Глобаль” сангийнхны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох нь” төслийн хүрээнд хийсэн судалгааны зарим дүгнэлтээ танилцуулах.
2026-03-20

Хуулийн хэрэгжилтэд залуус болон иргэний нийгмийнхэн хяналт тавина

Парламентын хяналтын чиг үүргийг илүү нээлттэй, оролцоотой болгох хүрээнд “УИХын хяналтад залуус болон иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
2026-03-20

“ Сансрын юм ярья” хүндэтгэлийн уулзалт ярилцлага боллоо

Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн түүхт 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Сансрын юм ярья” уулзалтыг сансрын нислэгийн түүх, технологийн хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаар олон нийтэд таниулах зорилгоор өчигдөр зохион байгуулав.
2026-03-20

Гишүүн Х.Тэмүүжингийн илгээсэн төслүүд хууль, журам баримтлаагүй гэж үзлээ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн болж, Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн зарим хуулийн заалттай холбоотой хүсэлтэд хариу өгөхөөр болжээ. Тухайлбал, Шүүхийн тухай хуулийн 31.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Цэц тайлбар хүссэн аж. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4-6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор тайлбар хүссэн юм байна. Эдгээрт тодорхой хариу өгөхөөр Дээд шүүхийн шүүгч нар шийдвэрлэжээ.
2026-03-20

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-03-20