Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41,3 хувийг аадар бороо, үер эзэлж байна. Энэ хугацаанд үерийн нийт 501 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 54 хүн амь насаа алдаж, 4241 гэр усанд автаж, 51.131 толгой мал хорогдож, 44.4 сая төгрөгийн хохирол учирчээ.
2025-07-04
Цахилгаан дугуй, мопед, скүүтртэй зорчигчдыг шөнө замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопедоос үүдэлтэй 738 осол өнгөрсөн зургаадугаар сард бүртгэгджээ. Явган хүний замаар хурдтай явах, авто замын хөдөлгөөнд саад учруулах, нийтийн эзэмшлийн зам, талбайд скүүтер, мопедоо замбараагүй орхих зэргээр олон нийтийн бухимдлыг төрүүлсэн үйлдлүүд тасралтгүй гарах болсон.
2025-07-04
Японы 126 дахь Эзэн хаан
Японы Эзэн хаан Нарүхито Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ сарын 6-13- нд манай улсад албан ёсоор айлчлах гэж байна. Энэ бол Японы Эзэн хааны хувьд хийж буй анхны айлчлал юм.
2025-07-04
Багш мэргэжлийг зөвхөн эмэгтэйчүүдэд “өмчлүүлээгүй”
“Ээж шиг багш байгаасай” гэж хүүхдүүд ярьдаг хэрнээ “Аав шиг багштай бол сайхан аа” гэдэг үгийг тэр бүр хэлдэггүй. Учир юунд вэ гэвэл эрдмийн их өргөөг гийгүүлдэг нь эмэгтэй хүн байдаг. Багшийн талаар яриа өрнөх төдийд эмэгтэй хүн самбарын урд зогсож буй дүр зураг бидний нүдэнд зурайн тодордог. Үүний нэг шалтгаан бол эрэгтэй багшийн хомсдол.
2025-07-04
Ахмадууд зээлийн шударга бодлого шаардав
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаа 70:30 байсныг 50:50 хувь болгон бууруулсан шийдвэр нь ахмад настнуудын эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэтгэврийн зээлтэй ахмадууд зээлээ төлсний дараах үлдэгдэл мөнгөөрөө амьжиргааны зардлаа хангаж чадахгүй байна хэмээн үзэж Төвбанкнаас уг шийдвэрийг гаргасан юм. Гэвч энэ нь зээл дахин авах боломжийг хааж буй явдал гэж ахмадуудын төлөөлөл зургаадугаар сарын 16-наас суулт зарласан билээ. Тэгвэл энэ асуудлаар тэд өчигдөр мэдээлэл хийлээ.
2025-07-04
БЗС-гийн Ажлын албаны дарга О.Сийлэгмааг ажилтандаа халдсан хэрэгт шалгаж эхэлжээ
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж буй О.Сийлэгмаа ажилтандаа гар хүрч, зодсон гэх гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Сав плаза” оффис дахь ажлын байрандаа БЗСгийн гадаад зээл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг Б.Оюундэлгэрийн биед халдсан аж.
2025-07-04
Өмчлөх эрхэд халдсан “коммунист” хуулийг яаралтай хүчингүй болгохыг УИХ-ын гишүүдэд уриалав
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.9.3-т “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” хэмээн заасан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа өнгөрсөн сард хэлэлцэн тогтоож, холбогдох заалтыг түдгэлзүүлэхээр шийдсэн юм.
2025-07-04
Дундговьд газар таван магнитудын хүчтэй хөдөлж, голомтод нь зургаан баллын чичирхийлэл үүсгэжээ
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт, 13 км-ийн зайд өчигдөр 07.03 цагт газар таван магнитудын хүчтэй хөдлөв. Газар хөдлөлийн чичирхийлэл тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хо¬хирол учраагүй байна. Ялангуяа нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэдэд газар хөдлөлийн чичирхийлэл илүү хүчтэй мэдрэгджээ. Монгол орны нутаг дэвс¬гэр болон хил орчмын бүс нутагт он гарснаас хойш зургаадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд газар 3.5-5.1 магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдол 24 удаа бүртгэгдсэнийг ОБЕГ-аас өчигдөр мэдээлэв.
2025-07-04
“Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгийн биржээр 26.3 сая тонн нүүрс арилжив
Уул уурхайн түүхий эдийн үнэ унаж, борлуулалт саарсантай холбоотойгоор хөрөнгийн биржээр дамжуулан худалдах нүүрсний хэмжээ ч эрс буурсан, зарласан арилжаанууд амжилтгүй болох тохиолдол сүүлийн үед ихэссэн. Харин ойрын өдрүүдэд нүүрсний арилжаанд оролцогчдын тоо нэмэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг амжилттай борлуулж буйг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
2025-07-04