Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

УЗБЕКИСТАНД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш. Мирзиёев Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын яам дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгууллаа.
2025-06-25

Л.Мессигийн баг хасагдах шатанд шалгарлаа

АНУ-д үргэлжилж буй хөл бөмбөгийн Клубүүдийн ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд явагдаж байна. Өчигдөр А хэсгийг тэргүүлэгч Бразилын “Сан-Паулу” болон АНУ-ын “Интер Майами” багууд тоглов.
2025-06-25

"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ

Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ын ТУЗ-ын ээлжит бус хуралдаанаар шинэ гүйцэтгэх захирлыг томиллоо. Тодруулбал,  Төв цэнгэлдэхийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадулам гэх эмэгтэйг томилж, тамга тэмдгээ албан ёсоор хүлээн авчээ. 
2025-06-25

Улаанбаатарт “уламжлалт” зун ирлээ

агим халуун өдрүүдийн завсарт ашгүй нэг бороо ортол энд, тэндгүй асфальтан зам нь ховхорч хуулраад, гантиг бордюр нь салаад унажээ. Ус зайлуулах шугамгүй зам дээрээ машинууд нь “хөвж”, явган зорчигчид уртын харайлт хийх гээд ч нэмэргүй, нүцгэн хөлөөрөө туучих нь тэр. Ийнхүү манай нийслэлд “уламжлалт” зун айлчиллаа. Даваа гарагт орсон борооны дараа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Бүтээн байгуулалт гээд л зандраад байсан асфальтан түрхлэгүүд нь ганц бороо даахгүй ховхорлоо. Манайх шиг ядруу улсад ингэж их мөнгөөр тоглосон Ерөнхий сайд, хотын дарга түүхэнд байхгүй дээ” хэмээн шүүмжлэв.
2025-06-25

Т.Баярхүү: Ой, хээрийн гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40.4 хувиар өссөн дүнтэй байна

Ой, хээр түймэр, гол, усны осол, ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү,  ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ. 
2025-06-25

Таклимакан цөлд 3000 км урт ногоон бүс байгуулжээ

Дэлхийн хамгийн том цөлүүдийн нэг Таклимаканд хэрэгжүүлсэн “Desert poplar spirit” төслийн үр дүн олны анхаарлыг татаад байна. Энэхүү төсөл нь хуурай, хүнд нөхцөлд амьдрах чадвартай цөлийн улиасны үржил, хамгааллыг дэлхий дахинд танилцуулж, элсэн цөлд ч ногоон байгууламж бий болгох боломжтойг харуулсан аж.
2025-06-25

“Гурван сайхан” нисэх буудлын засварын ажил дуусжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь “Гурван сайхан” нисэх буудлын хөөрч, буух зурвасыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө засаж, ашиглалтад оруулснаа Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
2025-06-25

Б.Үнэнбат, Р.Баатархүү тэргүүтэй хүмүүст оноосон ялыг хэвээр нь үлдээлээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Бэлон” ХХКийн захирал Р.Баатархүү, “Хүсэл трейд” ХХКийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй 18 хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, мөнгө угаасан гэх хэрэгт тэд холбогдсон юм.
2025-06-25

Ойн мэргэжилтнүүд нүүрстөрөгчийн шингээлтийг тооцоолох дадлага, сургуулилалт хийж байна

Ойн мэргэжилтнүүд нүүрстөрөгчийн шингээлтийг тооцоолох дадлага, сургуулилалт хийж байна
2025-06-25

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна
2025-06-25

Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулахыг дэмжив

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулах санаачилгыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжлээ. Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай тэргүүтэй УИХ-ын 12 гишүүн Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулах зохицуулалтыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр өргөн барьсан юм.
2025-06-25

"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна

news ХУД-ийн 3 дугаар хороо, "ТЭЦ-III"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд тус уулзварыг хаана. Зам хаах: 6 дугаар сарын 25-ны 23:00 цаг Зам нээх: 6 дугаар сарын 26-ны 06:00 цаг Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2025-06-25

Хэт халуунаас сэргийлэх япончуудын “жор” дэлхий нийтэд үлгэрлэл болов

“Хэрвээ таны бие тавгүй байвал санаа зоволгүйгээр манай дэлгүүрт амарч, сэрүүцээрэй. Шаардлагагүй л бол ямар нэгэн зүйл худалдаж авах хэрэггүй. Та биеэ хэвийн болгоход л анхаараарай. Эрүүл саруул болсон үедээ манайхаар үйлчлүүлээрэй”.
2025-06-25

Манай О.Бат-Ундрахын бүтээл Азийн “Пробе медиа” сангаас грант хүртлээ

Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны тоймч О.Бат-Ундрахын “Нийслэлчүүдийн нэг хэсэг нь хөлдөж үхэхгүйн тулд, нөгөө хэсэг нь өвдөхгүйн төлөө тэмцэж байна” бүтээл Азийн “Пробе медиа” сангаас грант хүртлээ.
2025-06-25

Хятад, америк, германчууд гадаад аялалд хамгийн их мөнгө зарцуулжээ

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO) олон улсын аялал жуулчлалд голлох нөлөөтэй 10 орныг 2024 оны үзүүлэлтэд үндэслэн эрэмбэлжээ. Энэхүү жагсаалтыг БНХАУ тэргүүлсэн байна.
2025-06-25

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай” дүгнэлт өгөв

Үндэсний аудитын газар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр танилцуулав. Төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тухайд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 29 их наяд 670.8 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа.
2025-06-25

“Усны инженер”-тэй танилцуулах аялал зохион байгууллаа

Экологийн боловсрол, мэдлэгийг дэмжих зорилготой явган алхалт, аялал зохион байгуулдаг “Мэдлэгтэй алхагч залуусын нэгдэл” төрийн бус байгууллагынхан нийслэлийн Байгаль орчны газартай хамтран минжтэй танилцуулах хөтөлбөртэй аялал зохион байгуулж байна. Хамгийн сүүлд энэ сарын 21-нд буюу өнгөрсөн бямба гарагт ээлжит аяллаа зохион байгуулж, хүүхэд, залуусыг “усны инженер”-үүдтэй танилцуулжээ.
2025-06-24

Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Хан-Уул дүүрэг 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
2025-06-24